| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2025/00023/И |
| Дугаар | 319/ШШ2025/00059 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 319/ШШ2025/00059
2025 02 05 319/ШШ2025/00059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* ******* овогт *******ын *******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 153/2025/00031/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч: М.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч М.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1964 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Баян-Өлгий аймгийн ******* сумын ******* багт *******ын хоёр дахь хүү болон төрсөн. Баян-Өлгий аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд 1972 оны 09 дүгээр сарын 01-нд орж 1980 оны 06 дугаар сарын 25-нд төгсөж илгээлтээр мал маллаж байгаад 1982 оны 06 дугаар сард цэрэгт татагдаж Барилгын цэргийн 073-р ангид хуваарилагдаж алба хаасан. 1983 онд Зүүнбаянгийн барилгын цэргийн 023-р ангид шилжин очиж алба хааж байгаад 1985 оны 08 дугаар сарын 10-нд халагдаж Баян-Өлгийн ******* суманд мал маллаж байгаад 1987 онд Ховд аймагт шилжин ирсэн. Одоо тэтгэвэрт гарах болоход цэргийн албанаас халагдсан нэр цэргийн төв архиваас гарч ирээгүй учир 1982 оноос 1985 онд цэргийн алба хаасныг тогтоож өгнө үү. ...Тухайн үед Булган сумаас олон цэрэг татагдсан. Барилгын цэргийн 073 дугаар ангид Баян-Өлгий аймгийн ******* сумаас би ганцаараа хувиарлагдаж очсон. 1983 оны 03 дугаар сард 21 цэрэг шилжсэн. 073 дугаар ангид манай салаанд байсан Улаанбаатар хотын цэргүүд оргоод байсан учир биднийг шилжүүлсэн... гэв.
2. Хүсэлт гаргагчаас иргэний цахим үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хугацаат цэргийн албан хаасан архивын лавлагаа, гэрэл зураг, №500836 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн нэр дээрх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэн М.Цэрэн, Т.Чинбат нарын шүүхэд гаргасан тодорхойлолт болон тэдний иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг шүүхэд гаргаж өгчээ.
3. Шүүхээс Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 08/396 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч М.*******ийн Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай-ыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3.1. Хүсэлт гаргагч М.******* нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Барилгын цэргийн 073, 023 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлага гаргасан байх бөгөөд шүүхээс хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар түүний Барилгын цэргийн 073, 023 дугаар ангид 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хугацаат цэргийн алба хаасан болох нь тогтоогдож байна. Үүнд:
3.2. *******ын *******ийн нэр дээрх №500836 дугаартай ...II.Цэргийн алба хаасан байдал гэх хэсэгт ...10. 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 186 дугаар тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж, Баян-Өлгий аймаг явуулав. гэх бичвэртэй 023-р ангийн захирагч Дэд хурандаа Я.Жамъянсүрэн гэсэн гарын үсэгтэй, 12. Цэргийн тангаргийг 1982 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 073-р ангил өргөв. гэх бичвэртэй Штабын дарга х/ч Адъяа гэх гарын үсгийн тайлалтай, 13. Хугацаат цэргийн алба хаасан байдал: цэргийн ангийн дугаар 023, ангийн дансанд авсан он, сар, өдөр 1982.07.01, ангийн данснаас хассан он, сар, өдөр 1985.08.10 гэх бичвэртэй цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон цэргийн батлахын эх хувь,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08/56 дугаартай *******ын ******* нь Ардын армийн 073 дугаар ангид албан хаасан гэх тул БХЯ-ны Төв архивд хандана уу. гэх лавлагаа,
- Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 08/396 дугаартай *******ын ******* 1982-1985 онд Барилгын цэргийн 073, 023 угаар ангид хугацаат цэргийн алба хаасан тухайд холбогдох баримтуудыг шүүн үзэхэд; БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгаас 1982.06.21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 03 дугаар ангид хуваарилагдсан байна. Барилгын цэргийн 073 дугаар ангийн захирагчийн 1983 оны тушаал, Барилгын цэргийн 023 дугаар ангийн захирагчийн 1983, 1984, 1985 оны тушаалууд, 1985 онд Барилгын цэргийн 023 дугаар ангиас хугацаа дуусгаж халагдсан цэргүүдийн бүртгэл, Баян-Өлгий аймгаар хугацаа дуусган халагдаж байгаа бүх ангиар болон 1982-1985 оны хугацаанаас өмнө шалтгаанаар халагдсан цэргүүдийн бүртгэлийг шүүн үзэхэд нэр нь гарсангүй гэх албан бичиг, түүнд хавсаргасан бүртгэлийн баримт,
- 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,
- *******ын *******ийн цэргийн албан хааж байх үеийн гэх 3 гэрэл зураг,
- *******ын *******ийн нэр дээрх Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар зэргээр тогтоогдож байна.
3.3. Иймд, шүүх хүсэлт гаргагч *******ын *******ийн 1982 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Барилгын цэргийн 073, 023 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
4. Хавтаст хэргийн 9, 10 дугаар хуудсанд авагдсан иргэн М.Цэрэн, Т.Чинбат нарын шүүхэд гаргасан тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул эдгээр баримтуудыг нотлох баримтад үнэлээгүй болохыг дурдвал зохино.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
6. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн *******ын *******ийн 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Барилгын цэргийн 073, 023 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ургийн *******ын ******* нь 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Барилгын цэргийн 073, 023 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН