| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2024/00667/И |
| Дугаар | 319/ШШ2025/00062 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 319/ШШ2025/00062
| 2025 02 06 | 319/ШШ2025/00062 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын би,
Нэхэмжлэгч: Ховд аймаг ******* сум, ******* багт байрлах, Ховд аймгийн ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* суманд байрлах, ******* ******* ******* ******* ХХК-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* шимтгэлийн хуримтлагдсан өр 10,040,200 (арван сая дөчин мянга хоёр зуун) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 153/2024/0067/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* ******* ******* дарга Н. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь хэсэгт зааснаар ******* ******* шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч, ажил олгогч, төрөөс энэ хуульд заасны дагуу нийгмийн ******* санд урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заажээ.
Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж ******* ******* тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт тусгасан.
Гэтэл харилцагч ******* ******* ******* ******* ХХК нь 2022 оны 05 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* ******* шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй хуримтлагдсан шимтгэл, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 10,040,200 төгрөгийн өр үүсгэж нийгмийн ******* санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас нийгмийн ******* шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр 10,040,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд аймгийн ******* ******* газарт төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* ******* ******* дарга Н. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... ******* ******* ******* ******* ХХК нь нийгмийн ******* шимтгэлийн хуримтлагдсан өр 10,040,200 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* ******* газар нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-нд холбогдуулан ******* ******* шимтгэлийн хуримтлагдсан өр 10,040,200 (арван сая дөчин мянга хоёр зуун) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* ******* ******* төлөөлөгч Н. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох нийгмийн ******* шимтгэлийн хуримтлагдсан өр 10,040,200 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь сайн дураараа татгалзсан тайлбарыг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-нд холбогдуулан ******* ******* шимтгэлийн хуримтлагдсан өр 10,040,200 (арван сая дөчин мянга хоёр зуун) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ТАСХЫН