| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0043/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/44 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч С.Цэрэндалай,
хохирогч М.*******,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 1807000200018 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдрийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамтаар *******, 05 тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дугаар зүйлд зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 400 дүгээр захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 03 жил 9 сар 05 хоногийн хорих ялаас чөлөөлсөн, регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн үед ******* тоотод хамтран амьдрагч М.*******тай маргалдаж түүнийг хуванцар сандалаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн орчим тоотод хамтран амьдрагч М.*******г “ бааранд ямар эмэгтэйтэй суусан талаар тайлбарлахад ойлгосонгүй” гэх шалтгаанаар маргалдаж түүнийг хуванцар сандалаар цохиж биед нь тархи доргилт, умайн доргилт, зүүн дал нуруу, бүсэлхийн цус хуралт, зүүн мөр, дал, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.ын өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр М.*******д “найзтайгаа уулзаад ирье” гэж хэлээд “” төв рүү хүргүүлсэн. “” төвд найзуудтайгаа 1 шил архи уугаад, гарч “” бааранд орсон. “” бааранд сууж байсан чинь М.******* орж ирээд машины түлхүүр шидэж, намайг хоёр алгадсан. Тухайн үед манай найзын найз гэх 2 эмэгтэй хамт сууж байсан учир М.******* намайг хардаж уурласан. Би М.*******д тайлбарласан боловч ойлгохгүй уурлаад байхаар нь сүүлдээ миний арга барагдаж, түүнийг сандлаар хоёр удаа цохьсон. Манай эгч намайг салгасан. Тэгээд удалгүй хоёр цагдаа ирж, хэлтэс рүү намайг авч явсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.*******гийн өгсөн: “Тухайн өдөр Б.******* надад “найз нартайгаа уулзана, 3 цаг яваад ирье” гэж хэлж чөлөө авсан. 3 цаг өнгөрөхөөр нь би утас руу нь залгахад утсаа унтраасан байсан. Би “” төвд очиж асуухад Б.ыг гараад явсан гэсэн. Тэгээд “” бааранд ороход 5-6 хүнтэй хамт сууж байсан. ын гар утас руу нэг эмэгтэй залгахаар нь би дуудлагыг авахад “эрийн араас гуйсан хүүхэн, одоо хүртэл салаагүй юм уу” гэж хэлсэн. Миний уур хүрч, Б.ыг хардах сэтгэл төрж, хоорондоо хэрэлдсэн. Би Б.ын хор шарыг малтаж хэрүүл хийхэд сандлаар намайг цохьсон. ... 2005 онд “Голомт” цогцолбор сургуулийг хамт өгссөн. Шүүгдэгч бид хоёр нэг ангийн хүүхдүүд. ...М.ыг хорих ангид хоригдож байхад нь би анх ангийн хүүхдийн хамт эргэж очсон. Үүний дараа ганцаараа очиж эргэдэг болсон. ... 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн. ... 2013 оны 06 дугаар сараас хойш хамтран амьдарч байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн: “...Би жижиг өрөөндөө ороод унтахаар хэвтсэн зүүрмэглээд байж байтал гаднаас *******, ******* 2 маргалдсаар орж ирж байгаа чимээ гарсан. Би хэсэг хугацааны дараа босоод “юу болоод байгаа юм бэ? унт” гэж хэлэхэд том охин босчихсон “боль боль” гээд зогсож байсан. Энэ үед ******* эхнэрээ нэг удаа алгадсан, тэгтэл , ыг араас нь тэврээд хойш нь унагаагаад дараад авсан. ******* *******г сандалаар цохисон эсэхийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,
/хх-ийн 12 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.ийн өгсөн: “...******* том өрөөнд эхнэртэйгээ маргалдаж байгаад гартаа барьсан хуванцар сандалаар нуруу хавьцаа нь нэг цохисон. Дахин цохих гээд далайхаар нь би очиж дундуур нь орж салгасан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 14 дүгээр тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №08шэ/30 дугаар:
/хх-ийн 17 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйл баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Б.******* нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны орой М.*******г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, түүний үйлдлийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудад ялтан Б.ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийн талаар баримт судлаагүй бөгөөд түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тавьсныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд 245 цагийн хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хохирогч С.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Томографикийн зургийн мөнгө гэж 300,000 төгрөг өгсөн. М.******* бид хоёр ойлголцож, эвлэрсэн...” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэнийг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ы ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.ыг 245 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.*******д мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ