| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 319/2025/00078/И |
| Дугаар | 319/ШШ2025/00080 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 319/ШШ2025/00080
| 2025 02 18 | 319/ШШ2025/00080 | ` |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******-******* дүүрэг, 18-р хороо, ******* ******* *******, ******* ******* 503 тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, сум, 3-р баг, , ирээдүй 11 *******, 32 тоотод оршин суух, овогт ийн д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,270,339.39 (нэг сая хоёр зуун далан мянга гурван зуун гучин есөн төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 319/2025/00078/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн А. нь 2023 оны 05-р сарын 10-ны өдөр B30023051011 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,119,400.00 төгрөгийг сарын 29 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар listvig загварын ширээ, listvig загварын сандал, ТСL загварын зурагт зэрэг тавилга эд хогшил, цахилгаан барааг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. ******* ******* ХХК нь зээлдэгч А.д нь 2023 оны 05-р сарын 10-ны өдөр тавилга эд хогшил, зурагт цахилгаан барааг хүлээлгэн өгсөн.
Зээлдэг А. нь зээл авснаас хойш үндсэн зээл 1,064,678.48 төгрөг, зээлийн хүү 665,056.67 төгрөг нэмэгдүүлсэн хүү 1,764.89 төгрөг нийт 1,731,500.00 төгрөг төлсөн. 2025 оны 01-р сарын 21-ний өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 171 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно.
Иймд зээлдэгч А.тай байгуулсан В30023051011 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэгт 1,270,339.39 төгрөгийн өр төлбөрийг ******* ******* ХХК-д гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч А. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,270,339.39 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй байна... гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...А.ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,270,339.39 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулна гэх тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч А.д холбогдуулан 1,270,339.39 (нэг сая хоёр зуун далан мянга гурван зуун гучин есөн төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,270,339.39 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь хариуцагч А.ын тайлбарыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,039 төгрөгийн тал хувь болох 17,519.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 17,519.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,519.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
5. Хариуцагч А. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХХК нь хариуцагч А.д холбогдох 1,270,339.39 (нэг сая хоёр зуун далан мянга гурван зуун гучин есөн төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,270,339.39 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхийг зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,039 төгрөгийн тал хувь болох 17,519.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 17,519.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч А.аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,519.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ТАСХЫН