Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 319/ШШ2025/00104

 

 

 

 

2025 03 10 319/ШШ2025/00104

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Жануудаа овогт Сурмаагийн Дулмаа, Ачтан овогт Эрдэнэбаатарын Алтангэрэл нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар  2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Алтангэрэлийн Сундуйжав, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Алтангэрэлийн Даваасүрэн нарыг эх С.Дулмаагийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар   хүү А.Сундуйжав, охин А.Даваасүрэн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Алтангэрэлээс тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар эцэг Э.Алтангэрэлээс гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүү А.Сундуйжав, охин А.Даваасүрэн нарын хэрэгцээнд зарцуулахыг эх С.Дулмаад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С.Дулмаа (хүү А.Сундуйжав, охин А.Даваасүрэн)-ийн өмчлөлд  шалгүй, 6 ханатай дан бүрээстэй бариа монгол гэр, 2 (хоёр) ширхэг авдар, 1(нэг) ширхэг ор, 1 (нэг) ширхэг гоо сайханы ширээ, бүрэн хэрэгсэлтэй зуух яндан, тогоо, 2 (хоёр) ширхэг хятад хивс, нэг ширхэг хөнжил, гал тогооны хэрэгсэл, нэхэмжлэгч С.Дулмаа болон хүүхдүүдийн хувцас, 43 (дөчин гурав) толгой хонь, 66 (жаран зургаа) толгой ямаа, 5 (тав) тэмээ, 4 (дөрөв) адуу нас хүйсээр нь тэнцүү хуваарилж өгөхөөр, хариуцагч Э.Алтангэрэлийн өмчлөлд 5 ханатай дан бүрээстэй шалгүй бариа гэр (доторх эд хогшилийн хамт), Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн Дагдгаа гэх газарт байрлах өмчлөлийн хаваржааны газар, хятад мотоцикл нэг ширхэг, Ховд аймгийн Манхан сумын төвд байршилтай өмчлөлийн газар болон 8*5 харьцаатай модон байшин, 30 (гучин) толгой хонь, 44 (дөчин дөрөв) толгой ямаа, 3 (гурав) толгой үхэр, 20 (хорь) толгой тэмээ, 8 (найм) толгой адууг тус тус үлдээхээр эвлэрсэн С.Дулмаа, С.Алтангэрэл нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй бол эцэг Э.Алтангэрэл нь  эцгийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, хүүхдүүддээ уулзах, тэдний эрх ашгийг хамгаалах, хуульд заасан эрхээ эдлэхэд нь саад учруулахгүй байхыг эх С.Дулмаад даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч С.Дулмаа, Э.Алтангэрэл нар эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээлгэх эрхтэй болохыг дурдсугай.

  1. .  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С.Дулмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогыг хэвээр үлдээж, хариуцагч Э.Алтангэрэлээс 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дулмаад олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.РАУШАН