| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 319/2025/00101/И |
| Дугаар | 319/ШШ2025/00084 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 319/ШШ2025/00084
| 2025 02 19 | 319/ШШ2025/00084 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8-р хороо, *******ын талбай-02, ******* *******, 8-р давхарт байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* баг, 11 гудамж, 24 тоотод оршин суух, *******ы д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 344,590.19 (гурван зуун дөчин дөрвөн мянга таван зуун ерэн төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 319/2025/00098/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч М. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Э. нь 2023.11.22-ны өдөр ******* ******* ХХК-тай №ЗГ2023112202911 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "Samsung A14 64GB" маркийн гар утсыг нийт 698,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023.11.22-2024.10.23 хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 67,807 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.
Хариуцагч нь 2024.5.23-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш ******* ******* ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл (2023.11.22-2024.10.23 хүртэл 311,203.67 төгрөг, нийт 12 сар) 5 удаагийн төлөлт дутуу, нийт 311,203.67 төгрөг,
Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд ноогдох) 27,822.1 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 2.3-т зааснаар 5,564.42 төгрөг төлөгдөөгүй хүүгийн 20%-иар) 5,564.42 төгрөг,
Нийт дүн 344,590.19 (гурван зуун дөчин дөрвөн мянга таван зуун ерэн төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч Э. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Э. ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 344,590.19 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Э.д холбогдуулан 344,590.19 (гурван зуун дөчин дөрвөн мянга таван зуун ерэн төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 344,590.19 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,988 төгрөгийн тал хувь болох 5,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,494 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,494 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
4. Хариуцагч Э. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.д холбогдох 344,590.19 (гурван зуун дөчин дөрвөн мянга таван зуун ерэн төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,988 төгрөгийн тал хувь болох 5,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,494 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Э.гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,494 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ТАСХЫН