| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 319/2025/00076/И |
| Дугаар | 319/ШШ2025/00085 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 319/ШШ2025/00085
2025 02 19 319/ШШ2025/00085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1995-1997 оны хүн амын тооллогын баримтад ******* ******* гэж, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1998-2000 оны Мал тооллогын бүртгэлийн баримтад ******* ******* гэж бичигдсэнийг *******ын ******* мөн болохыг, мөн №661234 дугаартай Цэргийн батлахын дэвтэр болон цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, Батлан хамгаалах төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаагаар ******* ******* гэж бичигдсэн нь тус тус *******ын ******* мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч: Ш.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнгөнсарнай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* овогтой ******* миний бие 1970оны 03 дугаар сарын 09-нд ******* сумын ******* багт малчин *******ын 4 дэх хүү болж төрсөн. 8 нас хүртэл гэртээ байгаад ******* сумын 8 жилийн дунд сургуульд 1978 онд элсэн орж суралцаад 1986 онд 8-р анги төгссөн. 1986-1988 он хүртэл Манхан суманд 9, 10 дугаар ангид суралцаж төгссөн. 1988 оны 10 дугаар сарын 16-нд цэргийн албанд татагдаж Ардын армийн 126 (200) дугаар ангид алба хааж 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-нд халагдсан.
1990 оны 10 дугаар сарын 25-нд аав, ээжийн хамт мал малласан болно. Ингээд 1995 оны 0 дүгээр сарын 11-нд ******* овогтой *******тэй гэр бүл болж 3 төрүүлж өсгөсөн. Анх үеийн хүүхдүүд ******* нэрээр дууддаг учир багш н.******* ******* нэрээр бүртгэж ******* нэрээр сургууль төгсөж, цэрэгт мөн энэ нэрээр явсан. Ингээд ******* нэрээр мал аж ахуйн бичиг баримтад явж байсан.
2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хүн амын тооллогын бүртгэлээр нэрээ өөрчлүүлж ******* нэртэй болгуулсан юм. Аав, ээжээс анх өгөхдөө ******* гэснийг явц дунд өөрчилж явсныг нэг мөр засуулсан юм. Миний бие 1995-2000 он хүртэл хөдөө аж ахуйд мал маллан амьдарч байсан. 1995-2000 он хүртэл ажилласан ******* нэрийг ******* нэрээр тогтоолгох, мөн цэрэгт явсан ******* нэрийг ******* болгож тогтоолгох хүсэлт гаргаж байна... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэн К., Ж., Ц., Б. нарын шүүхэд гаргасан тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04, 03 дугаартай тодорхойлолтууд, Улсын бүртгэлийн нэгдсэн сангийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн CVL2484000001001462, CVL2484000001001461, CVL2484000001001457, CVL2484000001001458 дугаартай төрөл садангийн лавлагаа, Улсын бүртгэлийн нэгдсэн сангийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн CVL2484000001001396 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, CVL2484000001001397 дугаартай овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, №1058305 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Ш.*******, О.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.гийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №569848 дугаартай бүрэнд дунд боловсролын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, малчны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ховд аймгийн Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023, 2024 онуудын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын архивын баримт, №661234 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
3. Шүүхээс Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 29/130 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ш.*******ын нэр дээрх ХААТР-1, 7, 15, 21 маягтуудын баталгаат хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай албан бичгээр ирүүлсэн цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, иргэн Б.ийг гэрчээр асууж авсан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ш.******* шүүхэд гаргасан 1995-2000 он хүртэл мал маллаж байсан нэрийн зөрүү, мөн 1988-1990 он хүртэл цэргийн алба хаасан нэрийн зөрүүг *******оор тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хүсэлтийн шаардлагыг Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1995 оны Хүн амын бүртгэлийн 35 дугаарт ******* ******* гэж бичигдсэнийг, 1996 оны Хүн амын бүртгэлийн 255 дугаарт ******* гэж бичигдсэнийг, 1997 оны Хүн амын бүртгэлийн 153 дугаарт Салман ******* ******* гэж бичигдсэнийг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1998 оны мал тооллогын бүртгэлийн 5 дугаарт Ш.******* гэж бичигдсэнийг, 1999 оны мал тооллогын бүртгэлийн 5 дугаарт Ш.******* гэж бичигдсэнийг, 2000 оны мал тооллогын бүртгэлийн 2 дугаарт Ш.******* гэж бичигдсэнийг *******ын ******* мөн болохыг тогтоолгох, мөн №661234 дугаартай цэргийн батлахын дэвтэр, цэргийн жинхэнэ албанд татагдсан анкетад ******* ******* гэж бичигдсэнийг, Батлан хамгаалах төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаагаар *******ын ******* гэж бичигдсэнийг тус тус *******ын ******* болгон тогтоолгох гэж тодруулсан тул уг тодруулсан хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ямар нэгэн баримт бичигт дурдсан овог, эцгийн нэр, нэр нь иргэний үнэмлэх, төрсний гэчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1995-1997 оны хүн амын тооллогын баримтад ******* ******* гэж, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1998-2000 оны Мал тооллогын бүртгэлийн баримтад ******* ******* гэж бичигдсэнийг *******ын ******* мөн болохыг, мөн №661234 дугаартай Цэргийн батлахын дэвтэр болон цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, Батлан хамгаалах төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаагаар ******* ******* гэж бичигдсэн нь тус тус ******* ургийн овогт *******ын ******* мөн болохыг тогтооход хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийлээ. Үүнд:
3.1. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1995-1997 оны хүн амын бүртгэлийн баримт, 1998-2000 оны мал тооллогын бүртгэлийн баримтад:
- 1995 оны хүн амын бүртгэлийн архивын баримт дахь иргэдийн нэрсийн 35 дугаарт ******* *******, ...малчин гэж бичигдсэн,
- 1996 оны хүн амын бүртгэлийн архивын баримт дахь иргэдийн нэрсийн 255 дугаарт *******, ...малчин гэж бичигдсэн,
- 1997 оны хүн амын бүртгэлийн архивын баримт дахь иргэдийн нэрсийн 153 дугаарт Салмен ******* *******, ... малчин гэж бичигдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
- 1998 оны мал тооллогын бүртгэлийн баримт дахь малчдын нэрсийн 5 дугаарт Ш.******* гэж бичигдсэн,
- 1999 оны мал тооллогын бүртгэлийн баримт дахь малчдын нэрсийн 5 дугаарт Ш.******* гэж бичигдсэн,
- 2000 оны мал тооллогын бүртгэлийн баримт дахь малчдын нэрсийн 2 дугаарт Ш.******* гэж бичигдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
3.2. Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.******* нь ...миний нэрийг Ш.******* гэж бичигдэх ёстой байтал тухайн үед Ш.******* гэж боловсролын үнэмлэх, хүн амын бүртгэл, мал тооллогын бүртгэл, мөн цэргийн батлах дэвтэрт хөтлөгдсөн байна. ...Миний нэр зөрүүтэй байгаа учраас шүүхэд хандсан, манай суманд надаас өөр ******* гэх нэртэй хүн байхгүй... гэж тайлбарлах ба Ховд аймгийн Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай Лавлагаа хүргүүлэх тухай албан бичгээр ирүүлсэн 1995-1997 оны Хүн амын бүртгэлийн баримтууд, 1998-2000 оны Мал тооллогын бүртгэлийн баримтууд, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ш.*******ын нэр дээрх ХААТР-1, 7, 15, 21 маягтуудаар 1988 онд Ш.*******, 1986 онд *******ын *******, 1987 онд ******* *******, 1988 онд ******* ******* гэж бичигдсэн нь *******ын ******* мөн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
3.3. Дээрх байдлаас дүгнэхэд Ховд аймгийн ******* сумын ******* багийн Хүн амын бүртгэлийн 1995 онд Ш.*******, 1996 онд *******, 1997 онд Ш.******* гэж бичигдсэнийг *******ын ******* мөн болохыг, мөн Ховд аймгийн ******* сумын ******* багийн Мал тооллогын бүртгэлд 1998 онд Ш.*******, 1999 онд *******, 2000 онд Ш.******* гэж бичигдсэнийг *******ын ******* мөн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
3.4. Батлан хамгаалах төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаагаар ******* ******* нь БХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Ховд аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Армийн 126 (200) дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 661234 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх архивын лавлагаа, мөн №661234 дугаартай Цэргийн батлахын дэвтэрт Овог: *******, Нэр: ******* гэж бичигдсэн байдал, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаартай албан бичгээр ирүүлсэн Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын Нэр гэх хэсэгт ******* *******, Засаг захиргаа гэх хэсэгт Ховд ******* сум, Хаана, ямар сургууль, курс төгссөн гэх хэсэгт 1988 онд 10 дугаар анги төгссөн, ... ам бүл хэд, таны юу болох, хэн, хэдэн настай, ... ажилтай гэх хэсэгт ам бүл 7, аав ******* 56н, Бортод малчин, ээж Наадгай 55н ах Дорждэрэм 20н, УБ 065-д эгч Тогооч 24н, *******д ня-бо, дүү Давааням 13н, 5-р анги, Хандсүрэн 7 настай гэж бичигдсэн хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар *******ын ******* мөн болох нь тогтоогдож байна. Үүнд:
- Улсын бүртгэлийн нэгдсэн сангийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн CVL2484000001001462, CVL2484000001001461, CVL2484000001001457, CVL2484000001001458 дугаартай төрөл садангийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн нэгдсэн сангийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн CVL2484000001001396 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, CVL2484000001001397 дугаартай овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа,
- №1058305 дугаартай хүсэлт гаргагчийн нэр дээрх Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Иргэн Ш.*******, О.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
- Д., Д., Д. нарын төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай Тус багийн иргэн ******* овогтой ******* нь 1970 онд төрсөн, 55 настай, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. ******* багт 1990 оны 11 дүгээр сараас 1994 оныг дуустал мал маллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов, 04 дугаартай ... Ш.******* нэртэй нь үнэн болохыг тодорхойлов гэх Засаг даргын тодорхойлолтууд,
- Хүс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Сумын хөдөө аж ахуйн тасгийН 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн малчны тодорхойлолт,
- Хүсэлт гаргагчийн 2016-2024 онуудад төлсөн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
- Өрхийн тэргүүлэгч ******* *******ын нэр дээр 2016-2024 онуудын Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого-ын баталгаат хуулбар,
- Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 29/130 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ш.*******ын нэр дээрх ХААТР-1, 7, 15, 21 маягтуудын баталгаат хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.
3.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,
Гэрч Б.ийн шүүхэд гэрчээр өгсөн ...Би 1978 оноос хойш Ш.*******ыг мэддэг болсон. ******* суманд 1986 онд Ш.******* бид хоёр 8 дугаар төгссөн. Тухайн суманд 10 жилийн сургууль байгаагүй учраас Манхан сумын 10 жилийн дунд сургуульд 2 жил суралцаж хамт 10 дугаар анги төгссөн. .... Ер нь байнга ******* л гэж дууддаг байсан. 10 жилийн сургуулиа төсөөд цэрэгт татагдах хүртлээ аав, ээжийн хамт ******* багтаа маллаж маллан амьдарч байсан. Нутгийн хүмүүс нь ******* л гэдэг байсан. Тухайн үед 16 настай байхдаа паспорт авдаг байсан. Тэгэхэд анх ******* гэх нэрийг би сонссон. Иргэний үнэмлэх дээр нь тэгж бичигдсэн гэж бодож байна... гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул үнэн зөв гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэжээ.
8. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1995-1997 оны хүн амын тооллогын баримтад ******* ******* гэж, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1998-2000 оны Мал тооллогын бүртгэлийн баримтад ******* ******* гэж бичигдсэнийг *******ын ******* мөн болохыг, мөн №661234 дугаартай Цэргийн батлахын дэвтэр болон цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, Батлан хамгаалах төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаагаар ******* ******* гэж бичигдсэн нь тус тус ******* ургийн овогт *******ын ******* мөн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 117, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1995-1997 оны хүн амын тооллогын баримтад ******* ******* гэж бичигдсэнийг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 1998-2000 оны Мал тооллогын бүртгэлийн баримтад ******* ******* гэж бичигдсэнийг *******ын ******* мөн болохыг, мөн №661234 дугаартай Цэргийн батлахын дэвтэр болон цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, Батлан хамгаалах төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаагаар ******* ******* гэж бичигдсэн нь тус тус ******* ургийн овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН