| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 319/2025/00032/И |
| Дугаар | 319/ШШ2025/00095 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 319/ШШ2025/00095
2025 02 26 319/ШШ2025/00095
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* баг, 312-15 тоотод оршин суух хаягтай, (Улаанбаатар хот, дүүрэг, )******* ургийн овогт *******ы *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* ******* ******* 1-24 байр, 12 тоотод оршин суух, ******* ургийн овогт гийн д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Тооцоо нийлэх гэрээний үүрэгт 11,036,000 (арван нэгэн сая гучин зургаан мянган) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: С.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.,
Хариуцагч: Ю.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнгөнсарнай нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн Тооцоо нийлэх гэрээний үүрэгт 11,036,000 (арван нэгэн сая гучин зургаан мянган) төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1. Зохигчийн хооронд 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бүртгэлийн 0668 дугаартай Тооцоо нийлэх гэрээ байгуулагджээ.
Уг Тооцоо нийлэх гэрээ-г байгуулах үндэслэл буюу шаардах эрх үүссэн үндэслэлээ ...Шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Ю.аас гаргуулах хүүхдийн мөнгөн тэтгэмжийн мөнгө болох 11,036,000 төгрөгийг түүний өмнөөс иргэн С.******* өөрийн дэлгүүрээс гоо сайхны бараа, гуталнуудаар төлж өгсөн тул тус мөнгийг иргэн Ю.аас гаргуулан авахаар энэхүү гэрээ байгуулж байна... гэж тодорхойлсон байх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчээр С.*******, үүрэг хүлээгчээр Ю. нар гарын үсэг зурж, Ховд аймгийн Тойргийн нотариатч Б.Сувданчимэг гэрээг баталж, үнэн зөвийг гэрчилсэн байна.
Хэрэгт авагдсан дээрх баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд, хариуцагч Ю. нь тухайн үед шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөх өр төлбөртэй байсан ба уг хүүхдийн тэтгэлэг нь хуримтлагдаж 11,036,000 төгрөг болсноор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүүхдийн тэтгэлэг төлүүлэх ажиллагаа явагджээ. Улмаар хүүхдийн тэтгэлгийн өрийг нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ю.тай гэр бүл байх хугацаанд өөрийн дэлгүүрийн гоо сайхны бараа бүтээгдэхүүн болон бусад бараануудаар төлж барагдуулсан, С.*******, Ю. нар нь гэрлэлтээ 2024 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр захиргааны журмаар цуцлуулж, гэр бүлээ цуцлуулсаны дараа хоорондоо тооцоо нийлж, дээрх бүртгэлийн 0668 дугаартай Тооцоо нийлэх гэрээ-г байгуулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Үүнд:
3.1. 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Тооцоо нийлэх гэрээ-ний дагуу хариуцагч Ю.аас 11,036,000 төгрөгийг шаардаж байна. Гэрээнд хариуцагч Ю. нь 2024 оны 12 дугаар сард тооцоогоо бүрэн төлж барагдуулахаар заасан боловч одоо хүртэл ямар нэгэн мөнгө төлөөгүй байх тул шүүхэд хандсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон.
3.2. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...С.******* миний олж байсан орлогоор дэлгүүр нээж, машин авч, өөртөө захиран зарцуулсан, мөн надаас маш их бэлэн мөнгө авч байсан. 2022 онд тарьсан ногоог Улаанбаатар хотод борлуулж олсон орлогыг С.******* бүгдийг нь авсан. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно. Тооцоо нийлэх гэрээг байгуулах болсон шалтгаан нь Буурал дээдсийн буян ХХК-ийн гишүүдийн тоо 2 гэж бичигдсэн байх бөгөөд гадаадын компаниас хөрөнгө оруулалт хийгдэхээр болсон тул С.*******ийн нэрийг хасах гэхэд намайг дарамталж байгаад 11,036,000 төгрөгийн тооцоо нийлэх гэрээг хийсэн байдаг. Түүнээс миний хувьд С.*******т ямар нэгэн өр төлбөргүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.
4. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар талуудын хоорондын өглөг авлагатай холбогдуулан үүргийн эрх зүйн харилцаа үүссэн байна.
4.1. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ...Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно..., 195 дугаар зүйлийн 195.1-д ...Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ..., 195.2-т ...Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна... гэж тус тус зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийллийн нэгдэл нь гэрээ байгуулах үндэслэл болдог.
4.2. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар бичгээр байгуулагдаж, гэрээний чөлөөт зарчмын үндсэн дээр талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж нотариатаар баталгаажуулсан байна.
5. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т ...нотариатч үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6-д хуульд заасан бусад үндэслэл байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана... гэж тус тус хуульчилжээ.
5.1. 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Тооцоо нийлэх гэрээ 2 хуудас байх бөгөөд 1 дэх хуудасны арын нүүрийн 6.3 дахь заалтын доорх хэсэгт ...Энэхүү гэрээнд оролцогч талуудад гэрээний агуулга, хууль зүйн үр дагаврыг нотариатч зөвлөсөн болно. Гэрээг тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, гэрээний агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан бөгөөд бусдын дарамт шахалт, бусад хүчин зүйлд авталгүйгээр, бидний хүсэл зоригт бүрэн нийцсэн тул нотариатчийн ажлын байранд, Б.Сувданчимэг түүний дэргэд гарын үсэг зурсан болно... гэж тусгагдсан байна.
5.2. Дээрхээс дүгнэж үзвэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, талууд гэрээний агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцаж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж гэрээг бичгээр байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн болох нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд хариуцагч Ю.ын уг гэрээг хүчээр, дарамт шахалтаар байгуулсан гэх тайлбар нь үндэслэлгүй, энэ талаар нотолж чадаагүй болно.
6. Иймд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт "...Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ..." гэж зааснаар гэрээний үүргийн дагуу хариуцагч Ю.аас нэхэмжлэгч С.******* нь 11,036,000 төгрөгийг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэжээ.
7.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.
7.2. Хариуцагч Ю.аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа өөрийн ХААН банкны 5180547415 тоот дансны 2017-2021 оны хоорондох хугацааны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэ нь талуудын хооронд гэрээ байгуулснаас өмнөх цаг хугацаатай тохирч байх бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хариуцагч Ю.аас нэхэмжлэгч С.*******т ямар нэгэн мөнгөн шилжүүлэг хийгдээгүй байх тул уг дансны хуулга бүхий баримт нь нотолгооны ач холбогдолгүй гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.
8. Мөн хариуцагч Ю. нь өмнөх эхнэр н.Тасилимаагаас гэрлэлтээ цуцлуулсан, шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлөх өр төлбөртэй байсан талаар, нэхэмжлэгч С.*******тай гэр бүлийн харилцан хамааралтай байсан боловч 2024 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулсан гэх үйл баримтын талаар зохигч маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю.аас 11,036,000 (арван нэгэн сая гучин зургаан мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,526 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.аас 191,526 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН