Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03111

 

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03111

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ......... тоотод оршин суух, А овогт Г-ын Э  /ИБД:000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ............. тоотод оршин суух, Ж  овогт Г-дын Э  /ИБД:0000000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Э-ын нэхэмжлэлийн шаардлагаас 6,300,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, 700,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Г.Э нь Г.Э-д трактороо хадуур, тамрууртай нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээслээд 700 боодол өвс буюу 7,000,000 төгрөг авна гэж тохирсон боловч трактор, өвс алийг нь ч өгөөгүй. Тракторыг маань зарна гэх зар тавьсан байхаар нь цагдаагийн газар гомдол гаргаж шалгуулахад 2024 оны 11 сард тракторыг буцааж өгсөн. Иймд 7,000,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч Г.Энхболд нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Г.Э-ын өмчлөлийн тракторыг 700 боодол өвсөөр түрээслэхээр тохиролцсон. Тус тракторын эд ангиуд салангид байсан бөгөөд ачиж авч яваад угсраад ажиллуулахад трактор ажиллахгүй байсан тул Г.Э-т энэ тухай мэдэгдсэн. Трактор эвдрэлтэйн улмаас ашиглаж чадаагүй. Г.Э эд ангиудыг нь сольж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас би олох ёстой орлогоо олж чадаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

4. Нэхэмжлэгч Г.Э нь 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр FT250 маркийн бага оврын тракторыг худалдаж авсан байх ба уг трактор нь Г.Э-ын өмчлөлийн хөрөнгө болох талаар зохигч маргаагүй.

 

5.Хариуцагч Г.Э  нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр уг трактороор ажил хийж, хөлсөнд нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 700 боодол өвс өгөхөөр харилцан тохиролцжээ.

Г.Э И нь тракторын өмчлөгчийн хувьд тракторыг бусдад ашиглуулсаны төлбөрийг бусдаас шаардах эрхтэй байна.

 

6.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба шүүх зохигчийн хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

7.Хариуцагч Г.Энхболд нь хөлсөлж авсан тракторыг эвдрэлтэй байсны улмаас тракторыг ашиглаагүй, олох ёстой байсан орлогоо олоогүй тул 700 боодол өвсийг нэхэмжлэгчид өгөхгүй гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 75зүйлийн 752.2.-т зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

8.Г.Э нь 700 боодол өвсний үнэд 7,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд О  ХХК-иас 700 боодол өвсний зах зээлийн үнийг 2024 оны 10 дугаар сарын байдлаар нэг бүрийн үнэ 9,000 төгрөг, нийт үнэ 6,300,000 төгрөг байсан гэж тогтоожээ.

 

Иймд хариуцагч эд хөрөнгийг ашиглаагүй гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй тул эд хөрөнгө ашигласны хөлсөнд 6,300,000 төгрөгийг Г.Э-оос гаргуулж, Г.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

9.Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжид 126,950 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүн буюу 6,300,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 115,750 төгрөгийг хариуцагч Г.Э-оос гаргуулж, Г.Э-т олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар Г.Э-оос эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 6,300,000 төгрөг гаргуулж, Г.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Г.Э-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г.Э-оос 115,750 төгрөг гаргуулж, Г.Э-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ