Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03112

 

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, .......... тоотод оршин суух, Мангал овогтой О-ын Ү-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, НШШГГ холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Ү , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.Ү-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нь ...зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон ба харин хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2024/0000 дугаартай шийдвэрээр Сонгинохайрхан дүүрэг, .......................... тоотод байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс гүйцэтгээгүй үүргийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх27-29/

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШЗ2024/0000 дугаар шүүгчийн захирамж, мөн өдрийн 184/ГХ2024/00000 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх26, 30-31/

Үүний дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 24271403 дугаартай тогтоолоор үүсгэжээ. /хх32/

3.2.Талуудаас үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлсэн байх ба О.Үнэн-Үйлсээс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 150,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч Н.Б-агаас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 120,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус ирүүлсэн байна. /хх43-44/

Улмаар талууд харилцан тохиролцоогүй тул 2024 оны 12 дүгээр сарын 13-ны өдрийн 12/350 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Виннэр вэй үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилж, тус компанийн захирал О.Б-д холбогдох хуульд заасан, эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан байна. /хх50-52/

3.3. Шинжээч хөрөнгийг 142,000,000 төгрөгөөр үнэлж, Хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээлцэж, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлбөр авагч Н.Б-д, төлбөр төлөгч О.Ү-д 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус тус мэдэгдсэн байна. /хх74-75/

Ингээд үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул төлбөр төлөгч О.Ү нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасныг зөрчиж 8 дахь хоног дээр нь нэхэмжлэл гаргажээ.

3.4.Нэхэмжлэгч нь өмчлөлийн хөрөнгийг нь зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 75зүйлийн 752.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдаанаас өмнө өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсний дараа болон шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч талаас дээрх хөрөнгө нь 150,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэх баримтыг ирүүлээгүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сонгинохайрхан дүүрэг, ............тоотод байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 142,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай О.Ү-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ