Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2025/00410

 

2025         03           11                                           312/ШШ2025/00410

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “5,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие овогтой ******* айлын дэлгүүрт барилгын материал худалдан борлуулсан. ******* нь материал аваад буцааж өгөөд яваад байдаг байсан. Сүүлд 2023 онд материал аваад одоог хүртэл авсан барааныхаа мөнгийг өгөхгүй явсаар өнөөг хүртэл явж байна. Сүүлдээ утсаа авахгүй, худлаа яриад алга болоод, чирэгдэл учруулж байна. Иймд би танай байгууллагад хандан Т.*******аас 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 онд Б.******* / айл барилгын материалын дэлгүүрээс/ 5,000,000 төгрөгийг бараа материал авсан нь үнэн бөгөөд нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2025 оны 3 сарын 25-наас ажил эхлэх тул 2025 оны 06 сарын 01-ний дотор төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.*******т холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийн 50 хувь болох 47,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 47,475 төгрөгийг, хариуцагч Т.*******аас 47,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.*******ийн 5,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийн 50 хувь болох 47,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 47,475 төгрөгийг, хариуцагч Т.*******аас 47,475 төгрөгийг тус тус гаргуулж Б.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.ЖАРГАЛТУЯА