| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00341/И |
| Дугаар | 312/ШШ2025/00411 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 312/ШШ2025/00411
2025 03 11 312/ШШ2025/00411
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, “*******” ХХК /РД: *******, утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “2,179,500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Б.*******д өгсөн захиалгын дагуу 2,379,500 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн. Гэвч тэрээр барааны төлбөрийг огт төлөөгүй бөгөөд манай компаниас төлбөрөө төлөхийг шаардаж очиж уулзахад 2024.09.18-нд 200,000 төгрөгт тооцон гар утас өгч, үлдэгдэл 2,379,500 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Б.******* нь “*******” ХХК-тай 2024.09.12-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” хийж, компаниас удаа дараа очиж төлбөрөө нэхсэн боловч зээлээр авсан барааны төлбөр 2,179,500 төгрөгийг төлөөгүй болно. Иймд хариуцагч Б.*******аас захиалгын дагуу нийлүүлсэн барааны төлбөрт 2,179,500 төгрөг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: овогтой ******* нь “*******” ХХК-аас авсан тамхины тооцооны үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025.03.20-ны өдөр бүрэн барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 2,179,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 2,179,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,022 төгрөгийн 50 хувь болох 26,511 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 26,511 төгрөгийг, хариуцагч Б.*******аас 26,511 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн “2,179,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,022 төгрөгөөс 26,511 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 26,511 төгрөгийг, хариуцагч Б.*******аас 26,511 төгрөгийг тус тус гаргуулж “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА