Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2025/03608

 

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2025/03608

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ................ байрлах, Ж ББСБ ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .........тоотод оршин суух, Д  овогт Д-ийн Б  /РД: ЙВ00000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болон бусал зардалд 3,872,293.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Ж  ББСБ ХХК нь Д.Б-г зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй гэх үндэслэлээр үндсэн зээл 2,712,5354.83 төгрөг, зээлийн хүү 981,666.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,491.15 төгрөг, нотариатын зардал 30,400 төгрөг, эрэн сурвалжлах нэхэмжлэлийн 70,200 төгрөг, нийт 3,872,293.69 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Ж  ББСБ ХХК нь Д.Б-тэй 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ЗГ0000000 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, эргэлтийн хөрөнгө татах зориулалтаар 3,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлжээ. /хх9-13/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу Зээлдэгч нь үндсэн зээлд 287,464.17 төгрөг, хүүгийн төлбөрт 708,484.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,051.18 төгрөг, нийт 1,005,000 төгрөгийг төлж барагдуулсан, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 2,712,5354.83 төгрөг, хүүгийн төлбөрт 981,666.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 77,491.15 төгрөг, нийт 3,771,693.7 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтээр тогтоогдож байна.

 

4.2 Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцжээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

 

4.6.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дууссан байх ба зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,771,693.7 төгрөгийн үлдэгдэлтэй, хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 3,771,693.7 төгрөгийг гаргуулж, Ж  ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

4.7. Нэхэмжлэгч нь нотариатын зардалд 30,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, Монголын нотариатчдын танхимын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14,400 төгрөгийн баримт, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан, энэхүү баримтууд нь тухайн хэргийн нотлох баримтыг гэрчилсэнээс гарсан зардлын баримт болох нь нотлогдохгүй, цаг хугацааны хувьд таарахгүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагчийг эрэн сурвалжлахад 70,200 төгрөгийн зардал гарсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул нотариатын зардал болон эрэн сурвалжлахад гарсан зардал нийт 100,599.99 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

5.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 76,907 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 75,297.1 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

6.Шүүх хуралдааны товыг зохигчид мэдэгдэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч За ойлголоо гэх хариу, хариуцагч Д.Б  Хөдөө байна, очих боломжгүй гэх хариу өгсөн. Хариуцагчид 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд охин н.О нь хүлээн авсан, утсаар удаа дараа холбогдон шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдэхэд хүрэлцэн ирдэггүй бөгөөд шүүх хуралдаанд хэн аль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Д.Б-нгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,771,693.7 төгрөг гаргуулж, Ж  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,599.99 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,907 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид 75,297.1 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж  ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ