Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2025/00413

 

2025         03           11                                           312/ШШ2025/00413

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, “******* ******* ******* ББСБ” ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-д хол*******ох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 5,211,252.6 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.*******гаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч Ж.******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, дугаар, дугаар, дугаар цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,080,191.58 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,089,407.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 21,653.68 төгрөг, нотариатын зардалд 30,000 төгрөг, бүгд 5,221,252.6 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Ж.*******гаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.******* миний бие “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилж байгаа 5,221,252.6 төгрөгийг хүлээн зөвшөөрч тус байгууллагатай хугацаа тохирч 3 сарын дотор хуваан төлж барагдуулах болно. 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлээд 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Ж.*******д хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 5,221,252.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 5,221,252.6 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,490 төгрөгийн 50 хувь болох 49,245 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 49,245 төгрөгийг, хариуцагч Ж.*******гаас 49,245 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн Зээлийн гэрээний үүрэгт 5,221,252.6 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,490 төгрөгөөс 49,245 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 49,245 төгрөгийг, хариуцагч Ж.*******гаас 49,245 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Г.ЖАРГАЛТУЯА