Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 312/шш2025/00515

 

 

 

2025 03 26 312/ШШ2025/00515

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б. би

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, Худалдааны гудамжид байрлах, ******* банк ХК-ийн ******* салбар /РД:*******, утас:*******, *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* ******* ******* тоотод оршин суух, овогт ийн /РД:, утас:/,

Хариуцагч: ******* аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* ******* ******* тоотод оршин суух, овогт ын /РД:, утас:/ нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,642,112.14 төгрөг, хүү 1,971,741.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,471.54 төгрөг, нийт 4,628,325.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч овогтой /РД:/ болон хамтран зээлдэгч овогтой /РД:/ нар нь 2017 оны 02 дугаар сарын 22-нд ******* банкнаас тоот зээлийн гэрээ байгуулан 8,000,000 /найман сая/ төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-нд ******* банкнаас тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000 /нэг сая/ төгрөг, нийт 9,000,000 /есөн сая/ төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 40 сарын хугацаагаар цалингийн зээл авсан. П. болон Н. нар нь 2017 оны 02 дугаар сарын 22 болон 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан тоот барьцаат зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэсэн. Банкнаас удаа дараа утсаар холбогдож, уулзалт хийж зээлийн төлбөрийг төлөхийг мэдэгдэж байсан боловч гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, банкинд хохирол учруулаад байна. Зээл болон зээлийн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй 2025 хоног өнгөрсөн тул зээлийн гэрээний 3.2.1, 3.2.8, 3.3 дах заалтыг үндэслэн 2025 оын 03 сарын 19-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. овогтой болон овогтой нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,642,112.14 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,971,741.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,471.54 төгрөг, нийт 4,628,325.38 /дөрвөн сая зургаан зуун хорин найман мянга гурван зуун хорин таван төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч П., Н. нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...П., Н. нар нь ******* банкны нэхэмжилсэн 4,628,325.38 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбар нь хариуцагч П., Н. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,642,112.14 төгрөг, хүү 1,971,741.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,471.54 төгрөг, нийт 4,628,325.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч П., Н. нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбарын нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,642,112.14 төгрөг, хүү 1,971,741.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,471.54 төгрөг, нийт 4,628,325.38 төгрөгийг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,003 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 44,501.5 төгрөгийг, төрийн сангаас 44,501.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбарын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 2,642,112.14 төгрөг, хүү 1,971,741.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,471.54 төгрөг, нийт 4,628,325.38 төгрөгийг хариуцагч П., Н. нар нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,003 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П., Н. нараас 44,501.5 төгрөгийг, төрийн сангаас 44,501.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ******* салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ