Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2025/00414

 

 

 

2025         03           11                                           312/ШШ2025/00414

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: **** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 600,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* нь хүнд айфон 12 промакс /iphone 12 promax/ загварын гар утас 900,000 төгрөгөөр 11 сард зарсан. Тухайн үед ******* нь манай компанид агуулахын туслахаар ажилладаг байсан. Г.******* нь утсаа авахдаа төлбөрөө 3 хувааж өгөхөөр тохиролцсон. 11 сарын 30-нд 300,000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгө болох 600,000 төгрөг өгөөгүй байгаа. ******* нь ажлаа удаа дараа таслаж 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөр ажлаас чөлөөлөгдсөн. Иймд гар утасны үлдэгдэл төлбөр болох 600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа: овогтой ******* миний бие ******* гэдэг хүнээс Iphone утас авсан нь үнэн. Миний бие *******т 600,000 төгрөг өгнө. Энэ мөнгөө уурхай явж ирээд 21 хоногийн дараа өгнө. 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 600,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийн 50 хувь болох 9,325 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 9,325 төгрөгийг, хариуцагч Г.*******гээс 9,325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.*******ын Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 600,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгөөс 9,325 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 9,325 төгрөгийг, хариуцагч Г.*******гээс 9,325 төгрөгийг тус тус гаргуулж Б.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Г.ЖАРГАЛТУЯА