| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00104/И |
| Дугаар | 312/ШШ2025/00425 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 312/ШШ2025/00425
2025 03 12 312/ШШ2025/00425
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 700,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* би Ж.*******д 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 6,700,000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй байна. Анх зээлэхдээ 7 хоногийн хугацаатай гэж хэлж байсан. Хүүтэй зээлж байсан ч одоо анх зээлүүлсэн 6,700,000 төгрөгийг авах хүсэлтэй байна. Иймд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.******* нь нэхэмжлэгч Н.*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 6,700,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 6,700,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,150 төгрөгийн 50 хувь болох 61,075 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 61,075 төгрөгийг, хариуцагч Ж.*******аас 61,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.*******ийн “Зээлийн гэрээний үүрэгт 6,700,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,150 төгрөгөөс 61,075 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 61,075 төгрөгийг, хариуцагч Ж.*******аас 61,075 төгрөгийг тус тус гаргуулж Н.*******ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА