| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00455/И |
| Дугаар | 312/ШШ2025/00426 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 312/ШШ2025/00426
2025 03 12 312/ШШ2025/00426
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: **** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 235,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.******* би ******* гэрээний дугаар бүхий юнивишний төхөөрөмж эзэмшдэг. нь надаас салаад тус төхөөрөмжийг ашиглаад үлдсэн бөгөөд 2024 оны 07 дугаар сараас хойш ашигласан 235,400 төгрөгийн төлбөрөө төлөхгүй байгаа тул төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Өнөржаргал овогтой ******* миний бие овогтой ******* холбогдуулан 235,400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. 2025 оны 03 сарын 07-ны өдөр нэхэмжилсэн дүнг төлж өр авлагагүй болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.******* нь шүүхэд хариуцагч Б.******* холбогдуулан 235,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.******* нь нь нэхэмжлэлийн шаардлага 235,400 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,712 төгрөгийн 50 хувь болох 3,856 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 3,856 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ө.*******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч т холбогдуулан гаргасан 235,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.*******ы 7,712 төгрөгөөс 3,856 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 3,856 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ө.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА