Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 312/ШШ2025/00442

 

 

2025         03           13                                           312/ШШ2025/00442

 

*******иуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, “******* *******” ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

*******иуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 13,949,018.93 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч овогтой /РД: / хамтран зээлдэгч овогтой ******* /*******/ нар нь 2024 оны 06 сарын 12-нд ******* *******ны Орхон салбарын Баян-Өндөр тооцооны төвөөс тоот зээлийн гэрээ байгуулан 17,000,000 /арван долоон сая/ төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаагаар цалингийн зээл авсан. Г. нь 2025 оны 02 сарын 01 -ны өдөр нас барсан тул хамтран зээлдэгч Б.*******оос зээлийн гэрээний 3.2.4, 4.1.5 дах заалтыг үндэслэн гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналтай байна. 2025 оын 02 сарын 19-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. овогтой ******* зээлийн үлдэгдэл төлбөр 13,833,048.72 төгрөг, хуримтлагдсан хүү 115,970.21 төгрөг, нийт 13,949,018.93 /арван гурван сая есөн зуун дөчин есөн мянга арван найман төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

*******иуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие овогтой ******* нь нөхөр Г.гийн ******* ******* ХК-аас авсан 17,000,000 төгрөгийн батлан даагчаар гэрээ хийсэн. Нөхөр болох Г. нь 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зуурдаар нас барсан. Би гэрээнд заасны дагуу батлан даагчийнхаа үүргийг биелүүлж үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу төлнө. Үлдэгдэл 13,949,018.93 /арван гурван сая есөн зуун дөчин есөн мянга арван найман бүхэл зууны ерэн гурав/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,949,018.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 13,949,018.93 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

*******иуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,695 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 227,115 төгрөгийн 50 хувь болох 113,557.5 төгрөгийг ******* сангийн орлогод хэвээр үлдээж, ******* сангаас 114.137.5 /үүнд илүү төлсөн 580 төгрөг багтсан болно/ төгрөгийг, хариуцагч Б.*******оос 113,557.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 13,949,018.93 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,695 төгрөгөөс 113,557.5 төгрөгийг ******* сангийн орлогод хэвээр үлдээж, ******* сангаас 114.137.5 төгрөгийг, хариуцагч Б.*******оос 113,557.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.ЖАРГАЛТУЯА