| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00391/И |
| Дугаар | 312/шш2025/00575 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 312/шш2025/00575
2025 04 03 312/ШШ2025/075
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******, ******* *******, ******* ******* хороолол, ******* ******* гудамж-33, ******* барилга, 9 давхрын тоотод байрлах, ББСБ ХХК /РД:, утас:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг, 6 гудамж тоотод оршин суух, овогт /РД:РП890909, утас:/-д холох
Зээлийн гэрээний үүрэгт 3,545,307.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б. нь ******* ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 103460 дугаартай цахим дэд зээлийн гэрээг тус тус байгуулан 2,935,000 төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар буюу 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болно. Зээлдэгч Б. нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 516,713.64 төгрөгийг, хүүний төлбөрт 581,692.4 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,339.92 төгрөгийг нийт 1,101,746 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Б. нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 367 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 2,418,286.36 төгрөг, зээлийн хүү 1,048,556.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 59,464.42 төгрөг, нийт 3,526,307.39 төгрөг төлөхөөр байна. ******* ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холож байсан. Зээлдэгч Б. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 103460 дугаартай цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,418,286.36 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,048,556.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 59,464.42 төгрөг, нотариатын зардалд 19,000 төгрөг, нийт 3,545,307.39 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.эс гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Б. нь ББСБ-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус байгууллагын нэхэмжилсэн 3,545,307.39 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Б.д холуулан үндсэн зээлийн төлбөрт 2,418,286.36 төгрөг, зээлийн хүү 1,048,556.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,464.42 төгрөг, нотариатын зардалд 19,000 төгрөг, нийт 3,545,307.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 2,418,286.36 төгрөг, зээлийн хүү 1,048,556.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,464.42 төгрөг, нотариатын зардалд 19,000 төгрөг, нийт 3,545,307.39 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 71,675 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 35,837.5 төгрөгийг, төрийн сангаас 35,837.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ББСБ ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 2,418,286.36 төгрөг, зээлийн хүү 1,048,556.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,464.42 төгрөг, нотариатын зардалд 19,000 төгрөг, нийт 3,545,307.39 төгрөгийг хариуцагч Б. нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,675 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.эс 35,837.5 төгрөгийг, төрийн сангаас 35,837.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ