| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00091/И |
| Дугаар | 312/шш2025/00514 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 312/шш2025/00514
2025 03 26 312/ШШ2025/00514
Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* дугаар байрны 01 тоотод оршин суух, овогт /РД:, утас:, , /-д холбогдох,
4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Б.******* нь Т., Б. нарын хүсэлтийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 16-нд Т. утсаар ярьж мөнгөний чухал хэрэг болоод хүнээс хүүтэй ч хамаагүй яаралтай олоод өгөөч гэж гуйсан. Тухайн үед нь Т.д хэлсэн. Надад мөнгө байхгүй, хүнээс асууж өгье гэсэн. Тэгээд яаруулаад таних хүмүүсээсээ асуутал 10 хувийн хүүтэй гэхдээ удахгүй буцаана гэв. Тэгтэл 2022.05.16-нд санхүүжилт орж ирэхээр удаахгүй бөөнд нь өгнө гээд 2,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй авна гээд зээлүүлэв. Мөнгө зээлнээс хойш Б. нь 2022.05.26-нд 200,000 төгрөг, 2022.06.14-нд 250,000 төгрөг, 2022.07.17-нд 450,000 төгрөг, 2022.04.16-нд 400,000 төгрөг, 2022.09.15-нд 450,000 төгрөг нийт 1,750,000 төгрөгийн хүү тооцож өгсөн. Одоо ажил, зээл хуй хөөцөлдөж байгаа бүтэхээр нь танд зээлсэн мөнгөө хүүтэй нь тооцож өгнө, харин та баараггүй хүмүүст мөнгө зээлсэндээ баярлаж яв. Удахгүй өгчихнө гэж 2022, 2023 оноос худал хэлж Т. бүүр утсаа авахаа байж нь алдаг оног утсаа авч өгнө ажил бүтэхээр өгнө гэсээр хөгшин намайг нааш цааш явуулж үйлийг минь үзэж байна. 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баасан овогтой ******* нь Т.ын хариу тайлбартай танилцлаа. Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн хүүд төлсөн гэх 1,469,000 төгрөгийг хасч 3,031,000 төгрөгийг гаргуулж авна. Нөүтбүүкийн төлбөр төлсний дараа өгнө. Хариуцагч Т. зөвшөөрвөл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Б.******* нь 4,500,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй гэжээ. Бидний дунд ямар нэгэн байдлаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хариуцагч би Хаан банкны эзэмшигч Т.ын данснаасаа Б.*******ын Хаан банкны тоот данс руу төлбөрийг шилжүүлэн төлсөн болно. Үүнд:
1. 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 400,000 төгрөгийг,
2. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийг,
3. 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 250,000 төгрөгийг,
4. 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 450,000 төгрөгийг,
5. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 450,000 төгрөгийг,
6. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 531,000 төгрөгийг нийт 2,200,000 төгрөгийг шилжүүлсэн байгаагаар 2,000,000 төгрөгийг 2,200,000 төгрөг болгож төлсөн байдаг. Дээрх төлбөрөөр үндсэн зээлийг төлсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 282.3-д зааснаар зээлийн гэрээний хүү Иргэний хуулийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсний дагуу бидэнд хүүгийн ойлголт үүсэхгүй гэж үзэж байна. Иймд дээрх тайлбараар Б.*******ын Хаан банкны тоот данс руу нийт 2,200,000 төгрөгийг төлсөн байгаагаар дуусгавар болсон төлбөрийг үндэслэлгүйгээр нэхэмжилсэн байна гэж үзэж байна. 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 2,500,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулж хийгээгүй гэж үзэж байна. Үндсэн төлбөр болох 2,500,000 төгрөгөнд Т. надаас Нөүтбүүк авч үлдсэн. Иймд төлбөргүй гэдгийг үүгээр тайлбарлаж байна. Хариуцагч Т. миний нөүтбүүкийг буцаагаад өгвөл 2,500,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй... гэжээ.
Хариуцагч Т. нь 2025 оны 03 дугаар сараын 25-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: ...Т.аас 3,031,000 төгрөгийг хүлээн авснаар нөүтбүүкийг буцаан өгөх боломжтой гэжээ. Иймд татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.д холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,500,000 төгрөгөөс 1,469,000 төгрөгний хэсгийг багасгаж 3,031,000 төгрөгийг төлсний дараа Т.ын нөүтбүүкийг өгнө гэснийг хариуцагч Т. нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул зохигчийн эвлэрснийг баталж шийдвэрлэх нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа 86,950 төгрөг төлснийг төрийн санд хэвээр үлдээж, уг төгрөгийн 50 хувь болох 43,475 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас зохигчын эвлэрсэн 3,031,000 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 63,446 төгрөгний 50 хувь болох 31,723 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Т.д холбогдуулан 4,500,000 төгрөг нэхэмжилснээс 1,469,000 төгрөгний хэсгийг багасгаж, хариуцагч Т. нь 3,031,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д өгсний дараа нөүтбүүкийг Т.д өгөхөөр эвлэрсэн тул зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.аас 31,723 төгрөгийг, төрийн сангаас 43,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ