| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/00476/И |
| Дугаар | 312/шш2025/00512 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 312/шш2025/00512
2025 03 25 312/ШШ2025/00512
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* *******, ******* ******* хороолол, ******* ******* гудамж-33, ******* плаза барилга, 9 давхрын тоотод байрлах, Таван ББСБ ХХК /РД:, утас:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг тоотод оршин суух хаягтай, овогт /РД:, утас:/-д холох
Зээлийн гэрээний үүрэгт 13,204,801.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Таван ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2023 оны 11 дүгээр сарын 29-ний дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 93005-1410 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 93005-1394 дугаар тус өдрийн дугаар цахим зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 9,304,719.37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,728,145.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,936.46 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 31,000 төгрөг, нийт 13,204,801.41 төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Б.аас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Батсүрэн овогтой нь Таван ББСБ-ын нэхэмжилсэн 13,204,801.41 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Таван ББСБ ХХК нь хариуцагч Б.т холуулан үндсэн зээлийн үлдэгдэл 9,304,719.37 төгрөг, зээлийн хүү 3,728,145.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,936.46 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 31,000 төгрөг, нийт 13,204,801.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Б. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Таван ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл 9,304,719.37 төгрөг, зээлийн хүү 3,728,145.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,936.46 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 31,000 төгрөг, нийт 13,204,801.41 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,974 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 111,987 төгрөгийг, төрийн сангаас 111,987 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Таван ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл 9,304,719.37 төгрөг, зээлийн хүү 3,728,145.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,936.46 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 31,000 төгрөг, нийт 13,204,801.41 төгрөгийг хариуцагч Б. нь төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,974 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 111,987 төгрөгийг, төрийн сангаас 111,987 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Таван ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ