Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 312/шш2025/00484

 

,

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 20 312/ШШ2025/00484

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймгийн ******* ******* ******* *******ын хүсэлттэй,

 

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.*******, М.******* нарыг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ******* *******а шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Орхон аймгийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ******* ******* гэр хорооллын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг зохион байгуулах үүрэг даалгаврыг өгч ******* ******* ЗДТГ-т Аймгийн засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* захирамжаар дэмжлэгийн зардлаас 300,000,000 (гурван зуун сая) төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр ******* ******* ХХК сайжруулсан шахмал түлш бэлтгэн нийлүүлэх төслийн танилцуулга, хамтран ажиллах хүсэлтийн хамт ******* ******* ЗДТГ-т ирүүлж 2023 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн А-01 дүгээр Сайжруулсан шахмал түлш бэлтгэн нийлүүлэх гэрээ-г нэг талаас Баян- Өндөр ******* ******* даргын Тамгын газар нөгөө талаас ******* ******* ХХК-ийн захирал Д.*******, Үйлдвэрлэл хариуцсан захирал М.******* нартай харилцан тохиролцож 300,000,000 (гурван зуун сая) төгрөгийг санхүүжилтийн дэмжлэг үзүүлж үүний хариуд ******* ******* ЗДТГ-т сайжруулсан түлш нийлүүлэх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан. Гэрээний хугацаанд сайжруулсан түлш огт нийлүүлээгүй бөгөөд ******* ******* ЗДТГ- аас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж ажилласан. Үүний хариуд ******* ******* ХХК нь тоног төхөөрөмжид эвдрэл гарсан гэх тайлбарыг ирүүлж байсан. 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар албан бичгээр 2024 оны 09 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа хэвийн явагдах тул гэрээний хугацааг сунгаж өгнө үү гэх хүсэлтийг ******* ******* ЗДТГ-ын газарт ирүүлж ******* даргын зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцэж 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А-01/Б Сайжруулсан шахмал түлш, бэлтгэн нийлүүлэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг гэрээгээр нийлүүлэх ёстой түлшний оронд дэмжлэгийн үнэ болгон олгосон 300,000,000 (гурван зуун сая) төгрөгийн санхүүжилтийг буцаан төвлөрүүлэх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож уг гэрээг байгуулсан. Уг гэрээнд 300,000,000 (гурван зуун сая) төгрөгийг 20 сарын хугацаанд сард 15,000,000 (арван таван сая) төгрөгийг буцаан төвлөрүүлнэ гэж заасан. Тус ******* Төрийн сангийн 100210155402 дугаар дансны Орлогын дэлгэрэнгүй хуулгаар авч үзвэл Сумын төрийн сангийн дансанд 2024 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр 15,000,000 (арван таван сая ) төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр 15,000,000 (арван таван сая) төгрөг нийт 30,000,000 сая төгрөгийг буцаан төвлөрүүлсэн. Үлдэгдэл 270,000,000 (хоёр зуун далан сая) төгрөгийг гаргуулж төрийг хохиролгүй болгох шаардлагатай байна. Иймд дээрх гэрээнд заасны дагуу төлөвлөсөн хугацаанд гэрээний үүргийг биелүүлэхээр хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд: ...2023 оны 09 сарын 22-ны өдөр ******* ******* ХХК-тай ******* ******* иргэдэд сайжруулсан шахмал түлш бэлтгэн нийлүүлэх нөхцөлтэй 300,000,000 төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг олгох гэрээ байгуулсан. Уг хугацаанд ******* ******* ХХК огт түлш нийлүүлээгүй. Урдаас авсан техникт эвдрэл саатал гарсан гэх тайлбарыг удаа дараа ирүүлж байсан. 2024 оны 09 сарын 09-ний өдөр А/01 сайжруулсан шахмал түлш бэлтгэн нийлүүлэх нэмэлт гэрээг байгуулсан. Уг гэрээгээр санхүүжилт олгосон 300,000,000 төгрөгийг сар тутам графикийн дагуу төлөлт хийхээр харилцан тохиролцож уг гэрээг байгуулсан боловч 9, 10 сарын хуваарьт төлбөрөө төлөөд үүнээс хойш төлбөр төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуцагч нарын оршин байгаа газар тодорхойгүй байсан тул ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.*******, үйлдвэрлэл хариуцсан захирал М.******* нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргасан... гэв.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд: ...Тус түлшний мөнгө болох 300,000,000 төгрөг Аймгийн Иргэдийн Хурлын төсөв дээр батлагдсан. 2023 оны төсөв батлагдаад 9 сард аймгийн ******* даргын захирамжаар ******* ******* ******* даргын эрх мэдэлд шилжээд манайх нээлттэй төсөл сонгон шалгаруулаад ******* ******* ХХК шалгарсан. Гэрээ хийгдэж явснаас хойш бид бүхэн үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавьж, шаардаж шахаж байсан. Одоогоор тус компанийн байрласан байран дахь тоног төхөөрөмж байхгүй болсон. Нэхэмжлэл өгснөөс хойш мөнгөө төлөөд төвлөрүүлээд өгөөч шүүх рүү шилжүүлж байна гээд явж байтал 2025 оны 1 сард байранд нь очиж үзэхэд хуучин тоног төхөөрөмж эд хогшил, түгээлтийн машин зэргээ зарж үрсэн байдалтай байсан. Сүүлд сураг сонсоход ******* ******* компани нь нэг гишүүнтэй болсон. Тогтсон хаяг байхгүй, холбогдох дугаарууд нь ашиглалтад байхгүй болсон. Иймд ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.*******, үйлдвэрлэл хариуцсан захирал М.******* нарыг эрэн сурвалжилж өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Орхон аймгийн ******* ******* ******* дарга нь ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.*******, үйлдвэрлэл хариуцсан захирал М.******* нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Орхон аймгийн ******* ******* ******* дарга түүнийг төлөөлөгч ******* ******* ******* даргын Тамгын газрын дарга Ш. ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.******* түүнийг төлөөлөгч тус компаний үйлдвэрлэл хариуцсан захирал М.******* нар нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А-01 дугаартай Сайжруулсан шахмал түлш бэлтгэн нийлүүлэх гэрээ-г байгуулж, гэрээгээр Орхон аймгийн ******* ******* ******* даргаас 300,000,000 төгрөгийн санхүүжилтын дэмжлэг үзүүлж, түүний хариуд Орхон аймгийн ******* ******* ******* даргын Тамгын газарт сайжруулсан түлш нийлүүлэх нөхцөлтэйгээр тохиролцжээ. Гэрээний дагуу ******* ******* ХХК нь гэрээний зүйл болох сайжруулсан түлшийг нийлүүлээгүй, 300,000,000 төгрөгнөөс 30,000,000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл 270,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгч нарын тайлбар, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А-01 дугаартай гэрээгээр тогтоогдож байх бөгөөд хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь үйл ажиллагаа явуулж байсан хаягтаа байхгүй, үйл ажиллагаагаа явуулахаа больсон, компаний захирал Д.*******, М.******* нарын хаяг тодорхойгүйн улмаас шүүхэд хандах боломжгүй болсон байна.

 

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.*******, үйлдвэрлэл хариуцсан захирал М.******* нар нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.*******, үйлдвэрлэл хариуцсан захирал М.******* нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар түүнийг  эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохоор шийдвэрлэв.

 

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.*******, үйлдвэрлэл хариуцсан захирал М.******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

 

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Тайж овогт Дэлгэрмаагийн ******* /регистрийн дугаар ФА92022000/ нь Орхон аймаг ******* сум 10 дугаар баг Наран 49 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух хаягтай, үйлдвэрлэл хариуцсан захирал Бүргэд овогт Мөнх-Очирын ******* /регистрийн дугаар УК97053112/ нь Орхон аймаг ******* сум 17 дугаар баг Эрдэнэ 21а гудамжны 1б тоотод оршин суух хаягтай байсныг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар хүсэлт гаргагч Орхон аймгийн ******* ******* ******* дарга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.*******, үйлдвэрлэл хариуцсан захирал М.******* нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.*******, үйлдвэрлэл хариуцсан захирал М.******* нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******, М.******* нарын хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Орхон аймгийн ******* ******* ******* даргад нэн даруй мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Орхон аймгийн ******* ******* ******* дарга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.НАРМАНДАХ