Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 312/шш2025/00275

 

 

 

 

 

 

2025 02 17 312/ШШ2025/00275

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* ******* ******* ******* байр ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:, /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг тоотод оршин суух, ******* овогт /РД:, /холбогдох

 

29,995,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г. нь яаралтай цемент авах гэсэн юм, мөнгө зээлээч гэж надтай утсаар ярьсан. Тэгээд би блокны үйлдвэрийг явж хараад боломжтой юм байна гэж итгээд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ид зориулж ХЗХ-ноос тэр өдөр өөрийнхөө нэр 13,000,000 сая төгрөгийн зээл аваад өөрөөсөө 1,000,000 төгрөг нэмээд нийт 14,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, нэг их удаахгүйгээр эргэн төлөхөөр тохиролцож өөрийн гараар бэлэн мөнгө өгсөн, авсан баримт бичгээр үйлдэж бид хоёр гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөнгийг миний ХХБ-ны тоот данснаас ийн Хаан банкны тоот данс руу 5,000,000+5,000,000+4,000,000 гэсэн 3 удаагийн давтамжтайгаар нийт 14,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Сарын хугацаа өнгөрснөөс хойш удаа дараа гар утас руу нь залгаж мөнгөө нэхэхэд янз бүрийн шалтаг, шалтгаан тоочсоор санаа зоволтгүй мөнгийг чинь хүүтэй нь бодоод өгчихнөө гэж ярьсаар бүтэн 1 жил өнгөрлөө. Сүүлдээ арай гэж нэг уулзахад баахан шалтгаан тоочсон, блокоо хийж эхэлсэн байгаа, удахгүй мөнгийг чинь өгнө өө гэсэн. Хэрэв танд блок хэрэгтэй бол блокоороо тооцоо хийвэл бүүр сайн байна гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд бүх мөнгөндөө /14,000,000 төгрөгний 10 хувийг 12 сараар бодоход 16,800,000 төгрөг болж нийт 30,800,000 блок төгрөгөөр авахаар болж, 2023 оны 06 дугаар сарын 30-ны дотор 1000 ширхэг блок, 2023 оны 07 дугаар сарын 30-ны дотор 1542 ширхэг блок, нийт 2542 ширхэг блок хийж өгөхөөр тохиролцож, өөрөөр хэлбэл 2542x11800=29,995,600 төгрөгний блок худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариат орж баталгаажуулсан. Тэр цаг мөчид 1 блокоо 11,800 төгрөгөөр үнэлж борлуулж байв. Гэтэл блок үйлдвэрлэхээ зогсоож, гэрээнийхээ үүргийг биелүүлсэнгүй. Ингээд нөгөө л хэлдэг үгээ удахгүй өгнө өө гэсэн хуурамч үгээ хэлсээр өдий хүрлээ. Хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.4-т заасны дагуу одоог хүртэл 510 хоногийн алданги тооцох юм бол маш их хэмжээний мөнгө болж байна. Гэвч, би хариуцагч Г.оос алданги тооцохгүйгээр тооцож гэрээнд тусгасан блокны мөнгө болох 29,995,600 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд хуралдаанд: ...Анх 2022 оны 06 сарын 17-ны өдөр энэ хүн надаас цемент авна гэж 14.000.000 төгрөг зээлсэн. Тухайн үед надад 2.000.000 төгрөг байсан. Хоршооноос 13.000.000 төгрөг нэмж зээлээд өгсөн. Та надад итгэхгүй бол манай үйлдвэрийг харж болно, шинэ барилгуудтай гэрээ байгуулсан блок нийлүүлнэ гэсэн. Залуу хүүхэд бизнес хийх гэж байхаар нь дэмжээд тухайн үедээ итгээд мөнгө өгсөн. Ингээд сарын дараа залгахад удахгүй өгнө гэсэн. 8 сард залгахад Өвөрхангай аймаг руу нэг блокны машинаа зарахаар явж байна, зарсны дараа мөнгөө шилжүүлнэ гээд байхгүй болсон. Дараагаас нь утсаа авахаа больсон. 10 удаа залгахад 1 удаа л авдаг. Утсаа аваад дандаа худлаа ярьдаг. Үйлдвэр дээр нь очиход ажилчидтайгаа блок хийж байсан. Би чамд итгэхгүй байна, одоо нотариат орж батлуулъя гэж хэлсэн. Нотариат ороод блокны гэрээгээ батлуулсан. Гэрээндээ 2 сар дамнуулаад хувааж өгөхөөр болсон. Ажиллаж байгаа болохоор нь зуны 2 сард багтаагаад өгчих юм болов уу гээд итгэсэн. Нэг очиход хашаанд нь байсан блокийг бүгдийг нь ачаад явсан байсан. Би уг нь блокоор байшин баръя гэж бодож байсан юм. Өмнө нь захиалсан хүмүүс нь аваад явсан. Одоо таныхыг хийлээ гэсэн. Сүүлдээ итгэл алдраад мөнгөө авъя гэхэд цалингийн зээлээ нэмж аваад талыг нь өгнө гэсэн. Түүнээс хойш бүр утсаа авахаа больсон. Даргаар нь дамжуулж ярьдаг болсон. Худлаа ярихыг нь мэддэг мөртлөө итгэл алдрахгүй залгаад байгаа юм. Энэ нь миний алдаа байсан. Дам яриа сонсоод байхад тоглоом тоглодог, их хүнд гар яах гэж мөнгө зээлсэн юм бэ гэж ажлынхан нь хэлсэн. Би залилуулсан л болж таарсан. Боломжтой бол хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Блокны мөнгөө л нэхэмжилж байна. Хугацаандаа өгч чадахгүй бол алданги төлнө гэж хэлж байсан. Тэр мөнгийг нэхэхгүй үндсэн мөнгө 29.995.600 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна... гэв.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 1843 дугаартай худалдах худдалдан авах гэрээ, бэлэн мөнгө хүлээн авсан баримт, дансны хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Г.оос 29,995,600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасан. Шүүхээс хариуцагч Г.ид нэхэмжлэлийн хувийг 2025 оны 01 сарын 16-ны өдөр гардуулж, хариу тайлбараа 2025 оны 01 сарын 29-ний өдөр ирүүлэх үүргийг тайлбарласан боловч ирүүлээгүй тул мөн хуулийн 72.3. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч эзгүйд хэргийг шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Г. нь яаралтай цемент авах гэсэн юм, мөнгө зээлээч гэж надтай утсаар ярьсан. Тэгээд би блокны үйлдвэрийг явж хараад боломжтой юм байна гэж итгээд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 14,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй өгсөн,блок хэрэгтэй бол блокоороо тооцоо хийвэл бүүр сайн байна гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд бүх мөнгөндөө /14,000,000 төгрөгний 10 хувийг 12 сараар бодоход 16,800,000 төгрөг болж нийт 30,800,000 блок төгрөгөөр авахаар болж, 2023 оны 06 дугаар сарын 30-ны дотор 1000 ширхэг блок, 2023 оны 07 дугаар сарын 30-ны дотор 1542 ширхэг блок, нийт 2542 ширхэг блок хийж өгөхөөр тохиролцож, өөрөөр хэлбэл 2542x11800=29,995,600 төгрөгний блок худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариат орж баталгаажуулсан... гэж тайлбарласан,

 

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  5. Хариуцагч Г. нь нэхэмжлэгч С.*******гаас 2022 оны 06 сарын 17-ны өдөр 14,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан, зээлээ төлөхгүй байсан учраас зохигч нотариат орж 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1843 дугаартай худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээгээр 2542 ширхэг блокыг 29,995,600 төгрөгөөр худалдан авахаар, 2022 оны 06 сарын 17-ны өдөр Г.ийн Хаан банкны 512005882 тоот дансанд шилжүүлсэн, 2023.06.30-ны дотор 1000 ширхэг блок, 1542 ширхэг блокыг 2023.07.30-ны дотор өгөхөөр тохиролцсон байна. Гэвч хариуцагч гэрээний дагуу блокыг шилжүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хийсэн 14,000,000 төгрөгний хэлцэл, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

6. Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. Нэхэмжлэгч хариуцагч Г.оос гэрээний дагуу мөнгө болон хүүг нэхэмжлэх эрхтэй байна.

7. Нэхэмжлэгч С.******* нь зээл 14,000,000 төгрөг, хүү нийлээд 29,995,600 төгрөг гэж нэхэмжилж байгаа боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1. Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж, 282.2.Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. зааснаар шүүх тэдний хооронд байгуулсан хэцэлийг үндэслэн 14,000,000 төгрөгийг сарын 10 хувиар 6 сараар бодож 8,400,000 төгрөгний хүү, үндсэн зээл 14,000,000 төгрөг нийт 22,400,000 төгрөгийг хариуцагч Г.оос гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,595,600 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч Г.оос 22,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,595,600 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,928 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.оос 269,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ