Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 312/ШШ2025/00446

 

2025         03           13                                           312/ШШ2025/00446

 

*******иуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: **** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-н нэхэмжлэлтэй,

*******иуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: , утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.******* 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр овогтой Сосорбарамд 3,500,000 төгрөгийг барьцаагүй сарын 10 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай зээлсэн. Үүнээс хойш 1 сарын хүү болох 300,000 төгрөг над руу шилжүүлсэн. Үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй. Одоо би хүүгээ 1 сарын 4,5 хувь болгон бууруулж гэрээн дээр заасан 0,5 хувийн алдангийг тооцохгүйгээр зөвхөн 2024 оны 02 дугаар сарын 01-нээс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 12 сарын хүүг 1 сар төлсөн хүүний мөнгийг хасаад 11 сарын хүү болох 1,732,000 төгрөгийн үндсэн мөнгө болох 3,500,000 төгрөг нийт 5,232,000 төгрөгийг *******аас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

*******иуцагч Т.******* шүүхэд гаргасан тайлбартаа: овогтой ******* миний бие Ц.*******гаас 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 3,500,000 төгрөг 10 хувийн хүүтэйгээр тохиролцож авсан нь үнэн болно. Ц.*******гийн нэхэмжилсэн 5,232,000 төгрөгийн 2,232,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өгсөн бөгөөд үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар Ц.*******тай тохиролцов. 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.******* овогтой *******аас 5,232,000 төгрөг нэхэмжилсэн. ******* нь уг мөнгөнөөс 2,232,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,232,000 төгрөгөөс татгалзаж, Ц.*******ын гаргасан хариу тайлбартай танилцаад түүний хэлснээр үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 45 хоногийн дотор төлөхийг нь зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд хариуцагч Т.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,232,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага 5,232,000 төгрөгөөс 2,232,000 төгрөгийг төлж, үлдэх 3,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагчийн тайлбартай танилцаж нэхэмжлэлийн шаардлага 2,232,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд мөн ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2,232,000 төгрөгөөр багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай” гэж үзнэ.

*******иуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,662 төгрөгийн 50 хувь болох 49,331 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 49,331 төгрөгийг, хариуцагч Т.*******аас 49,331 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Нэхэмжлэгч Ц.*******н “Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,662 төгрөгөөс 49,331 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 49,331 төгрөгийг, хариуцагч Т.*******аас 49,331 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.ЖАРГАЛТУЯА