| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0243/э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.9.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 113
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сахалт овгийн Ганбаатарын Дэчмааг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Г.Дэчмааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийнг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар, 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сувилагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Г.Дэчмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан сувилагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг сувилагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Дэчмаад оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлсүгэй.
5. Г.Дэчмаа цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Г.Дэчмаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д зааснаар Г.Дэчмаагийн насанд хүрээгүй хүүхэд болох 2009 оны 11 дугаар сарын 09-ний өдөр төрсөн 8 настай Тэнүүнсайханы Ирмүүнзаяад асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Дэчмааг цагдан хорьсоныг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУНЧИМЭГ