Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2025/0128

 

             

 

 

 

 

 

 

 

                  25         02          12                                      128/ШШ25/0128

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Э******* /РД:ШЖ*******/;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.М*******;

Хариуцагч: Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайд /одоогийн нэршлээр/;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э******* нарын хооронд үүссэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 24 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.      

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Д.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Д.Э******* нь тус шүүхэд хандаж, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 24 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А******* тоот тушаал хуульд нийцээгүй тул уг тушаалыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 24 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 24 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0******* дугаар албан бичгээрээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хандан иргэн, хуулийн этгээдүүдийн газар ашиглах эрхийг цуцлах агуулга бүхий саналыг хүргүүлсэн байна.

2.2.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны гаргасан дээрх саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 24 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А******* дугаар тушаалаар Д.Э*******ын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

2.3.Нэхэмжлэгч Д.Э*******ын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 24 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А******* дугаар тушаалыг болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар шүүх 24 оны 12 дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ:

“Иргэн Дорж овогтой Э******* 1963 оноос эхлэн Х******* дүүргийн 11 хороо, М******* З******* 1 гудамж, тоотод оршин сууж байгаа бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас З*******гийн ам нэртэй газарт 667.38 м.кв талбайг бичил-эко аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг олгосон байдаг. 24 оны 03 сарын 26-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 0 тоот албан бичгээр иргэн Д.Э*******д “... газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", "эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах" гэсэн заалтыг зөрчсөн учир ашиглах эрхийг дуусгавар болгох тул 24 оны 04 сарын 16-ны дотор хариу тайлбараа ирүүлнэ үү гэсэн агуулга бүхий бичиг хүргүүлсэн байдаг.

Дээрх албан бичгийг хүлээн аваад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 24 оны 04 сарын 14-ны өдөр газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах эрхээ сунгуулаагүйтэй холбоотой тайлбараа хүргүүлсэн, уг тайлбараа хүргүүлсэнтэй холбоотойгоор газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгах" дэмжих бичиг авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт 03-ыг авч уг жагсаалтад заасны дагуу 8,925,060 төгрөгийн газрын төлбөр 24 оны 04 сарын 22-ны өдөр төлсөн, жагсаалтын 6-д заасны дагуу газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг "Г" ХХК-иар хийлгэсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 24 оны 07 сарын 08-ны өдрийн 0 тоот албан бичгээр 24 оны 06 сарын 21-ний өдрийн А******* дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тухай мэдэгдсэн. Уг мэдэгдлийг 24 оны 09 сарын -ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд очиж албаны эрх бүхий хүмүүсээс асууж сураглан байж н.А гэдэг хүний ширээнээс олж өгснийг авсан байдаг.

Ингэж эрх бүхий албаны хүний ширээнээс бичгээ олж авсан өдөр буюу 24 оны 09 сарын -ны өдөр дээрх А******* тоот тушаалын улмаас эрхээ зөрчигдсөн болохыг олж мэдэн, гомдлоо Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд С.О 24 оны 10 сарын 14-ны өдөр гаргасан боловч уг гомдлын хариуг хуульд заасан хугацааны дотор хүргүүлэхгүй б******* тул өөрийн биеэр очиж уулзахад Сайдын Зөвлөлийн хурлаар оруулж асуудлыг шийдвэрлэнэ гэж хүлээлгэсэн, дараа асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн талаар 5 тоот утас руу залгаж лавлахад итгэмжлэгдсэн төлөөлөгч миний утасны дугаарыг тэмдэглэж аваад хариу өгнө гээд тодорхой хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн тул шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн тухайд:

1.Захиргааны ер*******ий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэсэн заалтыг зөрчсөн, мэдэгдэх хуудаст дурдсан хугацаанд тайлбараа хүргүүлсэн, мөн газрын төлбөр төлсөн, газар хянан баталгаа хийлгэх тухай мэдэгдэх хуудсыг 24 оны 04 сарын 26-ны өдөр хүлээн авсан зэрэг нөхцөл байдлыг судлан тогтоогоогүй.

2.Захиргааны ер*******ий хуулийн 24.2-т "энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэсэн заалтыг зөрчсөн, сонсох ажиллагааны хүрээнд хүргүүлсэн санал, тайлбартай холбогдуулан ажиллагаа хийгээгүй.

Захиргааны ер*******ий хуулийн 27.6-т "сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна" гэсэн заалтыг зөрчсөн, газрын төлбөр төлсөн нөхцөл байдлын талаар үнэлэлт өгөлгүйгээр захиргааны акт гаргасан нь Захиргааны ер*******ий хуулийн 24.4-т заасан "тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно" гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

3.Хариуцагчийн зүгээс Захиргааны ер*******ий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 27.5 дах хэсэгт заасан журам, арга, хэлбэрээр сонсох ажиллагааг явуулаагүй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас албан бичгийг ирүүлсэн байдаг. Захиргааны ер*******ий хуулийн 27.1 дэх хэсэгт шийдвэр гаргах захиргааны байгууллага сонсох ажиллагааг явуулна гэж зохицуулсан байхад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагаа явуулсан нь хуульд нийцээгүй.

4.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.1.1-д Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар ашиглах эрх дуусгавар болгох талаар зохицуулсан байхад тушаалдаа Газрын тухай хуулийн 37.1 дэх заалтыг үндэслэсэн нь хуульд нийцээгүй, мөн Газрын тухай хуулийн 39.1.3 дах заалтыг тушаалын үндэслэл болгосон боловч нэхэмжлэгч газар эзэмших гэрээг цуцлах хүсэлт огт гаргаж байгаагүй.

5.Захиргааны ер*******ий хуулийн 27.6-т заасны дагуу сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, уг тэмдэглэлээ эрх, ашиг нь зөрчигдөж буй иргэн Д.Э*******д танилцуулж байгаагүй. Дээрх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 24 оны 06 сарын 21- ний өдрийн А******* тоот тушаал хуульд нийцээгүй гэж үзэж шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Иргэн Д.Э******* нь 1963 оноос Х******* дүүргийн 11 дүгээр хороо, М******* З*******гийн 1 дүгээр гудмын тоотод 667.18 м.кв газрыг өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, оршин сууж ирсэн. 24 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 0 тоот албан бичгээр газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ цахим системээр гаргаагүй гэх үндэслэлээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд 24 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүл гэсэн агуулга бүхий бичиг хүргүүлснийг нэхэмжлэгч 24 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан бөгөөд 04 дүгээр сарын 14-ний өдөр тайлбар хүргүүлдэг. Уг тайлбартаа газрын төлбөрөө төлсөн, хугацаа сунгах дэмжих бичиг авч баримт бичиг хүргүүлэх зэрэг ажиллагаанууд хийгдсэн гэж хариу өгсөн. Үүний дараагаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 24 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0 дугаартай албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад албан бичиг хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичгийг үндэслээд 24 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн сайдын А******* тоот тушаалаар иргэн Д.Э*******ын газар ашиглах эрх дуусгавар болсон тухай мэдэгдсэн. Уг мэдэгдлийг 24 оны 09 дүгээр сарын -ны өдөр иргэн Д.Э******* Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны ажилтан н.А гэж хүнээс авсан байдаг бөгөөд энэ өдрөөс эхлэн өөрийн эрхийг зөрчигдсөн гэдгийг мэдсэн байдаг. Эл өдрөөс хойш буюу 24 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад гомдол гаргасан байдаг. Уг гомдолд тодорхой хариу ирүүлээгүй бөгөөд утсаар удаа дараа гомдлынхоо хариуг авахаар холбогдсон боловч бичгээр хариу өгөөгүй байдаг. Ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн хувьд Захиргааны ер*******ий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт зааснаар үндэслэлээ тодорхойлсон байдаг. Хууль зүйн үндэслэлийн ер*******ий агуулгын хувьд захиргаа нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Сонсох ажиллагааны мэдэгдэлд заасны дагуу иргэн тайлбар хүргүүлсэн бөгөөд тайлбарт газрын төлбөрийг төлсөн, газрын хянан баталгаа хийлгэх мэдэгдэх хуудсаа авч байж 24 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хянан баталгаа хийлгэх гэсэн баримтуудыг шүүхэд өгсөн байгаа.

Захиргааны ер*******ий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан байх боловч шийдвэр гаргахдаа энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй.

Мөн сонсох ажиллагааныхаа явц үр дүн байдлаар тэмдэглэл хөтөлж, гаргасан саналыг захиргааны шийдвэртээ тусгана гэсэн байгаа хэдий ч захиргааны байгууллагаас тодорхой ажиллагаа хийгдээгүй. Мөн тухайн захиргааны байгууллага шийдвэрлэх ажиллагаанд хамаарал тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй.

Захиргааны ер*******ий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 27.5 дахь хэсэгт заасан сонсох ажиллагааны тэмдэглэл үйлдэж энэ талаар иргэн Д.Э*******тай уулзаж мэдэгдсэн зүйл байхгүй. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар ашиглах дуусгавар болох б*******. Гэтэл тушаалд 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь хэсгийг үндэслэсэн нь буруу гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн. Тийм учраас 24 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн сайдын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын А******* тоот тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү. Нотлох баримт шинжлэн судалсны дараа нэмж тайлбар хэлнэ” гэв.

3.3.Нэхэмжлэгч Д.Э******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“19 онд гэрээний хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө газрын гэрчилгээг сунгаж өгөөч гэх хүсэлтийг гаргасан. Тэр баримтууд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны архивт байгаа. Дахин 22 онд хүсэлт гаргасан. Түүнээс хойш цар тахал гараад үүнийг хөөцөлдөж чадаагүй. Миний хувьд цаашаа автоматаар сунгагдаад явдаг юм байх гэж бодсон. Гэтэл 03 дугаар сарын 26-ны өдөр тушаал гарсан гээд 04 дүгээр сарын эхээр надад дуудаж гардуулсан. Тухайн мэдэгдэх хуудасных нь дагуу баримтыг нь бүрдүүлж өгсөн бөгөөд ийнхүү бүрдүүлээд өгчихсөн байхад болох байх гэж бодож байтал 09 дүгээр сарын -ны өдөр бичиг ирж аваарай гэсэн. Очоод авах гэтэл бичиг хэрэг дээр байхгүй б******* бөгөөд н.А гэх хүний ширээнээс гаргаж өгсөн. Үүнээс манай газрыг хүчингүй болгосон гэдгийг мэдсэн бөгөөд шүүхэд хандсан байдаг” гэв.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******  шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 15 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/256 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын З*******гийн амны хязгаарлалтын бүхэд иргэн Д.Э*******д 667.28 кв.м газар ашиглах эрхийг олгосон юм. Иргэн Д.Э*******ын ашиглах эрх бүхий газрын газар ашиглалтын байдалд 24 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хяналт, шалгалт явуулахад газар төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-с доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон 37 дугаар зүйлийн 37.1-р заалтуудыг зөрчсөн гэж үзэж А******* дугаар тушаал гарсан байдаг. 24 оны 4-р сарын 14-ны өдөр нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тайлбар хүргүүлсэн байдаг. Энэхүү хүсэлтэд нэхэмжлэгч нь төлбөр төлөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 24 оны 06 дугаар сарын 11-ний А/415 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч Д.Э*******д анх 15 оны 06 дугаар сарын 29-ний А дугаар тушаалаар газар ашиглах эрхийг олгосон. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх бүхий газарт 24 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хяналт, шалгалт явуулсан бөгөөд тухайн хяналт, шалгалтаар төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, гэрчилгээний хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй байна гэж үзсэн. Энэ дүгнэлтийн дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ өгөөгүй гэдэг үндэслэлээр маргаан бүхий акт гарсан. Мөн маргаан бүхий акттай холбоотойгоор 21 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0 тоотоор хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдлийг хүлээн авсны дагуу нэхэмжлэгчийн зүгээс тайлбарыг хамгаалалтын захиргаанд ирүүлсэн бөгөөд тус тайлбарыг үндэслээд хамгаалалтын захиргаа саналаа яаманд хүргүүлээд хамгаалалтын захиргааны саналыг үндэслээд сайдын тушаал гарсан. Иймд сайдын тушаал хуульд заасны дагуу явагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

     ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт газрын эрх зүйн харилцааны хүрээнд “газар ашиглах эрхийг дуусгавар болгосон” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч Д.Э******* нь Х******* дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, М******* З*******гийн 1- дугаартай хашаанд 1963 оноос хойш, одоог хүртэл амьдарч ирсэн болох нь Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, түүнд дээр хийсэн тус хорооны Засаг даргын 24 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл /ХХ-ийн 76 дахь тал/, уг хаягт одоог хүртэл оршин суудаг болохыг тодорхойлсон мөн Засаг даргын 24 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 225 дугаартай Тодорхойлолт /ХХ-ийн 77 дахь тал/, Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1990 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 5/3957 дугаар албан бичиг /ХХ-ийн 80 дахь тал/, гэрч Д.Ч “... намайг хүүхэд байхад л Д.Э******* байдаг б*******. Миний дээд талын эгчтэй нэг ангид байдаг б*******, ухаан орсон цагаас хойш айл хөрш б*******” гэх мэдүүлгүүд /ХХ-ийн 122 дахь тал/, гэрч С.Б “... манай ээж, аав 1967, 1968 оноос бие биенээ таньдаг хүмүүс б*******. Хар багаасаа нэг нэгнээ таньдаг учир энд амьдарч б******* гэдгийг нотолно” гэх мэдүүлэг /ХХ-ийн 123 дахь тал/, шүүхийн явуулсан үзлэгээр уг газарт Д.Э*******ын улаан тоосгон 2 давхар орон сууц, уг орон сууцанд хүн амьдарч байгаа илтгэх тавилга хэрэгсэл байгаа нь тогтоогдсон зэргээр нотлогдож байна.

            2.2.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 15 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-256 дугаар тушаалаар Х******* дүүргийн 11 дүгээр хорооны 186 иргэнд газар ашиглах эрх олгосны дотор уг тушаалын Хавсралтын 28 дугаарт Д.Э*******ын нэр байгаа тул уг шийдвэрээр Д.Э******* нь уг газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар ашиглах эрх үүссэн байна. /ХХ-ийн 26-28 дахь тал/

            2.3.Нэхэмжлэгч Д.Э******* нь 15 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж “... З*******гийн уугуул оршин суугч, 05 онд өөрийн хөрөнгөөр 8-10 метр хэмжээтэй 2 давхар тоосгон амины орон сууц барьсан. Дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэж, уг амьдарч байгаа газартаа газар ашиглах гэрчилгээ авах хүсэлтэй тул гэрчилгээ олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байна. /ХХ-ийн 22 дахь талууд/

            2.4.Нэхэмжлэгч Д.Э******* нь 15 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Т ” ХХК-иар газрын кадастрын зургийг үйлдүүлж, Эдлэн газрын тоо бүртгэлд хамруулжээ. /ХХ-ийн 23, 24 дэх тал/

            2.5.Ингээд Д.Э*******д 15 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 667,38 метр квадрат газар ашиглах 15/301 дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон боловч, уг хугацаанд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Д.Э*******тай газар ашиглах гэрээ байгуулах талаар ямар нэг санаачилга, шаардлага гаргаагүй, ийм ажиллагаа хийгээгүй байжээ.

            2.6.Харин Д.Э*******аас 19 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж газар ашиглах гуравласан гэрээ байгуулж өгөх хүсэлт гаргасан нь тус газраас уг өргөдлийг хуулбарлан ирүүлснээр нотлогдлоо./ХХ-ийн 33 дахь тал/

2.7.Нэхэмжлэгч Д.Э*******ын Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж гаргасан газар ашиглах гуравласан гэрээ байгуулах хүсэлтийг тус байгууллагаас хэрхэн шийдвэрлэсэн талаар нотлох баримт гаргаагүй тул түүний өргөдлийг шийдвэрлээгүй буюу захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт Д.Э*******д газар ашиглуулах гэрээ байгуулаагүй болох нь нотлогдож байна.

2.8.Мөн Д.Э*******аас 22 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дахин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж газар ашиглах гэрчилгээгээ сунгуулах хүсэлт гаргасан болох нь түүний гараар бичсэн өргөдлийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргаж өгснөөр нотлогдож байгаа ба түүний энэ өргөдлийг шийдвэрлэсэн талаар нотлох баримт гаргаагүй тул өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасаар ирсэн гэдэг нь тогтоогдлоо. /ХХ-ийн 34 дэх тал/

2.9.Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 24 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж /ХХ-ийн 9 дэх тал/, уг мэдэгдлийн дагуу Д.Э******* нь сонсох ажиллагаанд газар ашигласан төлбөрөө нөхөн төлөхөө тайлбарласан /ХХ-ийн 17-19 дэх тал/, ингээд газрын төлбөрийг 24 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 964,300 төгрөгийг, мөн сарын 22-ны өдөр 8,924,460 төгрөгийг тус тус төлж, улмаар газрын төлбөр төлсөн баримтаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн буюу маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө газрын төлбөрийг төлсөн байжээ.

2.10.Одоо Д.Э******* нь маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө газар ашигласны төлбөрийг үлдэгдэл байхгүй болсон болох нь Газрын төлбөр тооцоо нийлсэн актаар нотлогдож байна. /ХХ-ийн 74 дэх тал/

2.11.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 24 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А******* дугаар тушаалаараа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалтыг үндэслэн Д.Э*******ын газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн зэрэг үйл баримтууд анхан шатны шүүхэд тогтоогдлоо.

            Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий актыг гаргасан үндэслэлээ Д.Э******* нь газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах  эрхийн гэрчилгээ болон газар ашиглах гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон гэж тайлбарласан боловч энэ нь хууль зүйн үндэслэлгүй болох нь дараахь байдлаар тогтоогдлоо.

3.2.Газрын тухай хуулийн 37 дугаар 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно” гээд мөн хэсгийн 39.1.3-т “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан” гэж заажээ.

3.3.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь маргаан бүхий захиргааны актад нь Газрын тухай хуулийн 37 дугаар 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалтуудыг баримталсан нь зохицуулж байгаа асуудлынхаа хувьд агуулгын илтэд зөрүүтэй буюу Д.Э*******ыг газар ашиглах эрхийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлт гаргаагүй гэсэн атлаа гэрээгээ цуцлах хүсэлтээ гаргасан тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгох заалтыг баримталсан нь илтэд хууль бус байна.

3.4.Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрхийг дуусгавар болгох”-оор заасан байгаа боловч хариуцагч маргаан бүхий актад хуулийн энэ заалтыг баримтлаагүй байгаа тул уг актын үндэслэл нь уг тохиолдол биш гэж үзэх хууль зүйн үр дагавартай.

3.5.Нөгөө талаас Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна” гэж заажээ.

3.6.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ”[1] гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана” гээд мөн хэсгийн 2 дахь заалтад “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг, төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацаа” гэж заасан байна.

3.7.Хуулийн эдгээр заалтаар төрийн захиргааны төв байгууллага /яам/, түүний албан тушаалтан газар ашиглуулах шийдвэрээ гаргасныг үндэслэн эрх бүхий этгээд болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь газар ашиглах гэрээг байгуулах, уг гэрээндээ газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг тодорхой болгох, төлбөр төлөх хэмжээ, газар ашиглах гэрээний хугацааг тогтоох ёстой гэдгийг хуульчилсан байна.

3.8.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2-т заасны дагуу хариуцагчаас Д.Э*******д газар ашиглуулах шийдвэрээ 15 онд гарсан, уг шийдвэрийн дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч Д.Э*******ын гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглуулах гэрээ байгуулаагүй Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хууль бус эс үйлдэхүй болох нь нотлогдож байгаа тул газар ашиглах гэрээ байгуулаагүй нь Д.Э*******ын хууль зөрчсөн үйл ажиллагаа байгаа гэж үзэхгүй.

3.9.Учир нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг Д.Э*******тай газар ашиглах гэрээ байгуулснаар тоолж эхлэх бөгөөд ийнхүү гэрээ байгуулаагүй байгаа бол түүний газар ашиглах эрхийг дуусгавар болсон гэж үзэхгүй.

3.10.Мөн түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Х******* дүүргийн Засаг дарга нараас Д.Э*******тай нэгэнт газар ашиглуулах гэрээ байгуулаагүй бол нэхэмжлэгчид газрын төлбөртэй холбоотой үүрэг хэрхэн үүссэн, ямар хэмжээний төлбөр төлөх, хэзээ төлөх зэрэг нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэгч Д.Э*******ыг газрын төлбөрөө төлөөгүй гэрээгээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

3.11.Нэхэмжлэгч Д.Э******* нь 22 онд газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосон аливаа шийдвэр гараагүй байхад газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулах хүсэлтээ өгсөн байгаа тул түүний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг ашиглаж, амьдарч ирсэн байгаа байдлыг харгалзан сунгаж өгөх нь хууль зүйн зөрчил үүсэх б******* гэж шүүх үзэхгүй.

3.12.Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Д.Э*******ыг газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлийн талаар сонсох ажиллагаа явуулсан боловч уг ажиллагаагаа бүрэн явуулаагүй, газрын төлбөр төлсөн байдалд дүгнэлт өгөөгүй болон газар ашиглах эрхээ сунгуулахаар гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй атлаа гаар ашиглах эрхийг дуусгавар болгох саналаа хүргүүлсэн нь хуульд нийцэхгүй, Монгол Улсын иргэн  хүн амьдарч байгаа, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар ашиглаж байгаа, түүний үл хөдлөх эд хөрөнгө байгаа зэрэг нөхцөл байдалд тохирсон санал гаргаагүй байна.

3.13.Өөрөөр хэлбэл,  иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж буй газар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан “байнга оршин суух газраа сонгох эрх”, “үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах” /газар ашиглах эрх олгосон үл хөдлөх хөрөнгөө барьсан/ эрхүүд үүссэн газар байхад Д.Э*******ын өмчлөх эрхийг хангах, хадгалах нөхцлийг захиргааны байгууллага сонгох боломжтой б******* гэж үзлээ.

3.14.Нөгөө талаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно” гээд мөн хэсгийн 1 дэх заалтад “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж, 2 дахь заалтад “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 3 дахь заалтад “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон” гэж заасан учраас газар ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэл нь нотлогдоогүй тул маргаан бүхий актыг хуульд нийцээгүй гэж дүгнэж байна.

3.15.Харин нэхэмжлэгчээс Байгаль орчин, уур амьсгалын сайдыг маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргасныг хүлээн авахгүй.

3.16.Учир нь Захиргааны ер*******ий хуулийн 24, 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас явуулсан, уг ажиллагаанд Д.Э******* оролцож тайлбараа өгсөн байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь шийдвэрээ гаргахдаа өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлыг эрхлэн явуулдаг нэгж болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны явуулсан сонсох ажиллагаанд үндэслэн шийдвэрийг гаргасан болох нь тогтоогдож байгаа учраас сайд нэг асуудлаар давхардуулан сонсох явуулах шаардлагатай б******* гэж үзэхгүй.

3.17.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /маргаан бүхий захиргааны акт гаргасан үеийн нэрээр/, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Д.Э*******ыг газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлийн талаар сонсох ажиллагаа явуулсан боловч бодит байдлыг тогтоогоогүй, түүнийг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар амьдран суух газрыг ашиглаж буй нөхцөлийг харгалзахгүйгээр, мөн түүнчлэн захиргааны байгууллага, албан тушаалтны өөрийн хууль бус эс үйлдэхүйн улмаас Д.Э*******ын газар ашиглах эрхийг гэрчилгээг сунгаагүй, гэрээ байгуулаагүй атлаа газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, хууль зөрчсөн гэж үзээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 24 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А******* дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, заалтуудыг заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 37 дугаар зүйлийн  37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, 39.1.3 дахь хэсэг, заалт,  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 зүйлийн 1 дэх хэсэг, 37 зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хэсгийн 2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн  1, 2, 3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Э*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь  24 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А******* дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Д.Э*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжийг хариуцагч Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас нөхөн гаргуулж нэхэмжлэгч Д.Э*******д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

[1] Энэ хэсгийг 23 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан.