| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00233/И |
| Дугаар | 103/ШШ2025/00233 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2025/00233
| 2025 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2025/00233 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: нуур дүүргийн **** дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, ******* худалдааны төвийн баруун жигүүрт байрлах ******* банкны нуур салбарын иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Г.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* банкны нуур салбар нь С.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц.*******, С.******* 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* банктай ЗГ***********0407 тоот тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж 7,500,000 төгрөгийн жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай авсан, мөн 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ******* банктай ЗГ*********0407-1 тоот тэтгэврийн зээлийн нэмэлт гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай дахин зээлсэн.
С.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөн тул бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй, үндэслэлээр "хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 103/ШШ2024/01394 дугаартай захирамж гарсан.
Зээлдэгч С.******* нь хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул манай компани дээрх дурдсан төлбөрийг нэхэмжлэх боломжгүй болоод байна гэжээ.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Энэ зээлийн үндсэн зээлдэгч нь ээж *******, хамтран зээлдэгч нь хүү ******* нь байгаа юм. Тэгээд үндсэн зээлдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 18-нд нас барсан бөгөөд үүнээс хойш зээлийн төлөлт хийгээгүй. Бид хамтран зээлдэгчийн банкны программд бүртгэлтэй утасны дугааруудаар залгахаар утсаа авахгүй, Facebook хаягийг нь олоод холбогдох гэхээр хариу өгөхгүй байгаа. Бидний мэдэж байгаа мэдээлэл гэвэл ******* нь 1986 онд төрсөн, 39 настай, ЖЛ*********1312 гэсэн регистрийн дугаартай гэсэн мэдээлэл, өөр ямар нэгэн мэдээлэл байхгүй байна гэв.
Хүсэлт гаргагчаас ********** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* банкны гүйцэтгэх захирлын 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 317 дугаартай тушаал, 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 18/10/02847 дугаартай итгэмжлэл, ******* банкны гүйцэтгэх захирлын 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн н/278 дугаартай тушаал, 10/91 дугаартай итгэмжлэл, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ**********0407 дугаартай зээлийн гэрээ, 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ************0407-1 дугаартай тэтгэврийн зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ, нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дүгээр сарын 19-ний өдрийн 103/ШШ2024/01394 дугаартай шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
/хх-ийн 3-13 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
3.С.******* нь ээжийн хамт ******* банкны нуур салбараас 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 7,500,000 төгрөг, 2024 оны 2 дугаар сарын 02-ны 3,500,000 төгрөгийн зээлийг авсан болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, зээлийн гэрээнүүдээр тогтоогдож байна.
4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.******* нь хүсэлт гаргагч байгууллагаас зээл авах үедээ нуур дүүрэг дэх ********дугаар хороо, ***** дугаар гудамжны ****** тоотод амьдарч байсан боловч одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй болох нь нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дүгээр сарын 19-ний өдрийн 103/ШШ2024/01394 дугаартай захирамжаар тогтоогдож байна.
5.Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох С.*******ын оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод ******* банкны нуур салбар нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуульд заасан харьяаллын дагуу түүний эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
6.******* овогтой ******* /ЖЛ*********1312/ нь нуур дүүрэг дэх ****** дугаар хороо, ** дугаар гудамжны ******тоотод амьдарч байсан гэх мэдээллийг нуур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* овогтой ******* /ЖЛ************1312/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг нуур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох С.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагчид анхааруулсугай.
4.******* овогтой ******* /ЖЛ********1312/ нь нуур дүүрэг дэх ******* дугаар хороо, ***** дугаар гудамжны ******* тоотод амьдарч байсан гэх мэдээллийг нуур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА