Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00235

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00235

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:*******-******* дүүргийн 3-р хороо, 200/19, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ***** дүгээр хороо, ********** дугаар байрны ****** тоотод оршин суух, Боржигон овогт **************дмаад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,904,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ц.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,904,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц.******* нь ******* ******* ХХК-тай үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч, *******-Өндөр нэртэй дэлгүүрээр дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан ба 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тулган баталгаажуулж тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж төлбөр барагдуулах гэрээ байгуулж төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Гэвч Ц.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 500,600 төгрөг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 1,600,000 төгрөгийг төлөөгүй тул 38 хоногийн хугацаанд 304,000 алданги тооцсон. Иймд Ц.*******гаас тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөр барагдуулах гэрээ зэрэг баримтаар баталгаажсан, тооцооны үлдэгдэл 1,600,000 төгрөг, алданги 304,000 төгрөг, нийт 1,904,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилсэн 1,904,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Боржигон овогт **************дмаад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,904,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,414 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 22,707 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22,707 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 



 

 

ШҮҮГЧ П.ТУЯА