| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00332/И |
| Дугаар | 103/ШШ2025/00238 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2025/00238
05 03 0 03/ШШ05/0038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дүгээр хороо, Үйлдвэрийн бүс, *******а байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* *******,
Нэхэмжлэгч: *******,******* , дүүрэг, өргөн чөлөө - тоотод оршин суух ******* овгийн *******ын нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: дүүргийн дугаар хороо, байрлах, ТӨААТҮГ-т холбогдох дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот орон сууцыг чөлөөлүүлж, хохирол 7,900,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот орон сууцны өмчлөгчөөр ААТҮГ-ыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ААТҮГ-ын өмчлөлд бүртгэхийг дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 0******* оны дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.*******
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.,
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* нь хариуцагч ААТҮГ-т холбогдуулан дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот орон сууцыг чөлөөлүүлж, хохирол 7,900,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, ААТҮГ нь дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот орон сууцны өмчлөгчөөр ААТҮГ-ыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ААТҮГ-ын өмчлөлд бүртгэхийг дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь тайлбар, татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* нь тодруулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот 39 м.кв 3 өрөө улсын бүртгэлийн Ү-08003 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг дүүргийн орон сууц хувьчлах товчооны 998 оны дугаар сарын 6-ны өдрийн 6-р тогтоолоор З.******* миний бие болон хувьчлагдсан орон сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд болох эхнэр Я. РД:***********, охин Ж. /РД: ***********/ нарын өмчлөлд авсан. Миний бие энэхүү байрандаа амьдарч байгаад 997 онд Улаанбаатар хотод ЦЕГ-ын ЭЦГ-т ахлах төлөөлөгчөөр томилогдон ажилласан. Улаанбаатар хотод ажиллаж байх үед буюу 003 оноос эхнэр Я. бид хоёр үл ойлголцолоос болоод тусдаа амьдрах болсон бөгөөд одоо ч тусдаа амьдарч байгаа болно.
Яг энэ үеэр буюу 00 оны дүгээр сард дээрх орон сууцыг эхнэр Я. охин бид хоёрын зөвшөөрөлгүйгээр дахь хорих 7-р ангид зарсан гэсэн яриа яригдаж 005 онд хорих ангийн нягтлан бодогч х/ч Ц. надтай утсаар ярьж ирж уулзаж надад миний өмчлөлийн орон сууцыг шилжүүлэх тухай хүсэлт тавьсанд би татгалзсан.
Үүнээс хойш тус байгууллагын нягтлан бодогч гэх хүмүүс утсаар 3 удаа холбогдож орон сууцаа шилжүүлэх тухай зөвшөөрөл өг гэж ярьдаг байсан боловч би болон охин Ж. нар орон сууц чөлөөлж, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ өг гэж хариу хэлдэг байсан боловч тус байгууллагад томилогдож ирсэн үе, үеийн дарга нар байранд маань амьдарч өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Миний бие болон охин маань 00 оноос өнөөдрийг хүртэлх 0 жилийн хугацаанд байр түрээслэн амьдарсаар байгаа бөгөөд одоо охин Ж. *******ад гэр бүлээрээ сурч, амьдарч байна. Өнгөрсөн 0 жилд охин бид хоёр хууль ёсны өөрийн өмчлөлийн орон сууцаа түрээслэх, ашиглах, захиран зарцуулах эрх маань зөрчигдсөөр ирсэн.
Иргэний хуулийн 06 дугаар зүйлийн 06. дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй мөн хуулийн 09 дүгээр зүйлийн 09. дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэж хавсаргана, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8. дэх хэсэгт Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8. дахь хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна мөн хуулийн зүйлийн 8. дэх хэсэгт Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэж заасныг үндэслэн 7 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийг хариуцагчаас татгалзаж ТӨААТҮГ-ыг хариуцагчаар тогтоож түүний хууль бус эзэмшлээс миний өмчлөлийн дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот 39 м.кв 3 өрөө /улсын бүртгэлийн Ү-08003 дугаарт бүртгэгдсэн/ орон сууцыг чөлөөлж, охин Ж. бид хоёр өмчлөлийн орон сууцандаа амьдрах эрх, түрээслэх, ашиглах, захиран зарцуулах зөрчигдсөн хугацааны хохиролд 7,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
.Хариуцагч ААТҮГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн З.*******, Ж. нарын зүгээс гаргасан " дүүргийн -р хороо, -р байрны 7 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, 00 оны -р дүгээр сараас 0******* оны -р сарыг хүртэлх хугацаанд өөрийн орон сууцанд амьдрах боломжгүй байсан үеийн хохирол 7,900,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлд дурдагдсан орон сууцыг 00 онд хорих 7 дугаар анги нь албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор тухайн үеийн хорих ангийн дарга, хурандаа Х., ахлах нягтлан бодогч Ц. нар нь 00 онд иргэн Я., З.******* нараас 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр худалдаж авч, мөнгийг ангийн касснаас удаагийн төлөлтөөр баримт үйлдэн иргэн Я. д хүлээлгэн өгч, түүнээс орон сууц болон үл хөдлөхийн гэрчилгээг нь хүлээн авч, хорих 7 дугаар ангийн дарга нүүж орсон юм.
Худалдан авсныхаа дараагаар тухайн орон сууцыг байгууллагын нэр дээр шилжүүлэн авах талаараа удаа дараа иргэн Я., түүний нөхөр 3. ******* нарт хандахад Я.гийн зүгээс "...манай нөхөр Улаанбаатар хотод ажилтай амжихгүй байна, ирэхээр нь шилжүүлж өгнө" гэх тайлбарыг удаа дараа өгсөн түүний нөхөр 3.*******тай нь холбогдоход ...би удахгүй очих юм... Охин маань одоо насанд хүрчихсэн учраас бид гурав хамтдаа үл хөдлөх дээр очоод шилжүүлчихнэ... Охин маань ч сургууль соёл гээд амжихгүй л байна... Та нар санаа зоволтгүй ээ..." гэх мэт шалтаг, шалтгаан тайлбарыг өгч байсан бөгөөд байгууллага нь тухайн байрны мөнгийг төлж барагдуулж, гэрчилгээг нь эх хувиар авч үлдсэн.
Түүнчлэн иргэн З.******* нь хорих 7-р ангид ажиллаж байсан учраас итгээд өнгөрсөн байна. Үүнээс хойш " ААТҮГ нь хуулийн этгээд болж, улсын бүртгэлд бие даасан этгээдээр бүртгэгдсэнээс хойш орон сууц нь одоог хүртэл манай байгууллагын үндсэн хөрөнгө болон дансанд бүртгэгдсэн бөгөөд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90. "Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ" гэж хуульчилсантай нийцэж байна.
Эцэст нь хэлэхэд нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учраас нэмэгдэл шаардлага болох 7,900,000 төгрөгийг ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд иргэн З.*******, Ж. нараас гаргасан " дүүргийн -р хороо, -р байрны 7 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, 00 оны 0-р дүгээр сараас 0******* оны 0-р сарыг хүртэлх хугацаанд өөрийн орон сууцанд амьдрах боломжгүй байсан үеийн хохирол 7,900,000 төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Я. нь дүүргийн дүгээр хороо, -р байрны 7 тоот Улсын бүртгэлийн Ү-08003 дугаартай орон сууцыг тухайн үед хот шилжиж амьдрах болсон тул хорих 7-р ангид 6,000,000 төгрөгөөр зарж, төлбөрийг хувааж авснаар байрны түлхүүр, гэрчилгээг хүлээлгэн өгсөн. Энэ үед байр хамтран эзэмшигч ******* болон охин Ж. нараас зөвшөөрөл авах мөн байр худалдах, худалдан авах гэрээ хийх ёстой талаар хууль зүйн мэдлэг дутмаг байсны улмаас байраа дур мэдэн хүлээлгэж өгсөн байна. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас ******* руу удаан хугацаагаар явж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Би шүүхэд тайлбараа өгсөн, өөрийн тайлбараа дэмжиж байгаа дээрх байгаа нөхцөл байдлыг харгалзан намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч ААТҮГазар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: З.*******, Ж. нарын зүгээс " дүүргийн -р хороо, -р байрны 7 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, ... хохирол 7,900,000 төгрөгийг гаргуулах" шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбогдуулан энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Тухайн орон сууцыг анх 00 онд ШШГЕГ-ын харьяа хорих 7 дугаар ангийн зүгээс албан хаагчдынхаа амьдрах хэрэгцээнд зориулан иргэн Я. , З.******* нараас 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр худалдаж авч, мөнгийг нь төлсөн байдаг. Үүний дараагаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг байгууллагын нэр дээр шилжүүлж өгнө үү гэх шаардлагыг удаа дараа, үе үеийн албан хаагчдын зүгээс тавьдаг байсан боловч З.*******, Я. нар нь элдэв шалтгаан, шалтаг тоочин хойшлуулсаар өдийг хүрсэн билээ. Нэхэмжлэлд дурдагдаж буй маргаан бүхий орон сууц нь манай байгууллагын хөрөнгө гэдгээр тайлан, балансад бүртгэгдэн, цаашлаад ШШГЕГ-ын бүртгэлд авагдсан. Хорих 7 дугаар ангийн зүгээс ч үүнтэй маргахгүй билээ. Өмнө өгүүлсэнчлэн үе үеийн албан тушаалтнуудын тавьсан "...худалдан авсан орон сууцны гэрчилгээг маань шилжүүлж өгнө үү..." гэх шаардлагыг 3.*******, Ж. нарын зүгээс огтоос биелүүлэхгүй, харин ч худалдсан, төлбөрийг нь бүрэн авсан хөрөнгөө буцаан шаардаж байгаа нь зүйд нийцэхгүй, хэрээс хэтэрсэн үйлдэл байна.
Иймд Улаанбаатар хот, дүүргийн -р хороо, -р байрны 7 тоот орон сууцны өмчлөгчөөр " ААТҮГ-ыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ТӨААТҮГ-ын өмчлөлд бүртгэхийг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа тоосого" ААТҮГазар нь 05.0.6-ны өдөр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл орон сууцыг анх 00 онд ШШГЕГын харъяа хорих 7 дугаар ангийн зүгээс албан хаагчдынхаа амьдрах хэрэгцээнд зориулан иргэн Я., З.******* нараас 7,000,000 төгрөгөөр худалдаж авч мөнгийг нь төлсөн байдаг. Үүний дараагаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг байгууллагын нэр дээр шилжүүлж өгнө үү гэх шаардлагыг удаа дараа, үе үеийн албан хаагчдын зүгээс тавьж байсан боловч З.*******, Я. нар нь элдэв шалтаг тоочин хойшлуулсаар өдийг хүрсэн билээ. Нэхэмжлэлд дурдагдаж буй маргаан бүхий орон сууц нь манай байгууллагын хөрөнгө гэдгээр тайлан, балансад бүртгэгдэн, цаашлаад ШШГЕГ-ын бүртгэлд авагдсан. Хорих 7-р ангийн зүгээс ч үүнтэй маргахгүй билээ. Өмнө нь өгүүлсэнчлэн үе үеийн албан тушалтнуудын тавьсан"... худалдан авсан орон сууцны гэрчилгээг маань шилжүүлж өгнө үү..." гэх шаардлагыг З.*******, нарын зүгээс огтоос биелүүлэхгүй, харин ч худалдсан, төлбөрийг нь бүрэн авсан хөрөнгөө буцаан шаардаж байгаа нь зүйд нийцэхгүй, хэрээс хэтэрсэн үйлдэл байна гэжээ. Тус маргаан бүхий орон сууцыг 3.******* надаас 7,000,000 төгрөгөөр худалдаж аваагүй. Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан юм бол хэдэн оны, хэдэн сарын, хэдэнд, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах ямар гэрээг үндэслэн, үндсэн өмчлөгч болон хамтран өмчлөгч хэн хэний зөвшөөрөлөөр худалдан авсан тухай гэрээ хаана байна.
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ огт хийгээгүй, хамтран өмчлөгч нар зөвшөөрөөгүй байхад орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлж өг гэсэн шаардлага тавих нь ёс зүйд нийцэхгүй, хэрээс хэтэрсэн үйлдэл бөгөөд үндсэн өмчлөгч З.******* надаас өмчлөх эрхээ шилжүүл гэж үе үеийн удирдлага болон албан хаагчид удаа дараа шаардаж байгаагүй бөгөөд би зөвшөөрөхгүй, зүй нь аливаа үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуульд заасан үндэслэлээр, худалдах, худалдан авах гэрээнд үндэслэлийг тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болдог хуулийн заалттай байдаг бөгөөд Я. нь " " ААТҮГ-ыг байгуулагдаагүй байхад буюу 00 онд Хорих 7 дугаар ангид дүүргийн -р хороо, -р байрны 7 тоот 39 м.кв 3 өрөө /улсын бүртгэлийн Ү-08003 дугаарт бүртгэгдсэн/ орон сууцыг хууль ёсны өмчлөгч З.*******, охин Ж. нарыг зөвшөөрөөгүй байхад буюу Иргэний хуулийн 09-р зүйлийн 09. дэх хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана", мөн хуулийн 8-р зүйлийн 8. дэх хэсэгт "Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна" мөн хуулийн 8-р зүйлийн 8. дэх хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна" мөн хуулийн 8-р зүйлийн 8.3 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна" мөн хуулийн 8-р зүйлийн 8. дэх хэсэгт Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй" гэж заасан хуулийн заалтуудыг илтэд зөрчин Хорих 7 дугаар хорих ангиас барилгын материалын үнэ гэсэн зарлагаар тодорхой хэмжээний мөнгө авч тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар өгсөн.
Мөн "Нэхэмжлэлд дурдагдаж буй маргаан бүхий орон сууц нь манай байгууллагын хөрөнгө гэдгээр тайлан, балансад бүртгэгдэн, цаашлаад ШШГЕГ-ын бүртгэлд авагдсан. Хорих 7-р ангийн зүгээс ч үүнтэй маргахгүй билээ" гэжээ.
Гэтэл Иргэний хуулийн 8-р зүйлийн 8. дэх хэсэгт Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ" гэж хуульчлан заасан бөгөөд өмчлөх эрх албан ёсоор шилжээгүй байхад ямар үндэслэлээр тус байгууллагын хөрөнгө гэж тайлан блансад бүртгэгдсэн, цаашлаад ШШГЕГ-ын бүртгэлд авагдсан нь тодорхойгүй бөгөөд илтэд хууль зөрчсөн үйлдэл байна.
Өмнө нь өгүүлсэнчлэн үе үеийн албан тушаалтнуудын тавьсан ...худалдан авсан орон сууцны гэрчилгээг маань шилжүүлж өгнө үү ... гэх шаардлагыг *******, нарын зүгээс огтоос биелүүлэхгүй, харин ч худалдсан төлбөрийг нь бүрэн авсан хөрөнгөө буцаан үаардаж байгаа нь зүйд нийцэхгүй хэрээс хэтэрсэн үйлдэл байна гэжээ .
Маргаан бүхий дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот 39 м.кв 3 өрөө улсын бүртгэлийн Ү-08003 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг дүүргийн орон сууц хувьчлах товчооны 998 оны дугаар сарын 6-ны өдрийн 6-р тогтоолоор З.******* миний бие болон хувьчлагдсан орон сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд болох эхнэр Я. РД:************, охин Ж. /РД: ************/ нарын өмчлөлд авсан орон сууц бөгөөд одоо ч хуулийн дагуу миний өмчлөлд байгаа тул Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93. дэх хэсэгт эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж бодож байна.
Иймээс дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот орон сууцны өмчлөгчөөр " ТӨААТҮГ-ыг тогтоож тухайн үл хөдлөх эд хөрөнгийг " ААТҮГ-ын өмчлөлд бүртгэхийг даалгах шаардлага гаргасныг Монгол улсын иргэний хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн хууль бус шаардлага гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, Ж.гийн гадаад паспортын хуулбар, 00***********6 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 07 дугаартай гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрлэсний лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт,
Хариуцагч талаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ШШГЕГ-ын харъяа Шийдвэр гүйцэтгэх албаны 007 оны 0 дугаар сарын 0-ний өдрийн ******* дугаартай тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байрны засварт орох материалын тооцоо, ААТҮГ-аас 009 оны жилийн эцсийн хөрөнгийн тооллого явуулсан тухай илтгэх хуудас, 009 оны жилийн эцсийн тооллогын бүртгэлийн товчоо, эд хөрөнгийн тооллогын бүртгэл, ТӨААТҮГ-ын Төрийн өмчийн эд хөрөнгийн тооллого хийсэн ажлын тайлан, Төрийн өмчийн эд хөрөнгийн тооллогын бүртгэл, ТӨААТҮГ-ын захирлын 0 оны дугаар сарын 3-ны өдрийн А/0 дугаартай тушаалын хуулбар, 0 оны жилийн эцсийн үндсэн болон эргэлтийн хөрөнгө, мөнгөн хөрөнгийн тооллого явуулсан илтгэх хуудас, эд хөрөнгийн тооллогын бүртгэл, Үндэсний аудитын газрын 03 оны 3 дугаар сарын -ний өдрийн 07/69 дугаартай дүгнэлт, хэрэглэгчийн дансны хуулга, дулааны станц ТӨХК-ийн төлбөр төлөлтийн хүснэгт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 0******* оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-/88 дугаар албан бичиг /хавсралт хуудас/, Шүүхийн шийвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 03.06.9-ний өдрийн Б/736 дугаартай тушаал тушаал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 0*******.7.08-ны өдрийн Б/6 дугаартай тушаал, тушаалын хавсралт, 0*******.7.08-ны өдрийн А-/88 дугаартай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я. нь хариу тайлбарыг нотлох баримтаар,
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр: ШШГЕГ-ын харьяа дахь ШШГА-ны даргын зөвлөлийн хуралдааны дугаартай тэмдэглэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 005.05.3-ны өдрийн А/7 дугаартай тушаал, 005.05.3-ны 68 дугаартай албан бичиг, дахь Шүүхийн шийвэр гүйцэтгэх албаны 005 оны эхний хагас жилийн хөрөнгийн тооллогын үр дүнгийн тухай, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 0*******..5-ны өдрийн 0-8/6******* тоот лавлагаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хүсэлтээр гэрч Х.гээс гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
. Нэхэмжлэгч З.*******, Ж. нар дүүрэг дэх ШШГА-ны харьяа ТӨААТҮГ-т холбогдуулан дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот орон сууцыг чөлөөлүүлж, хохирол 7,900,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг 0*******.0.8-ны өдөр шүүхэд гаргажээ.
/хх-- дүгээр хуудас/
. Хариуцагч ТӨААТҮГ нь дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот орон сууцны өмчлөгчөөр ААТҮГ-ыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ААТҮГ-ын өмчлөлд бүртгэхийг дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан байна.
/хх-ийн 9 дүгээр хуудас/
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 0*******.06.0-ны өдрийн 0 тоот захирамжаар нэхэмжлэгч З.*******ын хүсэлтийг хангаж хариуцагч ААТҮГ-ыг Хорих 7 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиар сольж хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулсан.
/хх-77 дугаар хуудас/
. ААТҮГ-ын хүсэлтийг хангаж 0*******.07.05-ны өдрийн 3 тоот захирамжаар тухайн байгууллагыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.
/хх-ийн 89 дүгээр хуудас /
5. Нэхэмжлэгч З.*******ын хүсэлтээр 0*******.07.05-ны өдрийн 5 тоот захирамжаар Я.г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан.
/хх-ийн 95 дугаар хуудас /
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ААТҮГ нь дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ААТҮГ-ын өмчлөлд бүртгэхийг дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай бие даасан шаардлагыг гаргасан.
/ хх-ийн 0 дугаар хуудас /
7. 0*******.08.07-ны өдрийн 5 дүгээр шийдвэрээр 7 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид холбогдуулан гаргасан дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот орон сууцыг чөлөөлүүлж, хохирол 7,900,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож ААТҮГ-ын Улаанбаатар хот, дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот орон сууцны өмчлөгчөөр ААТҮГ-ыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ААТҮГ-ын өмчлөлд бүртгэхийг дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай бие даасан шаардлага бүхий хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65..5-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
/хх-ийн -8 дугаар хуудас/
8. 0*******.09.7-ны өдрийн 8 тоот магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шатны шүүхэд буцаасан.
/хх-ийн 6-68 дугаар зүйл/
9. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч З.******* нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хариуцагч 7 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийг хариуцагчаар татсан хүсэлтээсээ татгалзаж ААТҮГ-ыг дахин хариуцагчаар оролцуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.
/хх-ийн 73-7 дүгээр хуудас/
0. Хариуцагч ААТҮГ нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр ААТҮГ-ыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ААТҮГ-ын өмчлөлд бүртгэхийг дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч З.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я. нарт тус тус гардуулсан.
/хх-ийн 7-8 дугаар хуудас/
. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* нь эхнэр , охин, бид гурав уг байрыг 998 онд хувьчилж авсан бөгөөд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө юм. 00 оны -р сард охин бид хоёрын зөвшөөрлийг авалгүйгээр байрыг зарсан бөгөөд уг үйлдэл нь Иргэний хуулийн 09, 8 дугаар зүйлийн 8., 8., 8.3, 8. дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн учраас уг хуулийн 06 дугаар зүйлийн 06. дэх хэсэгт зааснаар байраа чөлөөлүүлэх, энэ хугацаанд байраа түрээслүүлсэн бол олох байсан орлого 00-0******* он хүртэл сарын 300,000 төгрөгөөр тооцож 7,900,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.
. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот орон сууцны өмчлөгчөөр 999.0.03-ны өдөр З.*******, Я., Ж. нар анх удаа өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл өмчлөгч өөрчлөгдсөн ямар нэгэн бүртгэл хийгдээгүй байна.
/хх-ийн 76-77/
3. Талуудын тайлбараар нэхэмжлэгч З.******* нь Улаанбаатар хотод шилжин амьдрахаар явсны дараа түүний гэр бүлийн хүн болох нь 00 оны 0-р сард уг байрыг 5,000,000 төгрөгөөр /хариуцагч тал 7,000,000 төгрөг гэж тайлбарладаг/ Хорих 7 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хамтран өмчлөгч *******аас зөвшөөрөл авалгүйгээр худалдаж гэрчилгээг эх хувиар худалдан авагч талд хүлээлгэж өгсөн, гэрээг бичгээр байгуулаагүй болох нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарууд, 7 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 05.03.9-ний өдрийн 0/309 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.
/ хх-ийн 36, 9 дүгээр хуудас/
. ААТҮГ- нь 008.06.03-ны өдөр бие даасан хуулийн этгээдийн хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот орон сууц нь Хорих 7 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн данс бүртгэлээс ААТҮГ-ын данс бүртгэлд шилжиж энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч ААТҮГ-ын барилга, байгууламж орон сууцны бүртгэл дансанд тухайн байгууллагын хөрөнгөөр бүртгэгдэж ирсэн байна.
Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 0*******.07.08-ны өдрийн А-/88 тоот албан бичгээр маргаан бүхий байр нь ААТҮГ-ын барилга байгууламжын данс бүртгэлд тусгагдсан талаар дурдсан бөгөөд уг орон сууц 00 оноос дүүрэг дэх 7-р хорих ангийн, 008 оноос ААТҮГ-ын эзэмшилд шилжсэн, түүнээс хойш жил энэ орон сууцанд тус байгууллагын үе үеийн удирдах албан тушаалтнууд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа үйл баримтад талууд хэн аль нь маргаагүй байна.
/хх-ийн ,5, 3-6, 8-3, 95, дугаар хуудас/
5. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* шүүх хуралдаанд 005 онд хорих ангийн нягтлан бодогч надтай уулзаж миний өмчлөлийн орон сууцны гэрчилгээг шилжүүлэх талаар хэлэхэд би татгалзсан хариу өгсөн бөгөөд үүнээс хорих ангийн нягтлан Сүхээ удаа, нягтлан удаа тус тус холбогдож энэ талаар хэлэхэд би тухай бүр татгалзсан хариу өгсөн гэсэн тайлбар өгч байна.
Иргэний хуулийн 7 дүгээр зүйлийн 7.-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75 дугаар зүйлийн 75..-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна, 76 дугаар зүйлийн 76.. дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76 дугаар зүйлийн 76. дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус хуульчилсан байна.
6. Нэхэмжлэгч З.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь гэр бүлийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан 997 оноос эхлэн тусдаа амьдарсан, охин /986 онд төрсөн/ эх гийн асрамжинд амьдарч байсан бөгөөд 00 онд 8 насанд хүрсэн байна.
Нэхэмжлэгч З.******* нь 005 онд өөрийнх нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болох дүүргийн дүгээр хороо дүгээр байрны 7 тоот 3 өрөө орон сууцыг түүний зөвшөөрлийг аваагүйгээр бусдад худалдсан гэдгийг 005 онд мэдсэн болох нь түүний дээрх тайлбараар, нэхэмжлэгч нь 006 онд мэдсэн болох нь нэхэмжлэгч *******ын 0*******.08.07-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн охин чинь байр зарахыг зөвшөөрөөгүй гэдгийг та юугаар нотлоод байна гэсэн асуултанд -006 онд охин маань их сургуулиа төгсөөд хүнтэй гэр бүл болоод тусдаа байр түрээслээд явж байхдаа надаас дахь байраа яах вэ гэж асуудаг байсан. Миний өсөж төрсөн байр, манай найзууд төрсөн өдрөөр минь цонхон дээр минь ирээд гоё байдаг байсан гэж ярьдаг байсан гэх тайлбараар тус тус нотлогдож байна. /хх-ийн 0- дүгээр хуудас/
7. Нэхэмжлэгч нар нь тэдний өмчлөлийн байрыг зөвшөөрөлгүй зарсан гэдгийг 005, 006 онд мэдсэн атлаа 0*******.0.8-ны өдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76. дахь хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн цаг үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцвол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.. дахь хэсэгт заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэхэмжлэгч *******ынх 0 онд, нэхэмжлэгч гийнх 0 онд тус тус дууссан, энэ хооронд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон үйл баримт болоогүй байхгүй байна.
8. Иргэн хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалахын тулд шүүх арбитрт нэхэмжлэл гаргахаар олгогдсон хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэх бөгөөд нэхэмжлэгч нар өнгөрсөн 0 жилийн хугацаанд энэ эрхээ хэрэгжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 7 дүгээр зүйлийн 7., 75 дугаар зүйлийн 75.. дахь хэсэгт зааснаар дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот орон сууцыг чөлөөлүүлж, хохирол 7,900,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
9. Хариуцагч ААТҮГ нь нэхэмжлэгч *******, нарт холбогдуулан дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот орон сууцны өмчлөгчөөр ААТҮГ-ыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ААТҮГ-ын өмчлөлд бүртгэхийг дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
0. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90. дэх хэсэгт хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 93 дугаар зүйлийн 93. дэх хэсэгт эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй, 9 дугаар зүйлийн 9. дэх хэсэгт шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нэг нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шардах эрхтэй гэж заасан.
. Маргаан бүхий орон сууцыг 00 онд Хорих 7 дугаар нээлттэй, хаалттай хорих анги худалдан авч 008 онд ААТҮГ-т шилжүүлсэн, 008 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч ААТҮГ-ын хөрөнгийн блансад бүртгэгдэн уг хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа, тухайн орон сууцыг байгууллагын нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд гэрчилгээг шилжүүлж өгөөгүй үйл баримт талуудын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.
. Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90., 9 дугаар зүйлийн 9. дэх хэсэгт зааснаар хариуцагч ААТҮГ нь тухайн хөрөнгийн шударгаар жилийн хугацаанд шударгаар эзэмшиж ирсэн шударга эзэмшигч учраас өмчлөгчөөр тогтоолгож тоосго ААТҮГ-ын өмчлөлд бүртгэхийг дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд гэрчилгээг байгууллагын нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гаас удаа дараа шаардаж байсан, тухай бүр тодорхой тайлбарыг хэлж гэрчилгээг шилжүүлэхээр хүлээн зөвшөөрдөг байсан талаарх хариуцагчийг тайлбараас дүгнэж үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79. дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байжээ гэж дүгнэв.
*******. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, хэргийн оролцогч нараас ирцийн талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй учраас түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..-д тус тус зааснаар нэхэмжлэгч З.*******, Ж. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,6******* төгрөг, хариуцагч ААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч З.*******, Ж. нараас улсын тэмдэгтийн хураамжинд 70,00 төгрөг гаргуулж хариуцагч ААТҮГ-т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5..3, 5.., 6, 8, 9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Иргэний хуулийн 7 дүгээр зүйлийн 7., 75 дугаар зүйлийн 75..-т тус тус заасныг баримтлан ******* овгийн ******* *******, ******* овгийн *******ын нарын нэхэмжлэлтэй, ААТҮГ-т холбогдох дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот орон сууцыг чөлөөлүүлж, хохирол 7,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
.Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90., 9 дугаар зүйлийн 9. дэх хэсэгт тус тус зааснаар дүүргийн дүгээр хороо, дүгээр байрны 7 тоот орон сууцны өмчлөгчөөр " ААТҮГ-ыг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгийг ААТҮГ-ын өмчлөлд бүртгэхийг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., 7..-д зааснаар нэхэмжлэгч З.*******, Ж. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,6******* төгрөг, хариуцагч ААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч З.*******, Ж. нараас улсын тэмдэгтийн хураамжинд 70,00 төгрөгийг гаргуулж хариуцагч ААТҮГ-т олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0. дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9., 9., 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй төгөлдөр болмогц хоног өнгөрсний дараа хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацаа хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА