| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00173/И |
| Дугаар | 103/ШШ2025/00239 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2025/00239
| *******25 оны 03 сарын ******* өдөр | Дугаар *******03/ШШ*******25/00239 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Наран хороолол, Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, *******-******* ******* дугаар гудамжны *******6 тоотод оршин суух, Боржигон овогт *******-******* холбогдох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,867,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******25 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Аж ахуй, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээг Ц. нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй байгуулан 2,000,000 төгрөгийн дэмжлэгийг **************8 оны 9 дүгээр сарын 0*******-ний өдрөөс эхлэн *******22 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаатай төлөхөөр зээл авсан байна.
Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу *******33,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.*******, 227 дугаар зүйлийн 227.*******, 28******* дүгээр зүйлийн 28*******.******* дэх хэсэгт заасны дагуу Ц. *******,867,000 төгрөгийг гаргуулан, Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан *******00******************0 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Хөдөлмөр, халалмжийн үйлчилгээний хэлтсээс авсан зээлийн үлдэгдэл төлбөр болох *******,867,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, Боржигон овогт *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,867,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид **************,822 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар хариуцагч Ц. улсын тэмдэгтийн хураамжид төлөх **************,822 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 22,********************* төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА