Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2025/00241

 

 

 

 

 

202******* оны 03 сарын ******* өдөр

Дугаар *******03/ШШ202*******/002**************

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дугаар хороо, МН тауэр, ****** давхар 20******* тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2*******9,883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 02 дугаар сарын *******3-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Э. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2*******9,883 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Э. нь 20*******9.03.28-ны өдөр манай ББСБ-ын КМОВIМN цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж **************0,000 төгрөгийг ************** хоногийн хугацаатай 6,*******00 төгрөгийг шимтгэлтэй зээлсэн. ...гэтэл зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж авсан зээлээ хугацаандаа төлөөгүй. Иймд үндсэн зээл **************0,000 төгрөг, шимтгэл 6,*******00 төгрөг, хүүгийн үлдэгдэл *******03,383 төгрөг, нийт 2*******9,883 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ББСБ ХХК-ийн Э. холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага бүхий 2*******9,883 төгрөгийг 202******* оны 3 дугаар сарын *******-ний өдөр хариуцагч бүрэн төлж барагдуулсан тул иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2*******9,883 төгрөгийг төлсөн нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 7*******8.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

*******.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2*******9,883 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,**************0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******,07******* төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас *******,07******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА