| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00272/И |
| Дугаар | 103/ШШ2025/00250 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2025/00250
| 202******* оны 03 сарын 26 өдөр | Дугаар 103/ШШ202*******/002*******0 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ***** дугаар хороо, ******* тауэр, ***** давхар ***** тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ****** дугаар хороо, ******* ****** дугаар гудамжны ********тоотод оршин суух, ******* овогт ************** холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 428,902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч О.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 428,902 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: О. нь ******* ******* ББСБ ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 199*******3 тоот зээлийн эрх нээх гэрээ байгуулсан.
О. нь 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 370,000 төгрөгийг сарын *******.4 хувийн хүүтэй z0004*******873******* тоот зээлийн гэрээ байгуулан өөрийн Хаан банкны дансанд мөнгөө шилжүүлэн авсан байна. Иймд z0004*******873******* тоот зээлийн гэрээний хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дууссан тул үлдэгдэл 333,000 төгрөг, зээлийн хүү 9*******,903 төгрөг, нийт 428,903 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилсэн 428,903 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7*******8.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ************** холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 428,902 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,*******18 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 6,7*******9 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6,7*******9 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА