| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00271/И |
| Дугаар | 103/ШШ2025/00251 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2025/00251
| 2025 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 103/ШШ2025/00251 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ***** дугаар хороо, ******* тауэр-1 байр, ***** давхарт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* задгай ***** дугаар гудамжны ****** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,870,815.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,870,815.87 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Т. нь манай ******* ******* ******* ББСБ ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл зээлийн гэрээ байгуулан авто машин барьцаалан 4,600,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаанд зээлсэн.
нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 4,600,000 төгрөг жилийн 33,6 хувийн хүүтэй 12 сарын хугацаанд авсан ба 1,576,000.63 төгрөгийг зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн боловч 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй байна. Иймд үндсэн зээл-3,789,478.96 төгрөг, зээлийн хүү-946,551.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134,785.12 төгрөг , нийт 4,870,815.87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилсэн 4,870,815.87 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,870,815.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,883 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 46,441.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46,441.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА