Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 315/ШШ2025/00118

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* *******-ийн

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, .... тоотод байрлах, утасны дугаар ........., ******* ******* ******* *******

 

            Хариуцагч: Сүхбаатар аймгийн сумын ... багт байрлах, утасны дугаар .........., -д холбогдох

 

зээлийн үндсэн төлбөр 15,760,000 төгрөг, анз 7,880,000 төгрөг, нийт 23,640,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* ******* ахуйг дэмжих сан нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугд******* хөрөнгө өр авлагыг ******* ******* ******* ******* эрх залгамжлан авсан юм. ******* ******* ******* *******  нь газар тариалан, мал ******* ******* салбарыг дэмжих чиглэлээр үйл *******иллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, ******* ******* нэгжтэй урт хугацааы таатай зээлийн нөхцлөөр дэмждэг. нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд  2025 оны 01 сарын 10-ны өдрийн байдлаар 15,760,000 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан анзыг тавин хувиар тооцож үндсэн төлбөр 15,760,000 төгрөг, анз 7,880,000 төгрөг нийт 23,640,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

              2025 оны 04 сарын 08-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:  Нэхэмжлэгчзээлийн  үндсэн төлбөр 15,760,000 төгрөг, анз 7,880,000 төгрөг нийт 23,640,000 төгрөг нэхэмжилснээс алданги 7,880,000 төгрөгөөсөө татгалз*******, үлдсэн 15,760,000 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 12 сарын 15-ны өдөр 7,880,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 7,880,000 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч холбогдуулан зээлийн төлбөр 15,760,000 төгрөг, анз 7,880,000 төгрөг, нийт 23,640,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад тус нэхэмжлэлийн шаарлагын хүрээнд нэхэмжлэгч зээлийн үндсэн төлбөр 15,760,000 төгрөг, анз 7,880,000 төгрөг нийт 23,640,000 төгрөг нэхэмжилснээс алдангийн 7,880,000 төгрөгөөс татгалз*******, үлдсэн 15,760,000 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 12 сарын 15-ны өдөр 7,880,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 7,880,000 төгрөгөөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцож, эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурд*******, зохигчдын эвлэрсэн үнийн дүн 15,760,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 236,750 төгрөгийн тал хувь 118,375 төгрөгийг хариуцагч -аас гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч холбогдох зээлийн үндсэн төлбөр 15,760,000 төгрөг, анз 7,880,000 төгрөг, нийт 23,640,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа 7,880,000 төгрөгөөр багасг*******, үлдсэн 15,760,000 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 12 сарын 15-ны өдөр 7,880,000 төгрөг, 2026 оны 02 сарын 15-ны өдөр 7,880,000 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурд*******, зохигчдын эвлэрсэн үнийн дүн 15,760,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 236,750 төгрөгийн тал хувь 118,375 төгрөгийг хариуцагч -аас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                                  ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА