Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/02684

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/02684

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Энканто таун хотхоны 000 дугаар байрны 00 тоотод оршин суух О овогтой Ш нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн 3 дугаар гудамж, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дyraapт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Их Монгол улсын гудамжны 000 дугaap байрны 0 тоот, 00000 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийг О.Ш өмчлөлд буцаан шилжүүлэхээр шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж байraa бөгөөд төлбөр авагчаас өөрийнхөн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авч үнэлгээ хийж хууль бус ажиллагаа явуулан төлбөр төлөгч үл хөдлөх хөрөнгөө 1.300.000.000 төгрөгөөр үнэлсэн байхад Файн эстимэйт үнэлгээ ХXК орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 538.100.000 төгрөгөөр үнэлснийг хулээн зөвшөөрөхгүй. Тухайн байрыг О.Ш өмчлөлд буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн боловч энэ ажиллагааг хариуцагч хийхгүй үнэлгээ хийж, өөрийнхөн байрыг битүүмжлээд төлбөр авагчийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчсөн гэж тодрхойлов.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтунгалаг Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Харин төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй бөгөөд орон сууцны үнэлгээг зах зээлээс хэт доогуур үнэлсэн гэдгээ нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Х Тус байрыг анх 1 сарын хугацаанд барьцаанд тавих зорилгоор шилжүүлсэн. Зах зээлийн ханш 1.300.000.000 төгрөгт хүрэхгүй гэж бодож байна гэж тайлбарлав.

 

5.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

6.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/ 00000 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгч О.Ш нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Х холбогдох 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 0448 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж бүртгэл хийлгэхийг хариуцагчид даалган, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчээс 400.000.000 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож, үлдсэн 12.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 000000000000000 дугаартай Магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/ 00000 дугаартай Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 56 дугаар зүйлийн 56.1.2 гэснийг 56 дугаар зүйлийн. 56.1.3 гэж өөрчилж, 2 заалтаас 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг хасаж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна.

 

7.Иймээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Их Монгол улсын гудамжны 0000 дугаар байрны 0 тоот, 0000 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгө О.Ш өмчлөлийн хөрөнгө болох нь талуудын тайлбар, бичгийн баримтаар нотлогдож байна.

 

8.Нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээний тухайд маргажээ.

 

9.Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд, хариуцагч байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн биелэлтийг хангуулахын тулд маргаан бүхий үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгөд доорхи ажиллагааг явуулсан байна. Үүнд:

 

10.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШЗ2024/08474 дугаартай Шүүгчийн захирамж мөн шүүхийн 102/ГХ2024/00795 дугаартай гүйцэтгэх хуудсын хамт хүргэгдэж, тус байгууллага 186 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Бямбагэрэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 24260709 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарсан байна.

 

11.Шийдвэр гүйцэтгэгч үл эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгийг хурааж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаат мэдэгдлийг өгсөн нь баримтаар тогтоогдож байна.

 

12.Тодруулбал, хариуцагч дээрх арга хэмжээг авсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар талуудад үнийн саналаа ирүүлэх ажиллагааг явуулан мэдэгдлийг хүргүүлэхэд төлбөр төлөгч 4 өрөө орон сууцаа 1 тэрбум төгрөгөөр үнэлсэн саналыг ирүүлсэн нь тогтоогдож байна.

 

13.Мэдэгдлийн дагуу төлбөр авагч, төлөгч нар үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж дүгнэлт гаргуулан Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Их Монгол улсын гудамжны 000 дугаар байрны 0 тоот, 000.00 метр квадрат талбайтай, 0 өрөө орон сууцны үнэлгээ 538.100.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг мэдэгдэж, нэхэмжлэгч орон сууцаа өөрөө худалдан борлуулж чадаагүй тул 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 12/34 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарч, орон сууцны үнэ болох 538.100.000 төгрөгийн 70 хувь 376.670.000 төгрөгөөр дуудлага худалдаанд дуудах үнийг тогтоосон мэдэгдлийг бичгээр мэдэгдэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн нь тогтоогдож байна.

 

14.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тухайн байрны үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн байранд хариуцагч үнэлгээ хийж, гуравдагч этгээдийн өөрийнхөн байрыг битүүмжлэн төлбөр авагчийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж хууль зөрчсөн гэж маргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу нэхэмжлэгч О.Шт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө өмчлөлд бүртгүүлэх эрхийг төрийн байгуулага болон иргэн хязгаарлаагүй мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Х төлөх 400.000.000 төгрөгийг төлөөгүй гэдгээ тайлбараар илэрхийлж, орон сууцыг тэрбум төгрөг буюу 538.100.000 төгрөгөөс илүү үнэлгээтэй гэх шаардлагын үндэслэлээ баримтаар нотлож чадаагүй ба хариуцагч нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Ш нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА