Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 316/ШШ2025/00173

 

 

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 316/ШШ2025/00173

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлэх тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч Х******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б*******, Б.А******* нарт холбогдох 2,745,801.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Зохигчид нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Ж.Б*******, Б.А******* нараас 2,745,801.46 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй холбоотой 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ж.Б*******, Б.А******* нартай уулзаж дараах байдлаар төлж барагдуулахаар эвлэрэв. Үүнд:

2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг

2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг

2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг

2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцов. Хэрэв эвлэрлийн гэрээний дагуу төлөгдөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******, ******* дугаартай Ж.Б*******ийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х******* ******* ХХК нь хариуцагч Ж.Б*******, Б.А******* нарт холбогдуулан 2,745,801.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*******, хариуцагч нь Ж.Б*******, Б.А******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,745,801.46 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч нар нь сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэ хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралд******* хүртэлх хугац*******д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ

74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана

74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,441.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б овогт Ж Б******* /РД:/, Б овогт Б А******* /РД:/-нд холбогдох 2,745,801.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт 2,745,801.46 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Ж.Б*******, Б.А******* нар нь сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулах нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас дээрх тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,441.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4 Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН