| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 316/2025/00072/И |
| Дугаар | 316/шш2025/00204 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 316/шш2025/00204
| 2025 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 316/ШШ2025/00204 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т******* Ж*******гийн хүсэлттэй,
Р.Б******* нь Ж******* А******* эцэг мөн болохыг тогтоолгох, Т.Ж******* Р.Б******* нь 2012 оноос 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Т.Ж*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ж******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Би нөхөртэйгөө ханилаад 13 жил болж байна. Бид дундаа 3 охинтой. 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан. Бага охин маань миний нэрээр овоглодог. Тийм учраас хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ж******* нь Р.Б******* нь Ж******* А******* эцэг мөн болохыг тогтоолгох, Т.Ж******* Р.Б******* нь 2012 оноос 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
1 Р.Б******* нь Ж******* А******* эцэг мөн бөгөөд нэхэмжлэгч Т.Ж******* нь 2012 оноос 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь гэрч Т.О******* ...Т.Ж*******, Р.Б*******тэй 2013 оноос хойш хамтран амьдарсан. 3 охинтой гэсэн мэдүүлэг, гэрч Т.Ж ...2015 оноос хойш хамтран амьдраад 3 охинтой болсон гэсэн мэдүүлэг, гэрч Р.Б ...Тэдний дундаас 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр том охин Э, 2016 онд дунд охин Э, 2018 онд А нар төрсөн. Миний төрсөн ах Р.Б******* нь 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барсан. Гэрч Р.С ...Талийгаач Р.Б******* ах, эхнэр нь болох Т.Ж******* эгч хоёр 2012 онд үерхсэн....2012 оноос ... Р.Б*******г нас бартал цуг амьдарсан гэсэн мэдүүлэг, Р Б*******гийн нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2. Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,135.2.7-д хүүхдийн эцэг, эхийг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.2.14-д тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, Р.Б******* нь Ж******* А******* эцэг мөн болохыг, нэхэмжлэгч Т.Ж******* Р.Б******* нь 2012 оноос 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тус тус тогтоож шийдвэрлэлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.14, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг тус тус баримтлан регистрийн дугаартай Р Б******* нь регистрийн дугаартай Ж******* А******* эцэг мөн болохыг тогтоож, регистрийн дугаартай Т******* Ж******* Р Б******* нь 2012 оноос 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН