Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2024/01562

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2024/01562

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн би даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: 1985 онд төрсөн, ******* настай, Орхон аймаг, Баян-Өндар сум, ******* баг ******* тоот хаягт оршин суух, ******* ******* ******* /РД:*******/-ийг ажиллаж байсныг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Т.******* нь ******* оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн. Орхон аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг 2003 онд тусгай дунд боловсролтой төгсөж улмаар 2004 оны 02 дугаар сараас эхлэн Орхон аймаг дахь цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд дадлагажих ажилтнаар ажиллаж байгаад 2005 оны 10 дугаар сард хугацаат цэргийн албан татагдан Зэвсэгт хүчний 336 дугаар ангид албаа хаагаад 2006 оны 11 дүгээр сард хугацаат цэргийн албанаас халагдаж ирээд 2006 оны 12 дугаар сараас тус цагдаагийн газарт дахин хүсэлт гаргаж эрүүлжүүлэх баривчлах байрны дадлагажих ажилтнаар ажиллаж байгаад 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ЦЕГ-ын даргын 376 дугаар тушаалаар 2007.09.05-2007.11.02 хооронд Улаанбаатар хот Цагдаагийн акедемийн цагдаа бэлтгэх дамжаанд суралцаж төгсөөд 2007.11.21-ний өдрөөс тус цагдаагийн газрын даргын 1/150 тоот тушаалаар хэв журмын тасгийн цагдаагаар томилогдож цагдаагийн дэд ахлагч цолоор шагнагдаж байсан. Иймд 2004 оны 02 дугаар сараас 01-ний өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлхи хугацаанд тус цагдаагийн газарт дадлагажих ажилтнаар ажиллаж байсан байдлыг төрийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан сэргээн тооцож өгнө үү. гэжээ.

2.Хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Т.*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 28-05/1558 дугаартай албан бичиг /хх-4/, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа /хх-5/, Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/150 дугаартай тушаалын хуулбар /хх-6/, гэрч тодорхойлолт /хх-7/, гэрч тодорхойлолт /хх-8/, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2008 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3ж/1755 дугаартай албан бичиг /хх-9/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Т.*******ын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2.Хүсэлт гаргагч Т.******* нь 2004 оны 02 дугаар сараас 01-ний өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлхи хугацаанд тус цагдаагийн газарт дадлагажих ажилтнаар ажиллаж байсан байдлыг төрийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан сэргээн тооцож өгнө үү. гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлтийг тайлбарлаж байна.

3.Хүсэлт гаргагч нь 2004 оны 02 дугаар сараас 01-ний өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цагдаагийн газарт дадлагажих ажилтнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 28-05/1558 дугаартай албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/150 дугаартай тушаалын хуулбар, гэрч тодорхойлолт, гэрч тодорхойлолт, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2008 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3ж/1755 дугаартай албан бичиг зэрэг баримтаар тогтоогдож байна.

4.Хүсэлт гаргагч Т.*******ын шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нотариатаар гэрчлэгдсэн, эх хувиар авагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэн шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

5.Иймд дээрхи баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Т.*******ыг 2004 оны 02 дугаар сараас 01-ний өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цагдаагийн газарт дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* /РД:*******/-ыг 2004 оны 02 дугаар сараас 01-ний өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цагдаагийн газарт дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН