Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 301/ШШ2025/00123

 

 

 

 

                                                                             

 

 

 

                                                                                    301/ШШ2025/00123

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын .. дугаар баг .. дугаар байрны .. тоотод оршин суух, Б овогт Тийн Дгийн  хүсэлттэй,

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Т.Д нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.  

 

1. Хүсэлт гаргагч Т.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1988 оны 07 дугаар сарын 01-нд МУИС-ийн аж ахуйн хуулийн ангийг төгсөж, Ө аймгийн Хн зөө өгөх газарт дадлагажигч өмгөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаад Мын Өийн Кийн Тийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр өмгөөлөгчөөр томилогдон, 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан.

Энэ талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн, хөдөлмөрийн дэвтэр маань улсын үзлэгт орж баталгаажсан ч тухайн үеийн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал шаардлагатай гэсэн тул Аын Е газраас лавлагаа авахад анх ажилд томилогдсон шийдвэр гарч ирсэн.

Ө аймаг дахь Өийн салбар зөвлөлийн баримт архивд шилжээгүй  бөгөөд тэндээс Ө аймгийн Х зүйн з өгөх гын эрхлэгчийн  1993 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаар шийдвэрийн хуулбарыг авсан.

Иймд миний Өвөрхангай аймгийн Х зүйн зөгөх газарт 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 05-ны хүртэл дадлагажигч өмгөөлөгчөөр, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өмгөөлөгчөөр ажилласан байдлыг тоож өгнө үү гэжээ.

   

2. Хэрэгт дараах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 07 дугаар  сарын 07-ны өдрийн 23 дугаартай зарлиг “...сум, сум дундын, дүүргийн шүүхийн шүүгчдийг 2 дугаар хавсралтаар тус тус томилсугай...” “...2. 14. Ө аймгийн Х сум дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч: Тийн Д...” гэсэн,

Иргэний үнэмлэхийн хуулбар “...Регистрийн дугаар ЙР65020821, овог Б, Эцэг /эх/-ийн нэр Т, өөрийн нэр Д...” гэсэн,

М өийн кгийн тийн даргын 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай шийдвэр “...Доор нэр дурьдсан хүмүүсийг 1988 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс дадлагажигч өмгөөлөгчөөр хавсралтаар томилсугай...” “...Т.Д Ө аймгийн Х зүйн з өгөх газар...” гэсэн,

 

Мын өийн кийн харьяа Ө аймгийн Х зүйн з өгөх газрын эрхлэгчийн 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай шийдвэр “...Тус байгууллагад өмгөөлөгчөөр ажиллаж байгаад шүүгчээр ажиллах болсон Т.Д нарыг шагнасугай...” гэсэн,

 

№102456 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтууд авагдсан.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Т.Дгийн Ө аймгийн Х зүйн з өгөх газарт 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 05-ны хүртэл дадлагажигч өмгөөлөгчөөр, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан:

Монгол Улсын Ечийн 1993 оны 07 дугаар  сарын 07-ны өдрийн 23 дугаартай зарлиг,  Иргэний үнэмлэхийн лавлагаа, Мын өийн кийн тдийн даргын 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаартай шийдвэр,  Мын өдийн кийн харьяа Ө аймгийн Х зүйн зөвлөлгөө өгөх газрын эрхлэгчийн 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай шийдвэр, №102456 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Т.Д нь Ө аймгийн Х зүйн зөө өгөх газарт 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 05-ны хүртэл дадлагажигч өмгөөлөгчөөр, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна. 

 

          Иймд хүсэлт гаргагч Б овогт Тийн Д /РД:../-г Ө аймгийн Х зүйн з өгөх газарт 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 05-ны хүртэл дадлагажигч өмгөөлөгчөөр, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Хүсэлт гаргагч Т.Д нь эрүүл мэндийн шалтгаанаар эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

          Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Т.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.       

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Тийн Д /РД:.../-г Ө аймгийн Х зүйн з өгөх газарт 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 05-ны хүртэл дадлагажигч өмгөөлөгчөөр, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.