| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/03662/И |
| Дугаар | 101/ШШ2024/04777 |
| Огноо | 2024-10-18 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2024/04777
2024 10 18 101/ШШ2024/04777
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 17 дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс,
Төрийг төлөөлж: Баянзүрх дүүргийн Прокурорын газар,
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч *******ын д олгох нөхөх олговор 80,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгч М.*******,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан /үнэмлэхийн дугаар 0242/,
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чимгээ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний аав ******* овогтой 1951 оны 12 сарын 17-ны өдөр баривчлагдан, тухайн үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар ял төлөвлөх явцад 1952 оны 04 сарын 06-ны өдөр шоронд нас барсан. Хэргийг Монгол улсын ерөнхий прокурорын газрын 2001 оны 12 сарын 21-ны өдрийн 5/57 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгож, хэлмэгдсэнд тооцсон. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурорын: Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, хэлмэгдсэнд тооцох тухай 2001 оны 12 сарын 21-ний 5/57 тоот тогтоолд миний аавыг 100 гаруй хоног хорьж 23 удаа байцааж байсан байх ба улмаар яллах дүгнэлт үйлдэх явцад нас барснаас үзэхэд хүйтэн сэрүүний улиралд хатуу ширүүн эрүү шүүлт тулган зовоон тарчлааж улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж улмаар амь биеэрээ хохирсныг тогтоосон тогтоолын хувийг Г.гийн төрүүлсэн ганц охин М.******* надад 2002 оны 01 сарын 08-ны өдөр гардуулсан. Улмаар Г.г улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож 2002 оны 12 сарын 25-ны өдөр Монгол улсын Ерөнхий прокурорын 67 тоот цагаатгасан үнэмлэхийг надад олгосон. Би дээр дурдсан баримтууд болон бусад холбогдох баримтуудыг үндэслэн 2004 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2004 оны 09 сарын 23-ны өдрийн 886 дугаар шийдвэрээр Завхан аймгийн Завхан сумын харьяат ******* овогт *******ийн ******* нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хоригдож байсан *******ын гийн төрсөн охин мөн болохыг хууль сануулан асуугдсан гэрч , , нарын мэдүүлэг, Үндэсний төв архивын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын архивын лавлагаагаар нотлогдсон байна гэж намайг хэлмэгдсэн нас барсан Г.гийн төрсөн охиноор тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Мөн 2004 оны 11 сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 1049 дугаар шийдвэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдийг цагаатгах, тэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар төрийн сангийн данснаас 1 сая төгрөгийг *******ийн ******* надад олгохоор шийдвэрлэж уг шийдвэр биелэгдсэн. Би эхээсээ зургуулаа төрсөн гэж ээж, ах минь амьд сэрүүндээ хэлдэг байсан. 1944 оны хүн амын тооллогоор ******* , эр 11 настай, , 42 настай эм, *******ийн , 15 настай эм, ******* (Загал) эм 5 настай, *******ийн , эм 1 настай гэж бүртгэгдсэн байна. Мөн 1947 оны хүн амын тооллогоор ******* эр 14 настай, эм 45 настай, ын 1 настай эм гэж бүртгэгдсэн байна. Намайг төрөхөөс өмнө ах , эгч М. нараас бусад нь нас барсан учир миний нэрийг төөрүүлж гэж нэрлэж байгаад сүүлд нь ******* гэж нэрлэх болсон гэсэн. Миний мэдэхийн намайг ******* гэж дууддаг байсан. Миний ах нь 2004 онд иргэний хэргийн шүүхэд мэдүүлэг өгөхдөө би эхээсээ зургуулаа болно. 2 дүү осолд орж үрэгдсэн, 2 нь нас барсан, байгаагаас дүү ******* байна. Миний эцэг ******* гэдэг хүн байсан. *******гийн эцэг нь гэж хүн байсан. Манай ээжтэй сууж манай дүү ******* гарсан гэж мэдүүлжээ. Миний эгч М. 1955 оны 03 сарын 09-нд, ах 2018 оны 07 сарын 07-ны өдөр нас барсан. Одоо би эцэг эхээс ганцаараа үлдсэн. Миний аав нь хилс хэрэгт баривчлагдан хоригдож байх хугацаанд нь 3-4 хоног тутамд 1 удаа хилс хэрэг хүлээлгэх гэж хүнд эрүү шүүлт тулган тамлан зовоож эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсны улмаас шоронд хүнд эрүү шүүлтийг даван туулж чадалгүй, яллах дүгнэлт үйлдсэн байх үед нас барсан нь түүнийг цаазаар авах ялаар шийтгүүлсэнтэй адилтган үзэх үндэстэй. Учир нь эр хүний 58 нас гэдэг бол эрүүл саруул чийрэг урт удаан наслах боломжтой байхад хилсээр амь насыг нь хохироосонд үнэхээр гомдон явдаг. Иймд улс төрийн хилс хэрэгтэн хэлмэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн *******ын гийн нөхөн олговорт 80,000,000 төгрөгийг гаргуулах хэлмэгдэгчийн ганц охин болох М.******* надад олгож өгнө үү гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганзориг шүүхэд гаргасан тайлбартаа:
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул тухайн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хүчин төгөлдөр хуулийн дагуу хангагдах боломжгүй байна гэжээ.
3. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Монгол улсын Прокурорын тухай хуулийн 20, дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1.10-т зааснаар М.*******гийн нэхэмжлэлтэй цагаатгах нөхөн олговор олгох тухай хэрэгт гуравдагч этгээдийн төлөөлөгчөөр оролцож байгаа. Хэргийн материалтай танилцахад Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 12 сарын 24-ний өдрийн 2309 дугаартай архивын лавлагаа, Г.гийн талаар гаргасан тодорхойлолт лавлагаанууд, Улсын Ерөнхий прокурорын 2001 оны 12 сарын 21-ний өдрийн 5/57 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож хэлмэгдсэнд тоооцох тухай тогтоол, Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Үндэсний төрөлжсөн архивын 2001 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн *******7 дугаартай архивын магадлагаа, Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 64 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 11 сарын 09-ний өдрийн 1049 дугаартай шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар *******ын г 1951 оны 12 сарын 17-ны өдөр хэрэгт баривчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар ял төлөвлөх явцад 1952 оны 06 сарын 06-ны өдөр шоронд нас барсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Г.д холбогдох хэргийг хянаад Улсын Ерөнхий прокурорын газрын тогтоолоор хэргийг хэрэсэхгүй болгож, хэлмэгдсэнд тооцож шийдвэрлэсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 сарын 09-ний өдрийн 1049 дугаартай шийдвэрээр ******* нь *******ын гийн төрсөн охин болохыг тогтоосон байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль нь 1998 онд батлагдсан. Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгагдсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж хуульчилсан байна. Нэхэмжлэгч М.******* нь цагаатгалын нөхөн олговор олгох тухай нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дууссан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэв.
4. Хэрэг бүрдүүлсэн нотлох баримтууд:
4.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, 2022.12.25-ны өдрийн 67 дугаартай үнэмлэх /хх-5/, Үндэсний төв архивын 2001.01.*******-ний өдрийн архивын магадлагаа /хх-6/, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2002.12.24-ний өдрийн 10/2309 дугаартай лавлагаа /хх-7/, 2011.12.21-ний өдрийн 5/57 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, хэлмэгдсэнд тооцох тухай тогтоол /хх-8/, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2024.03.15-ний өдрийн 64 дугаартай Өргөдлийн хариу хүрггүлэх тухай албан бичиг /хх-9/, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн 2004.11.03-ны баримт /хх-10/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2004.09.23-ны өдрийн 886 дугаар шийдвэр /хх-11-12/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2004.11.09-ний өдрийн 1049 дугаар шийдвэр /хх-13/, М.ийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-15/, ийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-16/, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-17/, М.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-18/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-19-20/,
4.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос ирүүлсэн: 2024.05.16-ны өдрийн итгэмжлэл /хх-63/, тайлбар,
4.3. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн: 2024.05.22-ны өдрийн итгэмжлэл /хх-65/,
4.4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.05.10-ны өдрийн 5/6355 дугаартай албан бичиг, орон сууцны өмчлөх эрхийн баримтууд /хх-33, 34-53/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.05.14-ний өдрийн 9/6506 дугаартай албан бичиг /хх-57/, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2024.05.16-ны өдрийн 102 дугаартай албан бичиг, хэлмэгдэгчийн мэдээлэл /хх-58, 59-61/6
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч *******ын д олгох нөхөх олговор 80 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлмэгдэгчийг цагаатгасан тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийг харьяалах анхан шатны шүүхэд гаргана гэж заасан ба нэхэмжлэгч М.******* нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 17 дугаар байр, ******* тоот хаягт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэх болон хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
4. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч *******ын нь Завхан аймгийн Завханмандал сумын 11 дүгээр багт харьяалагдан амьдарч, 58 настай байхдаа 1951 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэрэгт баривчлагдаж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар ял төлөвлөх явцад 1952 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шоронд нас барсан.
Хэргийг хянаад Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2001 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5/57 дугаар тогтоолоор улс төрийн эсэргүү гэмт хэрэгт холбогдсон *******ын гийн 10918 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.г хэлмэгдсэнд тооцож, 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 67 дугаартай цагаатгалын үнэмлэх олгогдсон болох нь хэрэгт авагдсан баримт Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа, прокурорын тогтоол, цагаатгалын үнэмлэх зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-7, 8, 5/
5. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 886 дугаар шийдвэрээр суух ******* овогт *******ийн *******г хэлмэгдэгч *******ын гийн төрсөн охин мөн болохыг тогтоожээ. /хх-11-12/
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч М.******* нь хэлмэгдэгч *******ын гийн төрсөн охин байх тул нөхөх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэл гаргах эрхээ нотолж Завхан аймгийн Завханмандал сумын 11 дүгээр багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь төрөл садангийн нас барсны бүртгэлийн лавлагааг шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн эх Хургадайн , төрсөн ах *******ийн , төрсөн дүү *******ийн нар барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын нас барсны бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-15, 16/
7. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад хэлмэгдэгчийн хүүхэд болох *******ийн *******г нэхэмжлэгчээр өдөр тутмын сонинд хэвлэн нийтлүүлж, нийтэд мэдээлснээс хойш хилс хэрэгт хэлмэгдсэн *******ын гийн нөхөх олговрыг өөр хэн нэгэн этгээд шаардан авах, хуваах асуудлын талаар ямар нэгэн маргаан гаргаагүй болох нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын тайлбараар тогтоогдож байна.
8. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэлмэгдэгч *******ын гийн нөхөх олговрын 1,000,000 төгрөгийг нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1049 дугаар шийдвэрээр хэлмэгдэгчийн охин *******ийн *******д олгожээ. /хх-13/
9. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэж заасан бөгөөд хэлмэгдэгч *******ын болон түүний гэр бүлд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд орон сууц, гэр олгох, орон сууц худалдан авахад зориулан мөнгөн олговор олгогдоогүй болох нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын тайлбар, лавлагаагаар тогтоогдож байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт энэ хуулийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80,000,000 төгрөг олгохоор заасан бөгөөд нэхэмжлэгч М.******* нь хэлмэгдэгч *******ын гийн нөхөх олговорт 80,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд ханджээ.
10. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна гэж заасан.
10.а. Нэхэмжлэгч М.******* нь нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 11 дүгээр сард гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2023/27839 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст нөхөх олговор гаргуулах асуудлаар хандахад 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар нөхөх олговор нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. /хх-9/
10.б. Хэлмэгдэгч *******ын г Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2001 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5/57 дугаар тогтоолоор хэлмэгдсэнд тооцож, 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 67 дугаартай цагаатгалын үнэмлэх олгогдсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хэлмэгдэгч *******ын д олгох нөхөх олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрх 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болжээ.
11. Нэхэмжлэгч М.******* нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаа дуусгавар болсны дараа буюу 2023 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тэрээр хуульд заасан хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэлийг гаргах боломжгүй байсан гэх шалтгаанаа өндөр настай, корона халдварт өвчнөөс болоод удаан хугацаанд өвдсөн, ирж очиж чадахгүй хугацаа алдсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй
12. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 тоот тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 тоот тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тус тус нийтийг хамарсан хөл хорио тогтоосон. Мөн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 78 тоот тогтоолоор 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 тоот тогтоолоор 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 115 тоот тогтоолоор 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 154 тоот тогтоолоор 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 176 тоот тогтоолоор 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 259 тоот тогтоолоор 2021 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 385 тоот тогтоолоор 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг тус тус сунгасан.
Нэхэмжлэгч М.******* нь коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахал өвчний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
13. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэл гаргах эрхийн үндэслэлээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт хүчингүй болсон тул нөхөх олговрыг гаргуулах нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарласан.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Цагаатгуулах тухай гомдлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэж заасан хэсгийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд хуулийн уг заалт нь цагаатгуулах гомдол гаргах асуудлыг зохицуулсан заалт байсан бөгөөд хэлмэгдэгчид олгох нөхөх олговор гаргуулах нэхэмжлэл гаргах хугацаанд уг хүчингүй болсон заалт хамааралгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
14. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж нэхэмжлэгч М.******* нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дуусгавар болсны дараа нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байх тул хэлмэгдэгч *******ын д олгох нөхөх олговор 80,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар тус нөхөх олговор гаргуулах нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг баримтлан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч *******ын д олгох нөхөх олговор 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200300941 дугаар данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР