| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00047/И |
| Дугаар | 301/ШШ2025/00131 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 301/ШШ2025/00131
301/ШШ2025/00131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын А баг Ш гэх газар оршин суух, С овогт Згийн Бын хүсэлттэй,
“Мал маллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.Б нь “Мал маллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
1. Хүсэлт гаргагч З.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1969 онд төрсөн. А аймгийн Ө сумын нэгдэлд мал маллаж байгаад 1991 оноос хувийн малаа маллаж эхэлсэн. 1993 онд Дтэй гэр бүл болон Ө сумын А багт одоог болтол хувийн мал маллан амьдарч байна. Миний бие малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох гэтэл Архангай аймгийн Ө сумын А багт мал маллаж байсан байдлыг нотлох 1995-1997 онуудын Малын А данс нь архив шүүлгээд гараагүй тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл нь миний тухайн онуудын мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилготой 1995-1997 онд маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд З.Б миний А аймгийн Ө сумын А багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч З.Б гаргасан тайлбартаа: “...Миний А аймгийн Ө сумын А багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэв.
2. Хэрэгт дараах
А аймгийн З дгын Тгын грын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолт “...Ө сумын А багийн малын А дансны 1995-1997 оны баримт шилжиж ирээгүй тул лавлагаа олгох боломжгүй...” гэсэн,
Нмийн длын Ехий г Мн хн шх төв зийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32/95 дугаартай шийдвэр “...1995 оноос 1997 онд малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул таныг 1995-1997 онд малчнаар ажилласнаар тогтоох боломжгүй гэж үзлээ...” гэсэн,
А аймгийн Нмийн длын гр Мн хн шх ср зийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16/11 дугаартай шийдвэр “...1995 оноос 1997 онд малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул таныг 1995-1997 онд малчнаар ажилласнаар тогтоох боломжгүй гэж шийдвэрлэлээ...” гэсэн,
Аймаг, сум, дүүргийн архивын тасаг, хэлтсээс малчин-даатгуулагчид олгох архивын лавлагааны загвар “...2012-2022 он хүртэл мал тооллогын “А” дансанд бүртгэгдсэн малын тоо...” гэсэн,
А аймгийн Авын тасаг Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа “...З овогтой Бын мал маллаж байсан хугацаа /1998-2010 он хүртэл/...” гэсэн,
Мал тооллогын маягт 1998,1999, 2000, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2010 онуудын З.Бын малын А дансны хуулбарууд,
А аймгийн Нмийн длын газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/60 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд “...1995-1997 онд хаана ямар байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж байсан нь тодорхойгүй тул нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа гаргах боломжгүй болно...” гэсэн,
Ай аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 3/42 дугаартай албан бичиг “...1995-1997 онд тус сумын А багт мал маллан амьдарч байсан нь үнэн болно...” гэсэн,
А аймгийн Ө сумын А багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт “...З овогтой Б нь 1994-1998 онуудад мал маллаж байсан нь үнэн болно...” гэсэн,
Гэрч Б.Джийн “...З.Б нь 1994 оноос 1998 он хүртэл А хангай аймгийн Ө сумын А багийн Д гэх газар мал маллаж байсан. Малчнаас өөр ажил хийж байгаагүй...” гэх мэдүүлэг,
Гэрч П.Пийн “...З.Б 1985 онд илгээлтээр мал дээр гарснаас хойш одоог хүртэл мал маллаж байгаа. Манай аав, ээжийн үеэс эхлээд Бын аав ээжтэй айл аймаг, өвөлжөө, нэг байдаг байсан бөгөөд одоо хүртэл бид мал маллаж байна...” гэх мэдүүлэг,
Мал тооллогын маягт 1998 оны малын А дансны хуулбар “...өнгөрсөн жилийн төл адуу 2, үхэр 4...” гэсэн,
Татварын ерөнхий газрын иргэнд олгох тодорхойлолтууд “...З Б 1990-1998 онд татвар төлөөгүй...” гэсэн,
Төрсний бүртгэлийн лавлагаа “...Б Д эрэгтэй, 1993-08-24 төрсөн...” гэсэн,
Төрсний бүртгэлийн лавлагаа “...Б О эмэгтэй, 1996-01-30 төрсөн...” гэсэн,
А аймгийн У бийн хэийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11/211 дугаартай албан бичиг, түүний хавсралт ХААТР-11 маягт “...Б О 1996 оны 01 сарын 30-нд төрсөн, эхийн Д Д Ө сум А багт Малчин... эцгийн З Б Ө сум А багт малчин...”, Б Д 1993 оны 10 сарын 04-нд төрсөн, эхийн Д Д Ө сум А багт Малчин... эцгийн З Б Ө сум А багт малчин...” зэрэг нотлох баримтууд авагдсан.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.Бын А аймгийн Ө сумын А багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан:
Аймаг, сум, дүүргийн архивын тасаг, хэлтсээс малчин-даатгуулагчид олгох архивын лавлагааны загвар 2012-2022 он хүртэл мал тооллогын “А” дансны хуулбар, А Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа /1998-2010 он/, Мал тооллогын маягт 1998,1999, 2000, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2010 онуудын З.Бын малын А дансны хуулбарууд, гэрч Б.Д, П.П нарын мэндүүлэг, мал тооллогын маягт 1998 оны малын А дансны хуулбар, А хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11/211 дугаартай албан бичиг, түүний хавсралт ХААТР-11 маягтууд зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч З.Б нь А аймгийн Ө сумын А багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдал тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч С овогт Згийн Б /РД:.../-ны А аймгийн Ө сумын А багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч З.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар С овогт Згийн Б /РД:../-ны А аймгийн Ө сумын А багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч З.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.