Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2024/01542

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2024/01542

Орхон аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт өөрийн байранд байрлах, ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******н ******* /РД:/-д холбогдох 3,974,859 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******н ******* // нь ******* Банк ХК-тай 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр онлайн цалингийн зээлийн тоот гэрээ, тоот барьцааны гэрээ байгуулан 3,930,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Ё тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан. хэтэрсэн байна. гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 7 сарын хугацаанд эвлэрэх боломжтой... гэжээ.

 

Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,974,859 төгрөгийг 2024 оны 12 сарын 22-ноос эхлэн 7 сарын хугацаанд хувааж төлнө. Сар бүрийн 22-нд 567,838 төгрөгөөр төлж дуусгана. гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ё холбогдуулан 3,974,859 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн 3,974,859 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,547 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ээс 39,274 төгрөг, төрийн сангаас 39,274 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,974,859 төгрөгийг хариуцагч Т.******* нь 3,974,859 төгрөгийг 2024 оны 12 сарын 22-ноос эхлэн сар бүр 567,837 төгрөгөөр төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,547 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ээс 39,274 төгрөг, төрийн сангаас 39,274 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН