Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2024/01531

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2024/01531

Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт өөрийн байранд байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг, 33-2 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох ,, төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогтой ******* нь банкны Орхон салбарын Наран тооцооны төвөөс оны 10-р сарын 09-ний өдрийн тоот зээлийн гэрээ болон тоот барьцааны гэрээгээр 10,300,000 /Арван сая гурван зуун мянга/ төгрөгийн цалингийн зээл авсан. 2020 оны 12-р сарын 02-ны өдрийн -1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 3-р сарын 03-ны өдрийн -2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр тус тус 2 удаа зээлийн гэрээний хугацаа сунгасан. 2021 оны 12сарын 1-ноос эхлэн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн. гэжээ

 

Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний Л.******* өмнө нь ажиллаж байсан New happy ХХК-д ажилласан цалингаа авч чадаагүй. Өөр ажил хийсэн ч цалин бага учраас төлж чадаагүй ээ. Миний бие 3 хүүхэдтэй, тэдний өмсөх зүүх, хоол унд гээд илүү мөнгө гарсангүй. Энэ их хэмжээний мөнгийг бөөнд нь төлж чадахгүй учраас сар сард нь хувааж 10 сарын дотор төлөх хүсэлттэй байна. Харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. 2024 оны 12 сарын 15-наас 2025 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл сар бүр 55,000 төгрөг төлнө. гэжээ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Л.*******д холбогдуулан ,, төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн ,, төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,64 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.*******оос 6,882 төгрөг, төрийн сангаас 6,882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага ,, төгрөгийг хариуцагч Л.******* нь 2024 оны 12 сарын 15-наас 2025 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл сар бүр 55,000 төгрөгөөр төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,64 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.*******оос 6,882 төгрөг, төрийн сангаас 6,882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН