| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00102/И |
| Дугаар | 301/ШШ2025/00141 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 301/ШШ2025/00141
301/ШШ2025/00141
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, .. дүгээр хороо, Югийн гудамж-.., ... цогцолборт байрлах “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Э сумын .. дүгээр багийн ... дүгээр гудамж ... тоотод оршин суух П.Дд холбогдох 1,310,707 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“М ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...П.Дгээс нийт 1,310,707 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч Б.Ж миний бие “М ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,310,707 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК хариуцагч П.Дд холбогдуулан 1,310,707 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 1,310,707 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Ж нь нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,310,707 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 17,960.5 төгрөг, хариуцагч П.Дгээс 17,960.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,310,707 /нэг сая гурван зуун арван мянга долоон зуун долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч Б.Ж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 17,960.5 төгрөг, хариуцагч П.Дгээс 17,960.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч П.Д нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР