| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00073/И |
| Дугаар | 301/ШШ2025/00160 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 301/ШШ2025/00160
301/ШШ2025/00160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ц сумын Ц багт оршин суух, Л овогт Дийн Сын хүсэлттэй,
“Мал маллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.С нь “Мал маллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
1. Д.С миний бие нь 1969 онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд А аймгийн Ц сумын Ц багийн Б гэх газар хувийн малыг маллаж байсан. Малын А данс архиваас гараагүйгээс болж мал маллаж байсан байдал орохгүй хохироход хүрээд байна. Би малчнаар тэтгэвэрт орох гэсэн боловч А данс гарч ирээгүйгээс болж нийгмийн даатгалаас мал маллаж байснаа шүүхээр тогтоолгох гэсэн учир шүүхэд хандаж байна. Иймд архивын лавлагаа, бусад баримтыг үндэслэн миний А аймгийн Ц сумын Ц багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.С гаргасан тайлбартаа: “...Намайг А аймгийн Ц сумын Ц багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэв.
2. Хэрэгт дараах
Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
А аймгийн Н Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16/13 дугаартай шийдвэр “...1995 оноос 2000 онуудад Ааймгийн Ц сумын Ц багт малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул таныг 1995-2000 онд малчнаар ажилласнаар тогтоох боломжгүй гэж шийдвэрлэлээ...” гэсэн,
НМаргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32/92 дугаартай шийдвэр “...1995 оноос 2000 онд малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул таныг 1995-2000 онд малчнаар ажилласнаар тогтоох боломжгүй гэж үзлээ...” гэсэн,
Төрсний бүртгэлийн лавлагаа “...С Н эмэгтэй, 2004-09-22 төрсөн...” гэсэн,
Төрсний бүртгэлийн лавлагаа “...С Б эрэгтэй, 2000-10-31 төрсөн...” гэсэн,
Төрсний бүртгэлийн лавлагаа “...С Г эрэгтэй, 1997-03-03 төрсөн...” гэсэн,
Төрсний бүртгэлийн лавлагаа “...С Р эрэгтэй, 1994-05-08 төрсөн...” гэсэн,
А аймгийн Ц сумын Ц багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт,
А аймгийн А Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа “...Дийн Сын мал маллаж байсан хугацаа /1993 он хүртэл/...” гэсэн,
Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцсон баталгаажилтын хуудасны хуулбар
Үын сан хөмрөг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03-08/223, 03-03/221 дугаартай архивын лавлагаанууд “...Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 10 дугаар хуудсанд А аймгийн Ц сумын 2 дугаар багийн оршин суугч: өрхийн тэргүүн, Л ургийн овогт Дийн С, эрэгтэй, 1969 оны 11 сард төрсөн, 41 настай, малчин...” гэсэн,
Үын сан хөмрөг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03-08/223, 03-03/220 дугаартай архивын лавлагаа,
Малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар,
А аймгийн Н длын газрын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/91 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд “...1995-2000 онд хаана ямар байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж байсан нь тодорхойгүй тул нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа гаргах боломжгүй болно...” гэсэн,
А аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/1213 дугаартай албан бичиг “...1995-2000 онд тус сумын Ц багт мал маллан амьдарч байсан нь үнэн болно...” гэсэн,
Ц багийн Хүн амын 1997 оны бүртгэлийн дэвтрийн хуулбар,
АУБ хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11/224 дугаартай албан бичиг: ХААТР-11 С Б эрэгтэй, 2000-10-31 төрсөн, эцгийн Л Дийн С малчин...” гэсэн,
ХААТР-11 Төрсний бүртгэлийн лавлагаа “...С Рэрэгтэй, 1994-05-08 төрсөн, эцгийн Л Дийн С малчин...” гэсэн,
ХААТР-11 Төрсний бүртгэлийн лавлагаа “...С Г эрэгтэй, 1997-03-03 төрсөн, эцгийн Л Дийн С малчин...” гэсэн,
Архангай аймгийн А Малчин даатгуулагчид олгох архивын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн лавлагаа, 1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” данс “...Дийн Сын мал маллаж байсан хугацаа /1999 он хүртэл/...” гэсэн,
А аймгийн Тын газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/126 дугаартай албан бичиг “...1995-2000 онуудад татвар төлсөн мэдээлэл Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд байхгүй...” гэсэн,
НМаргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/27 дугаартай “Даатгуулагчийн малчнаар мал маллаж, ажилласныг тогтоох тухай” шийдвэр “...Ааймгийн Ц сумын Ц багийн иргэн Д.С /РД:АО69110114/ таны өргөдөл ирүүлсэн баримт бичигт тулгуурлан хянан хэлэлцээд 1998, 2000 онуудад мал малласан хугацаа /24 сар/-г “малчнаар ажилласан”-аар гишүүдийн 100%-н саналаар тогтоосугай...” гэсэн,
Иргэний газар эзэмших эрхийн 0000356638, 0000356317 дугаартай гэрчилгээний хуулбарууд, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбарууд,
Гэрч А.Дийн “...Ц багт Дийн том хүү болж төрсөн. 1991 оноос хойш хувийн малаа маллаж байгаа. 1991 онд Социализмын зам нэгдэлд ажиллаж байгаад нэгдэл тарсан. 1991 оноос хойш Цагаан сүм гэх газарт өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа. Миний хувьд тухайн бригадын малын бага эмч байсан учраас мал маллаж байсан талаар сайн мэднэ...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Эгийн “...1991 онд цэргээс ирээд над дээр ирж басйан. Би тухайн үеп А аймгийн Ц сумын Сын зам нэгдэлд сүү тосны заводын фермийн эрхлэгч байсан. Тухайн үед С цэргээс ирээд сүү тосны заводод ажиллаж байсан. Энэ үеэс эхлэн нэгдлийн мал маллаж байгаад нэгдэл тарснаас хойш хувийн малаа маллаж байгаа...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсан.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргагч Д.С нь хүсэлтийн шаардлагаа багасгаж А аймгийн Ц сумын Ц багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан.
Хүсэлт гаргагч Д.Сын А аймгийн Ц сумын Ц багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан:
А аймгийн Ц сумын Ц багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт, А аймгийн А Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, Үын сан хөмрөг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03-08/223, 03-03/221 дугаартай архивын лавлагаанууд, А аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/1213 дугаартай албан бичиг, АУБ хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11/224 дугаартай албан бичиг: ХААТР-11 маягтууд, А аймгийн А Малчин даатгуулагчид олгох архивын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн лавлагаа, НМаргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/27 дугаартай “Даатгуулагчийн малчнаар мал маллаж, ажилласныг тогтоох тухай” шийдвэр, гэрч А.Д, Д.Э нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Д.С нь А аймгийн Ц сумын Ц багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдал тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Д.С нь А аймгийн Ц сумын Ц багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа багасгаж А аймгийн Ц сумын Ц багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан.
Хүсэлт гаргагч Д.С нь шүүхэд хүсэлт гаргасан хугацаанаас хойш НМаргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/27 дугаартай “Даатгуулагчийн малчнаар мал маллаж, ажилласныг тогтоох тухай” шийдвэрээр 1998, 2000 онуудад мал малласан хугацаа /24 сар/-г “малчнаар ажилласан”-аар тогтоолгосон баримт хэрэгт авагдсан байна.
Иймд хүсэлт гаргагч Л овогт Дийн С /РД:../-ийг А аймгийн Ц сумын Ц багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Д.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Л овогт Дийн С /РД:../-ийг Ааймгийн Ц сумын Ц багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР