Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2024/01523

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2024/01523

Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* байр ******* тоотод байрлах ******* СӨХ /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох 366,762 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ДӨЭХ-ийн хуулийн 5-р зүйлийн 6-р заалт Монгол Улсын Иргэний хуулийн 147.1, 147.2.3, 148 дугаар зүйлийн 2-6-р заалт зөрчин СӨХ-ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул дээрх мөнгийг нэхэмжилж сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна. гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Б.******* би СӨХ-ын төлбөр болох 366,672 төгрөгийн 2024 оны 11 дүгээр сарын 22-нд 185,*******0 төгрөгийг төлж үлдсэн 181,672 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар СӨХ-ын захиралтай харилцан тохиролцлоо. Иймд уг хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ

******* СӨХ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.*******гийн шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Б.*******д холбогдуулан 366,762 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* СӨХ-ын 366,762 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,657 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 5,828 төгрөг, төрийн сангаас 5,828 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* СӨХ-ын нэхэмжлэлийн шаардлага болох 366,762 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 22-нд 185,*******0 төгрөгийг төлж үлдсэн 181,672 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,657 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 5,828 төгрөг, төрийн сангаас 5,828 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН