Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Р.Очирсүрэн,

хохирогч Ш.О,

шүүгдэгч Г.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Гантөгсийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708014130292 дугаар хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Төмөр замын эмнэлэгт дотрын их эмч ажилтай, ам бүл 3, эх, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар байр, 08 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Урианхан овогт Гомбодоржийн Г/РД:ЦА87061471/.

Г.Гнь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны нутаг дэвсгэрт Ш.Отэй маргалдан түүний нүүрэн тус газар алгадаж цохиж зодон “тархи доргилт, мөчдөд цус хуралтууд” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Гшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Отэй уулзаад манай мал руу явсан. Мал дээрээ очоод бид хоёр малдаа эм тариа хийгээд хэсэг ажиглаад машиндаа суусан. Машинд сууж байхдаа маргалдаж, О уурлаж хувцсаа аваад хот руу алхсан. Би араас нь машинтай очоод машиндаа Ог суулгаад явсан. Буцаад засмал зам руу ороод явж байхад О бууна гээд явж байгаа машины хаалга онгойлгохоор нь би болиулах гээд хоёр гарыг нь татсан. Машины урд талыг хоёр хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би машинаа зогсоогоод маргалдаж байгаад явсан. Машин хөдлөөд явахаар Отгоо машины хаалга бас онгойлгосон... хэрүүл нэлээн ширүүсэж, Ог би алгадсан” гэв.

Хохирогч Ш.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 11-ний өглөөний 7 өнгөрч байхад над руу залгаад 61-ийн гарам орсон. Тэнд очоод маргалдсан. Би “бууя” гэхэд миний гадаар хувцас, гутал зэргийг хүчээр аваад өгөхгүй байхаар нь би зогсоохын тулд машины хаалга онгойлгосон. Тэгээд зодсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Эрүүгийн 1708014130292 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ш.Огийн: “...Би Ггэх хүнтэй 1 жил орчмын өмнөөс үерхэж эхэлсэн. 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл Гантөгстэй хамтран амьдарч байгаад хэрүүл маргаанаас болж салсан. ...2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Гнад руу залгаж хамт 361 гарамын тэнд байдаг мал дээр нь очсон. Би Гантөгсийн утасны зургийг нь үзэж байгаад “үнэртэй усанд дурлагсдын групп” гэдэг нэртэй фэйсбүкийн группын 2 админтай авахуулсан зургийг нь хараад Гантөгсөд “чи ямар гоё юманд явдаг болсон юм бэ, надтай хамт байхдаа яагаад явдаггүй байсан юм бэ” гэхэд “чи ямар ядаргаатай юм бэ, тэнэг юм уу” гээд над руу уурлаад байхаар нь миний уур хүрээд “би явмаар байна” гэхэд явахад “чи байж бай, би явах болоогүй, үхэрээ харж байна” гэхээр нь “би тэгвэл гэр рүүгээ явлаа” гээд машинаас нь цүнхээ аваад замаар алхаж байтал миний араас машинтайгаа ирээд урдуур хааж зогсож байгаад намайг машиндаа хүчээр суулгаад миний гутал болон гар утсыг булаагаад авчихсан. Тэгээд явж байхдаа намайг хэл амаар доромжлоод орилоод байхаар нь “буумаар байна” гэхэд намайг “засмал зам дээр гараад зайлаарай” гээд байсан. Засмал зам дээр гараад “би буумаар байна” гэхэд зогсохгүй хурдаа нэмээд байсан. “Гутлаа авмаар байна” гэхэд өгөхгүй байхаар нь би зогсоох санаатайгаар хаалганых нь түгжээг тайлаад хаалганы бариулнаас татахад огцом тоормос гишгэж зогсоод миний зүүн хацар руу баруун гараараа 1 удаа алгадаад, нүүр рүү гараараа түлхээд хоолой боосон. Машинаа замын хажуу тал руу гаргаж зогсоохоор нь би эндээс өөрөө явчихна миний гутлыг өгөөд намайг буулгачих гэсэн чинь буулгахгүй машинаа асаагаад дахин зам руу гараад хаазлаад яваад байхаар нь би дахин хаалганы түгжээг нь тайлтал дахин замын хажуу руу зогсоод “чи зүгээр яв, би чамайг хот руу ороод булгаад өгнө” гэхээр нь “би чамд доромжлуулаад машин дотор чинь суугаад явж чадахгүй” гэхэд миний нүүр рүү дахин түлхэхээр нь би гутлаа авах гэж оролдсон.  ...миний зүүн хацар руу баруун гараараа дахин 1 удаа алгадахаар нь би эсэргүүцэл үзүүлж байгаад зүүн нүднийх нь доод зовхин дээр маажсан, толиндоо нүүрээ харснаа “яаж байгаа пиздаа вэ” гээд машинаасаа буугаад жолооч талаасаа тонгойж машин руу толгойгоо оруулж ирээд миний үснээс зулгаагаад жолооч талын хаалгаар газарт гар хүртэл татаад “чи буугаад ир, би чамайг энд алчихъя” гээд байсан. Намайг дахиж боогоод баруун гарыг машины голын хайрцганд цохиод байсан. ...би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлэх гэхээр миний 2 гарыг холбож барьчихаад хөдлөх боломжгүй болгоод байсан. Тэгээд би гарыг нь тавиулах гээд дийлдэхгүй байхаар нь хазаж тавиулсан. Гминий зүүн талын хацар руу 3 удаа алгадсан. ...Тэр дотроос нь хутга гарч ирсэн чинь Гнаад хутгаа надад зүгээр өг гэхээр нь “чи яах гэж байгаа юм бэ” гэхэд надаас хүчээр булааж авахыг оролдоод байхаар нь би хутгыг нь 2 гараараа барьчихсан байсан чинь Г“одоо тайвширчих, наад хутгаараа гараа зүсчихвэл яах юм бэ” гээд хутгаа надаас аваад жолоочийн талын хаалгандаа хийсэн. Миний 2 гар нэлэнхүйдээ хөхөрсөн, зүүн талын чих өвчтэй, зүүн талын хацар хөндүүртэй байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-17-19, 21/,

 Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017.09.12-ны өдрийн 11636 дугаар актын дүгнэлтэд: “1.Ш.Огийн биед тархи доргилт, мөчдөд цус хуралтууд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги нөлөөлөхгүй” гэжээ /хх-24/,

Шүүгдэгч Г.Гантөгсийн яллагдагчаар өгсөн: “Надад сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх мал дээрээ найз эмэгтэй Ш.Огийн хамт явсан. Бид 2 тухайн газар очоод маргалдсан. Хардалтын асуудал үүссэн. О машинаас бууна гээд хаалга нээгээд байсан. Тэгээд маргалдахдаа би 2 гараас бариад өөр рүүгээ татсан. Огийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан” гэх мэдүүлэг /хх-33/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, Ш.Огийн гаргасан өргөдөл /хх-4/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/, Асап сангийн лавлагаа /хх-40-41/, УБТЗ-ийн Төв эмнэлгийн тодорхойлолт /хх-42/, Г.Гантөгсийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-43-45/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.    

Шүүх хуралданаар шүүгдэгч Г.Гнь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны нутаг дэвсгэрт Ш.Отэй маргалдан алгадан цохиж зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, мөчдөд цус хуралтууд” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “Нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Гантөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилтайг харгалзан торгох ял оногдуулах саналыг оруулж байна” гэж,

шүүгдэгч Г.Г“Ялыг хүлээн зөвшөөрч байна. 800000 төгрөгөөр ялыг 14 хоногийг хугацаанд төлнө. Гэм буруугаа ухаарч байна, уучлаарай” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчааас санал болгосон торгох ялын хэмжээг багасгаж 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Гурьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно. 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..............овогт ...........-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г........ 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г......550000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Гторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Гбусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г. д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                      Л.БААТАР