Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2025/00068

 

 

 

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2025/00068

******* аймаг

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г,

Нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар .....аймгийн .............сумын ..........багт оршин суугч У овогт П-ын М-ын нэхэмжлэлтэй “бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо, ажиллаж байсан байдал, 1994 оноос 2000 онд мал тоолуулж байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1993-1999 онуудын А дансанд нэр өөрөөр бичигдсэнийг жинхэнэ эзэмшигч нь П.М болохоо тогтоолгох мөн 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ........аймгийн ........сумын С-ч нэгдэлд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Б сумын З.... компанид малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч П.М нь шүүхэд 3 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд:

1. .............аймгийн .........сумын ...........ч нэгдлээс 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр П-ын М нэрийг засварлаж олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1995 онд П-ын М нэрийг өөр өнгийн бэхээр бичиж олгосон ....... дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь У овогт П-ын М мөн болохыг тогтоолгох,

2. П.М-ыг ........н аймгийн ......сумын -.....ч нэгдэлд малчнаар 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоолгох,

3. П.М-ыг .........аймгийн .........сумын ......багт П.М нэрээр 1994 онд 77 толгой, 1995 онд 84 толгой, 1996 онд 89 толгой, 1997 онд 103 толгой, 1998 онд 122 толгой 1999 онд 127 толгой, 2000 онд 86 толгой мал тоолуулж байсан болохыг тус тус тогтоолгох хүсэлттэй байна.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан ХААТР маягтууд, гэрч нарын мэдүүлэг, багийн засаг даргын тодорхойлолт, малын А дансны хуулбараар тус тус нотлогдох боломжтой байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өөрчлөн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдал, бичиг баримтын жинхэнэ эзэмшигч, мал тоолуулж байсан байдлаа тогтоолгосноор тэтгэвэрт гарах эрх үүсэх юм...” гэжээ.  

 

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч П.М нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо, ажиллаж байсан байдал, 1994 оноос 2000 онд мал тоолуулж байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

2. Нэхэмжлэгч П.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ...........регистрийн дугаартай Х овогт М-гийн Г-г оролцуулахаар итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхтэй байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.М-ыг .......аймгийн .........сумын .........нэгдлээс 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр П-ын М нэрийг засварлаж олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1995 онд П-ын М нэрийг өөр өнгийн бэхээр бичиж олгосон .......... дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь У овогт П-ын М мөн болохыг тогтоолгох,

.........аймгийн ............сумын .........нэгдэлд малчнаар 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоолгох,

..........аймгийн .......сумын ........багт П.М нэрээр 1994 онд 77 толгой, 1995 онд 84 толгой, 1996 онд 89 толгой, 1997 онд 103 толгой, 1998 онд 122 толгой 1999 онд 127 толгой, 2000 онд 86 толгой мал тоолуулж байсан болохыг тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд шүүх энэ шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

4. П-ын М гэсэн нэртэй хүүхэд байхгүй болох нь “...П.Б, П.М, П.Э, П.М, П.М, П.Т...” гэсэн, 1981 онд Ж-гийн Б-т олгосон улаан паспорт дахь мэдээлэл болон цэргийн жинхэнэ албанд татагдагчдын “...П-ын М нь 1969 онд төрсөн, Б сумын С нэгдэлд малчин, ам бүл-8, эх Б, ах Б, дүү Э, М, М, Т\, Б...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбараар тогтоогдож байна.

4.1. П-ын М-ын цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад наасан гэрэл зураг, Иргэний үнэмлэхийг 2000 онд авахад гаргасан өргөдөлд наасан гэрэл зураг, 1995 онд П-ын М нэрийг өөр өнгийн бэхээр бичиж олгосон ....... дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт наасан гэрэл зураг, 2016 онд олгосон иргэний үнэмлэх дэх гэрэл зургууд нь нэг хүний гэрэл зураг байх боломжтой байна.

4.2. П.М нь З.......н аймгийн ..... сумын С нэгдэлд ажиллаж байсан болох нь Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын:  “....П-ын М, 1969 оны  12 дугаар сарын 05-нд төрсөн, Б сумын С-ч нэгдэлд малчин...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...П-ын М, эрэгтэй, РД:........, ........оны .... дугаар сарын ......-нд төрсөн, .......боловсролтой, ..........нэгдэлд хоньчин ажилтай,...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

Гэрч Д.О-ын: “...Би _________аймгийн .........сумын ......нэгдлийн ........бригадад 1972 оноос 1991 он хүртэл  малчнаар ажиллаж байсан. П.М нь ...........аймгийн .......сумын .......нэгдлийн ......бригадад 1985 оноос эхлэн малчнаар ажиллаж байгаад цэрэгт татагдаж цэргээс халагдаж ирээд мөн дахин малчнаар ажиллах болсон...” гэсэн,

Гэрч  Ч.Э-ын: “...П.М нь цэрэгт явахаас өмнө болон цэргээс ирээд .......аймгийн .......сумын ........нэгдлийн О.......... бригадад нэгдэлд хувьчлагдах хүртэл малчнаар ажиллаж байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

4.3. Иймд .......аймгийн ........сумын ........нэгдлээс 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр П-ын М нэрийг засварлаж олгосон хөдөлмөрийн дэвтрүүд, 1995 онд П-ын М нэрийг өөр өнгийн бэхээр бичиж олгосон 483918 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь У овогт П-ын М мөн болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

5. Нэхэмжлэгч П.М нь .......... аймгийн ........сумын ........нэгдэлд малчнаар 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болох нь:

..........аймгийн ........сумын .....нэгдлээс П-ын М-д 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нээн олгож, ажилласан хоног авсан цалин хөлсийг 1985 оноос 1990 оныг дуустал бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,

..........аймгийн ........сумын ...........нэгдлээс П-ын М-од 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нээн олгож, ажилласан хоног авсан цалин хөлсийг 1991 оныг дуустал бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,

Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын  “...П-ын М, .......... онд төрсөн, үндсэн захиргаа байнга оршин суух хаяг .......аймгийн ..........сум, цэрэгт ирэхээс өмнө ......... сумын ...........нэгдэлд малчин...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...П-ын М, э........., РД:.........., ...........оны ......дугаар сарын ........-нд төрсөн, ......боловсролтой, ............нэгдэлд хоньчин ажилтай, ажилд 1990 онд орсон, 1991 оны 07 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...эхнэр Д-гийн С,  нөхөр П-ын М, Ардын аж ахуйтны малчин, ....... оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрлэсэн, 1994 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...М-дын С, .....ны ....... дугаар сарын .......-ны өдөр төрсөн, эх Д-гийн С, эцэг П-ын М ардын аж ахуйтны малчин,..” гэсэн төрснийг бүртгэх ХААТР-11 маягтын хуулбар,

 ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...М-ын Б, 1996 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, ....эх Д-гийн С эцэг П-вын М _________ХК-нд малчин ажилтай,..” гэсэн төрснийг бүртгэх ХААТР-11 маягтын хуулбар,

Гэрч Д.О-ын: “...Би ________ аймгийн ........сумын .......нэгдлийн .........бригадад 1972 оноос 1991 он хүртэл малчнаар ажиллаж байсан учраас П.М-ыг багаасаа аав ээжийнхээ хамт ........аймгийн ......сумын .....нэгдлийн .......бригадад малчнаар 1985 оноос эхлэн ажиллаж байгаад цэрэгт татагдаж цэргээс халагдаж ирээд тус нэгдэлд дахин малчнаар ажиллах байсан болохыг мэдэж байна...” гэсэн,

Гэрч  Ч.Э-тын “...П.М-ын аав нь 1984 оны үед нас барсан. П.М нь тэрнээс хойш дандаа мал дээр ээжийнхээ хамт төллөх эм хонь малладаг байсан. П.М нь цэрэгт явснаас бусад хугацаанд тасралтгүй ......аймгийн ......сумын .......нэгдлийн ..........бригадад малчнаар ажиллаж байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

            6. .........аймгийн ......л сумын ......багт П.М-оос өөр П.М гэсэн нэртэй хүн амьдардаггүй байсан болох нь .........аймгийн .......сумын .........засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 59 дугаартай “...П овогтой М нэртэй малчин 1993-2000 онуудад тус багт байгаагүй болохыг тодорхойлов...” гэсэн албан тоотоор тогтоогдож байна.

            6.1. П.М нь ..........аймгийн ............сумын .............багт мал маллаж амьдарч байсан болох нь ..........аймгийн .......сумын ..........засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай “...П овогтой М ам бүл-5 эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Тус багийн үндсэн иргэн малчин өрх болохыг тодорхойлов...” гэсэн албан тоотоор тогтоогдож байна.

...............төв архивын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “...2000 оны хүн амын тооллого, ......... аймгийн ......сумын ...........баг, байнга оршин суух хаяг хөдөө, тэргүүлэгч П-ын М, эхнэр Д-гийн С, охин М-ын Б..” гэсэн лавлагаа,  

Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын  “...П-ын М, үндсэн захиргаа байнга оршин суух хаяг .......аймгийн .......сум, цэрэгт ирэхээс өмнө .....сумын .....нэгдэлд малчин...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...П-ын М, байнга оршин суух хаяг ...........аймгийн ....сумын ....баг, ......нэгдлийн ........багт хоньчин ажилтай, ажилд 1990 онд орсон, 1991 оны 07 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...эхнэр Д-гийн С,  нөхөр П-ын М, байнга оршин суух хаяг .........аймгийн ......сум, Ардын аж ахуйтны малчин, 1994 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрлэсэн, 1994 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...М-ын С, 1......оны .....дугаар сарын ....-ны өдөр төрсөн, эх Д-гийн С, эцэг П-ын М ардын аж ахуйтны малчин, байнга оршин суух хаяг .......аймгийн .........сумын..........баг...” гэсэн төрснийг бүртгэх ХААТР-11 маягтын хуулбар,

.......аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...М-ын Б 1996 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, ...эх Д-гийн С, эцэг П-ын М ........ХК-нд малчин ажилтай, байнга оршин суух хаяг ....аймгийн .....сумын ..................................................баг...” гэсэн төрснийг бүртгэх ХААТР-11 маягтын хуулбар,

.........аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...У-н овогт П-ын М байнга оршин суух хаяг ........аймгийн ........й сумын ..........баг...” гэсэн иргэний үнэмлэх авах өргөдлийн ХААТР-21 маягтын хуулбараар тус тус тогтоогдож байна.

6.2. Иймд нэхэмжлэгч П.М-ыг ........аймгийн .....сумын .......багт П.М нэрээр 1994 онд 77 толгой, 1995 онд 84 толгой, 1996 онд 89 толгой, 1997 онд 103 толгой, 1998 онд 122 толгой, 1999 онд 127 толгой, 2000 онд 86 толгой мал тоолуулж байсан болох нь:

........аймгийн Архивын тасгийн 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/1434 дугаартай: “...............сумын Оргих багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан П. нэрээр 1992-1994, 1999-2000, М нэрээр 2001 оны мал тооллогын бүртгэл 1993 онд адуу 19, үхэр 25, хонь 105, ямаа 26 бүгд 175, 1994 онд адуу 10, үхэр 14, хонь 45, ямаа 9 бүгд 77,  1999 онд адуу 20, үхэр 45, хонь 51, ямаа 11 бүгд 127, 2000 онд адуу 8, үхэр 30, хонь 40, ямаа 8 бүгд 109 толгой...” гэсэн лавлагаа,

............аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/1404 дугаартай: “...Т.............. сумын Оргих багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан П.И*-тын 1995-1998 оны мал тооллогын бүртгэл. 1995 онд адуу 13, үхэр 21, хонь 43, ямаа 7 бүгд 84, 1996 онд адуу 11, үхэр 23, хонь 42, ямаа 7 бүгд 89,  1997 онд адуу 11, үхэр 29, хонь 49, ямаа 14 бүгд 103, 1999 онд адуу 13, үхэр 45, хонь 50, ямаа 14 бүгд 122...” гэсэн архивын лавлагаа, 1994, 1995, 1996, 1997, 1999, 2000 оны малын А дансны хуулбараар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд нэхэмжлэгч Д.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар ........н аймгийн ..........сумын .........ч нэгдлээс 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр П*ын М нэрийг засварлаж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн, 1995 онд П-ын М нэрийг өөр өнгийн бэхээр бичиж олгосон ....дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь У овогт П-ын М мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч У овогт П-ын М-ыг ......аймгийн ...........сумын ..........нэгдэлд малчнаар 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У овогт П-ын М-ыг ........аймгийн ..........сумын ..... багт П.М нэрээр 1994 онд 77 толгой, 1995 онд 84 толгой, 1996 онд 89 толгой, 1997 онд 103 толгой, 1998 онд 122 толгой, 1999 онд 127 толгой, 2000 онд 86 толгой мал тоолуулж байсан болохыг тогтоосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.М-оос 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ