| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2025/00046/И |
| Дугаар | 141/ШШ2025/00069 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 141/ШШ2025/00069
| 2025 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 141/ШШ2025/00069 | Завхан ай |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нэхэмжлэгч З.З,
Нарийн бичгийн даргаар Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ............аймгийн ................. сумын ...........багт оршин суугч Б овогт З-гийн З-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.З нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ...........аймгийн ..........сумын ............нэгдлийн туслах үйлдвэр бригдад ногоочноор 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Миний ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Би ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх үүсэх юм. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.З нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч З.З нь ..........аймгийн ............сумын ...........ч нэгдлийн туслах үйлдвэр бригдад ногоочноор 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:
.............аймгийн ............бүртгэлийн хэлтсийн “...З-гийн З, эрэгтэй, .........аймгийн .........сумын .........багийн ...........гэх газар төрсөн, халх, н аймгийн ....... сумын ...........үйлдвэрт ногоочин ,...” гэж 1981 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тэмдэглэсэн иргэний хаягийн хуудас 7 маягтын хуулбар,
“...49 дугаарт сурагчийн овог нэр З-гийн З, төрсөн он 1964, сурлага дунд, гэрчилгээний дугаар.........., ажлын газар Б......., ...” гэж тэмдэглэсэн ............. аймгийн ..............хотын 10 жилийн ерөнхий боловсролын дунд сургуулийн 10 дугаар ангийг оройгоор 1981 онд төгсөгчдөд олгосон гэрчилгээ, болон боловсролын үнэмлэхийн тайлан маягтын хуулбар,
Гэрч Н.С-гийн “...З.З нь 1981 оны 5 сараас 9 сарын 10-ны хугацаанд .........аймгийн .........сумын С...... нэгдлийн ногоон бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан. З.З......... нь ногоон бригадад зэрлэг зулгаах, грушик, ногоо ачиж, булгаах зэрэг ажлуудыг хийж байсан юм. З..... нь 1981 оны 9 сарын дунд хүртэл ажиллаж байгаад манай бригадаас гарсан. Би тухайн үед С......ч нэгдлийн Тэжээл бригадын даргаар ажиллаж байсан...” гэсэн,
Гэрч Б.Н-гийн “....... онд манай .......аймгийн ......й сумын ............ч нэгдлийн Ногоон бригадад илгээлтээр хүүхдүүд ирж байсан ба тэр хүүхдүүдийн нэг нь З байсан. Зын аавыг З гэдэг, зоо техникч ажилтай хүн байсан юм. З нь тариалалтын үед манай ногоо бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан. Би тухайн үед тус ногоон бригадад агро техникчээр ажиллаж байсан. Манай ногоон бригад нь 20-25 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан ба манай бригад нь төмс, хүний ногоо тариалдаг байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Иймд шүүх нэхэмжлэгч З.З-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт З-ийн З-ыг ......аймгийн Б...... сумын С-ч нэгдлийн туслах үйлдвэр бригдад ногоочноор 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.З-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ